Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 326

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч У.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт У-ийн Ц-д холбогдох 181000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалантхаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “________” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл  5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, Нүхтийн 0 дугаар гудамж 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л овогт У-ийн Ц, /РД:000000000000 /,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч У.Ц  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, Нүхтийн 000 тоотод эхнэр Д.О -ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч У.Ц  “ Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.О -ийн  “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажлаа тараад 22 цагийн орчим гэртээ харихаар явж байтал намайг тосохоор ирээд хамт явж байгаад манай даргатай хардаж замдаа гараараа болон хөлөөрөө өшиглөж, цохьсон.Би айсандаа юм дуугаралгүй явсаар гэртээ иртэл миний утсыг булааж аваад нүүр лүү шидсэн. Улмаар миний зүүн нүд болон хамрын хэсэгт онож хөхөрүүлсэн. Тэгээд миний хамрын яс хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,  

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №6668 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч У.Ц  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр манай хадам эгч Оюунчимэгийн охин нь бэр гуйх цайллага болоод би эгчийнд нь очоод архи уусан. Би гэртээ байж байгаад эхнэр орлогоо тушаачихаад ажлаасаа ирж байна гэхээр нь би өөдөөс нь очиж тосоод хамт явж байгаад эхнэрийгээ даргатай нь хардаад маргалдаж явсаар бид хоёр гэртээ ирсэн. Тэгээд би О-ийг алив би дарга руу яръя гэж утсыг нь аваад эхнэр рүүгээ шидтэл нүүрэнд нь оночихсон ...” гэх мэдүүлэг   /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай шийтгэвэр  /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж У.Ц д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч У.Ц  нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо, Нүхтийн 000 тоотод эхнэр Д.О -ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.О -ийн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №6668 дугаартай

  1. Д.О -ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

 3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч У.Ц  нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт заасан шүүх хуралдаанаар хянах нөхцөл байдалд нийцэж байгаа ба шүүгдэгч прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч У.Ц г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч У.Ц  нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар хүсэлт гаргасан, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэнийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Хохирогч Д.О -аас: “...Эмчилгээний зардалд 298.000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” тухай хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгч У.Ц г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт У.Ц  нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Л овогт У-ийн Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Ц д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Ц гийн хөрөнгө, цалин хөлс,  бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Ц д мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй У.Ц  нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл У.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ