Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч/хохирогч П.Б,

шүүгдэгч/хохирогч Д.Бнарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _____ нарт холбогдох эрүүгийн 1____________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 18б-6 тоотод иргэн Д.Быг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Бнь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 18б-6 тоотод иргэн П.Быг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...Ббаатар тухайн үед миний халаасанд байсан 30.000 төгрөгийг авахаар нь бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. Надад учирсан гэмтлүүдийг Ббаатар учруулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б мэдүүлэхдээ:

“...Б нь миний шанаа руу нэг удаа сүхээр цохисон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Бын өгсөн:

“...2018 оны 2 дугаар сарын 01-ний оройн 17 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны ойролцоо Б архи уугаад согтуу явж байсан. Б гартаа 2 шил архи авсан явж байсан. Б манай гэрт оръё гэж хэлсэн дагаж ороод архи уусан. Б удалгүй агсам тавиад гарцгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бын өгсөн:

“...Би 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18б-6 тоотод гэртээ иргэн Ббаатарыг зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ббаатар нь хамт архи ууж агсам тавьсан би уурандаа гарт ойрхон байсан жижиг сүхний ишээр толгой руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 59-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бын өгсөн:

“...2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Б-тай гудамжинд таарсан. Гадаа нэг шил архи уусан, манай гэрт ороод 2 шил архи уусан. Хамт архи ууж байсан П, Т хоёр гараад явсан. Гэтэл Б гэнэт миний хоолойг боогоод нүүр рүү цохиод байсан. Үхлээ шүү дээ гэж хэлсэн чинь гараа тавьсан. Тэгээд би хажууд байсан жижиг сүх аваад толгой руу нь нэг удаа цохисон. Гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 7,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Б ын өгсөн:

“...2018 оны 2 дугаар сарын 01-ний оройн 17 цагийн үед 21 дүгээр байрны үүдэнд Бтой таарсан. Хамт явж байсан хүмүүсийг нь таньдаг. Бын гэрт орж архи ууя гэж хэлсэн би дагаж орсон. Тэнд 2 шил архи уусан. Удалгүй Б агсам тавиад гэрээсээ хөөгөөд гэрийн хаалгыг нь хаах гэсэн жижиг сүхээр толгойн зүүн талын хэсэг рүү нэг удаа цохисон. Цохисон сүхийг нь булаах гэсэн чинь сүхний ишээр миний шанаа руу нэг удаа цохисон. Гомдол санал байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Тийн өгсөн:

“...2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим би Баянгол
дүүргийн 12 дугаар хороо 19 дүгээр байрны орчим ганцаараа явж байгаад Б
гэх тэр хавиар архи хааяа уудаг хүн ганцаараа согтуу явж байхаар нь
дайралдсан. Тэгээд Бтой хамтдаа цаашаагаа явж байсан чинь П, Т
хоёртой дайралдаад хамт архи ууцгаахаар болоод Б тухайн үед архи авж өгнө
гээд 2 шил Их монгол нэртэй 0.75 литрийн архи худалдан аваад манай гэрт орж архиа ууя гээд бид нарыг дагуулаад 21 дүгээр байрны орчим явж байсан чинь барилга дээр өмнө нь хамт ажиллаж байсан Ббаатар явж байгаатай дайралдсан. Б Ббаатарыг бүгдээрээ манай гэрт орж архи ууцгаая гэхээр нь бүгд зөвшөөрөөд Бын 18б-н 06 тоотод байрлах гэрт орсон. Тэгээд гэрт нь орсон чинь тухайн үед Бын аав гэртээ ганцаараа байсан бөгөөд хэвтрийн хүн байсан. Тэгээд тэр байр нь нэг өрөө байр байсан бөгөөд бүгд ороод орны хажуугаар тойроод суугаад 2 шил архиа хувааж ууцгаасан. Тэгсэн чинь гэнэт Б та нар одоо зайлцгаа гарцгаа гээд агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь П, Т бид нар хаалгаар нь түрүүлээд гарсан чинь араас Ббаатар толгойгоо сүхдүүлчихлээ гээд гараад ирэхээр нь харсан чинь толгойноос нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Гийн өгсөн:

“...Ббаатарын биед учирсан гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн хөнгөн зэрэгт тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 29-31/,  

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн _______ тоот:

               1. Д.Б-н биед тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, хүзүү, цээж, баруун шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

               3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 24/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ________ тоот:

               1. Б-ын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ту гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 26/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 33, 48/,

            - Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 34/,

            - Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-н 36/,

            - Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 37/,

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41, 49/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43, 44/,

                        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 18б-6 тоотод иргэн Д.Быг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 18б-6 тоотод иргэн П.Быг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ын “...2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ........ Б гэнэт миний хоолойг боогоод нүүр рүү цохиод байсан. Үхлээ шүү дээ гэж хэлсэн чинь гараа тавьсан. Тэгээд би хажууд байсан жижиг сүх аваад толгой руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.Б-ын “...2018 оны 2 дугаар сарын 01-ний оройн 17 цагийн үед ... Б агсам тавиад гэрээсээ хөөгөөд гэрийн хаалгыг нь хаах гэсэн жижиг сүхээр толгойн зүүн талын хэсэг рүү нэг удаа цохисон. Цохисон сүхийг нь булаах гэсэн чинь сүхний ишээр миний шанаа руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Т-ийн “...2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим ... Б та нар одоо зайлцгаа гарцгаа гээд агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь П, Т бид нар хаалгаар нь түрүүлээд гарсан чинь араас Ббаатар толгойгоо сүхдүүлчихлээ гээд гараад ирэхээр нь харсан чинь толгойноос нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 2193 тоот, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2310 тоот дүгнэлтүүд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б, П.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд шүүгдэгч П.Б нь Виейжэнд ХХК-д ажиллдаг гэж байх тул торгуулын ял оногдуулах,

Шүүгдэгч Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэж байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ________________ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-д 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б-ын торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

 

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ