2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 193/ШШ2025/01605

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 19

  193/ШШ2025/01605

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******ын *******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 697,340.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТОКИ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2277792 тоот ТОКИ кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, нэхэмжлэлийн дараах шаардлагыг гаргаж байна. 2277792 тоот ТОКИ кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 498,899.71 төгрөг, үндсэн хүүнд 179,841.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,799.92 төгрөг, шимтгэлд 1800 төгрөг, нийт 697,340.93 төгрөгийг М.Тэмүүлэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 697,340.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34,664.76 төгрөгийн 50 хувь буюу 10,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,643 төгрөгийг улсын орлогоос, 10,643 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ТОКИ ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэгч ТОКИ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 697,340.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34,664.76 төгрөгийн 50 хувь буюу 10,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,643 төгрөгийг улсын орлогоос, 10,643 төгрөгийг төгрөгийг хариуцагчаас гаргуулж ТОКИ ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА