| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2015003090108 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
Д.Т*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Сайнзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нарыг оролцуулан
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд- даргалж хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Т*******д холбогдох эрүүгийн 2015003090108 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т******* ******* овогт Д*******ын Т*******.
Д.Т******* нь Булган аймгийн Б******* сумын Б******* ******* гэх газарт үйл ажиллагаа явуулдаг *******, А******* , Ө гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Эоос малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг залилан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Т******* ******* овогт Д*******ын Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т*******г 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуу мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т*******гийн цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх торгуулийн ялаас хасаж, нийт эдлэх торгуулийн ялыг 5265 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,265,000 / таван сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар я******* торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд я*******д торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж,
Шүүгдэгч Д.Т*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нар санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хадгалахыг, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж... шийдвэрлэжээ.
Хавтаст хэргийн материалд миний нотлох баримтад өгсөн DVD алга болсон төдийгүй шүүх хуралдаанд шинжлэн судлуулах гэсэн DVD нь олдоогүй байхад шүүх авч хэлэлцэхгүй байгаа нь намайг хэлсээр яллах үндэслэл болж байгаа гэж би үзэж байна.
Хавтаст хэргийн материалд “малчдын эрх ашгийг хамгаалж тоосжилт, өвөлжилт гэсэн ямар ч баримтгүй байхад алт ухдаг, байгаль сүйтгэсэн,нөхөрлөлийн хууль зөрчсөн “Б ” ХХК-ийн гэрээт хамтрагчдыг худал гүтгэж баримтгүй зүйлээр намайг ялласан нь миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх шийдвэр гаргахдаа Багийн Засаг дарга Э.Эы мэдүүлгийг үндэслэн гарсан нь хуульд нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, эргэлзээгүй шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн DVD-ыг олдоогүй гэж гомдолдоо дурддаг. 2 дугаар хавтаст хэрэгт 6 ширхэг CD-ийг хавсаргасан байгаа. CD-ний хувьд “Like TV” гэсэн 2 бичлэг бүхий нэвтрүүлгийн бичлэгийг гаргаж өгсөн байдаг. Видео гэсэн бичилттэй 1 ширхэг CD-ийг өгсөн. Энэ CD-нд 2 бичлэг байдаг. Улсын байцаагч Батжүгдэр гэдэг хүнтэй сууж байхад нь цонхоор нь харилцаж бичлэг хийсэн байдаг. Тухайн CD-д Булган аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд “Уул уурхайн техник”-ийн хамгаалах үүрэгтэй юу гэсэн гарчигтай 20 секундийн бичлэгийг гаргаж өгсөн. Д.Т******* нь хэд хэдэн хүнтэй утсаар ярьсан гэх бичлэгийг гаргаж өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Булган аймгийн Прокурорын газрын үүдэнд бичлэг хийсэн CD 1 ширхэг, Д.Т******* нь яллах дүгнэлт гардаж авахгүй талаар 33 секундийн бичлэг хийсэн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Ананд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар Д.Т******* дээр очиж танилцуулах гэхэд танилцахгүй гэсэн агуулгатай тэмдэглэл үйлдсэн CD-ийг гаргаж өглөө гэсэн байдаг. Эдгээр 6 CD бичлэгийг судалсан. Тогтоолтой танилцахгүй гэсэн бичлэгийг судлах шаардлагагүй гэсэн байдаг. 5 дугаар хавтаст хэрэгт 2 ширхэг CD хавсаргасан байгаа. Уг хэрэгт прокуророос 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 03А гэсэн яллах дүгнэлтийг үйлдсэн. Хяналтын прокурор М.Сайнзаяа миний бие Д.Т*******д яллах дүгнэлтийг гардуулж өгөх гэтэл гардаж авахгүй гээд прокуророос татгалзах хүсэлтээ өгнө гээд дээд шатны прокурорт хүсэлт гаргасан. Дээд шатны прокуророос прокурорыг татгалзах үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гаргасан. Дахиад 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр яллах дүгнэлт гардуулж өгөхөөр тус прокурорын газар дуудсан боловч яллах дүгнэлтийг гардаж авахгүй гэсэн байсан. Хуульд заасны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд хийсэн бичиглэл бүхий 2 ширхэг CD-ийг хавсаргаж өгсөн. Хэрэгт нийт 8 ширхэг CD хавсрагдсан байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад алга болсон CD байхгүй. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан. Буцаасан захирамжийн 3 дахь заалтад Д.Т******* шүүхийн хэлэлцүүлэгт судлуулах 3 ширхэг CD өгсөн гэдгийг тодорхой тэмдэглэсэн. 6 ширхэг CD-тэй прокурорын газарт хэргийг хүргүүлж өгсөн байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байгаа учраас шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад 6 ширхэг CD-ийг хадгалах хугацаа хүртэл хадгалахыг гэж заасныг 8 ширхэг CD гэж өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Т*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Т*******д холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2.Шүүгдэгч Д.Т******* Булган аймгийн Б******* сумын Б******* ******* гэх газарт үйл ажиллагаа явуулдаг *******, А******* , Ө гэх нөхөрлөлүүдээс болон Ү.Эоос малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөгийг залилан авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т*******гийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.З-, А.А*******хундага, Э.П, Ү.Э, гэрч Г.Б, Ц.М, Э.Э, Б.М, Д.Сарант*******, Г.Ц, Ц.Б, Ц.Мөнхт*******, С.Т, У.цэцэг, Э.У, Э.Э, Д.Э, Я.Б, Ц.Г, Л.Б, М.Ө, Р.Б, Ч.У, нарын мэдүүлэг, С.Т, Д.Т******* нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С.Таас Д.Т*******д олгосон итгэмжлэл, Д багийн малчин иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т*******гаас Б******* сумын Дарст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийн Ерөнхий зохицуулагч Ч.Ут гаргасан хүсэлт, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оад Дашинчилэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Т*******гаас гаргасан хүсэлт, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тэмдэглэл, Уул, уурхайн баялгийг ашигладаг аж, ахуйн нэгж, иргэдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж үр дүнг тооцож, ажиллах тухай Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай тогтоол, Д.Т*******гийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.О, Б******* сумын Засаг дарга Э.Э нартай утсаар ярьсан бичлэг бүхий СД-нүүд, яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан бичлэг бүхий СД-нүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
3.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Шүүгдэгч Д.Т******* нь “намайг хилс хэрэгт гүтгэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
6.Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...хураагдсан 6 ширхэг СД” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг “...хураагдсан 8 ширхэг СД” гэж залруулах нь зүйтэй.
7.Иймд шүүгдэгч Д.Т*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Т*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
6 дахь заалтад “...хураагдсан 6 ширхэг СД” гэснийг “...хураагдсан 8 ширхэг СД” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
Л.ХИШИГДЭЛГЭР