| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0314/Э |
| Дугаар | 324 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.ЖАРГАЛСАЙХАН |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Л.Б -, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л-ийн Б холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “________” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Өнөр” хороолол 00 дугаар байрны 0000тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг харицах чадвартай, Т овогт Л-ийн Б /0000000000/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.Б - нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хохирогч М.О-оос 10 удаагийн давтамжтайгаар 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 11-ний хооронд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 12.950.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.Б -гаас: “...Би хамгийн анх Монголын барилгын компаниудад менежмент удирддаг нэгдсэн программ хэрэгтэй байна гэдэг санааг гаргаад хамт ажиллаж байсан программист залуу болон түүний найз барилгын инженер залууд санал тавиад бид 3 уг ажлыг эхэлсэн. Компани байгуулахаас өмнө М.О- бид хоёрын программтай холбоотой яриа эхэлсэн. Тухайн үед бид нарт ямар ч хөрөнгө оруулагч байгаагүй. Би зардлыг шийдэх бүр асуудлыг би өөр дээрээ аваад хамт ажиллаж буй хоёр залуугаа ажилд нь төвлөрүүлье гэж бодсон. М.О-ыг тухайн үед яагаад шууд хөрөнгө оруулагчаар оруулаагүй гэхээр М.О- нь хөрөнгө оруулахаар тохирсон боловч хөрөнгө оруулах мөнгөө тогтсон хугацаанд өгөөгүй учраас шууд хөрөнгө оруулагч гэж тодорхойлж чадаагүй. Би М.О-ыг надад 15.000.000 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийвэл чамд 5%-ииг өгнө шүү гэдэг талаар тохиролцсон учир уг амлалтын хүрээнд надад мөнгийг цувуулж өгч байсан. Гэтэл М.О- нь үүрэг хүлээж амласан мөнгөө цаг хугацаанд нь өгөхгүй байсан тул бид шинэ хөрөнгө оруулагч хайж эхэлсэн бөгөөд би өмнө нь ажиллаж байсан “Энержи ресурс” компаний дэд ерөнхийлөгчтэй уулзаж программын талаар танилцуулахад хөрөнгө оруулалт хийхээр болсон. М.О, Ч. гэдэг залуучууд программын талаарх бизнессийг одоогийн байдлаар маш амжилттай үргэлжлүүлж авч явж байгаа. М.О-той хөрөнгө оруулалт хийх талаар аман тохиролцоо хийсэн байсан учраас тухайн мөнгийг надад цувуулж өгсөн. Үүнийг зээлсэн гэж мэдүүлээд байгаад гомдолтой байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.О-ын: “...2014 оны 09 дүгээр сард Б -тай хамт ажил төрөл хийж байхдаа танилцсан юм. 2014 оны 11 дүгээр сарын эхээр надтай Б - уулзаад Монголд байхгүй программ байгаа юм Америкийн нэгдсэн улсын брекс гэсэн программийг Монголчилж бичиж байгаа юм. Энэ Монголын барилгын ажилд хэрэгтэй гэж хэлсэн юм. Тэгээд би хүмүүст цалин мөнгө өгч байгаа, боломжоороо мөнгө зээлээч гэхэд нь би эхний ээлжинд 5 сая төгрөг зээлье гэж хэлсэн юм Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, би өөрийн хийж байсан ажпынхаа хөлсийг уван цувуулж байж 5 сая төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд дараа нь Б -тай утсаар ярихад тийм компани дээр явж байна их амжилттай явж байна захиалга их авч байна гэж хэлдэг байсан юм. Тэгээд дахиад над руу залгаад хийж байгаа ажил маань болохгүй мөнгө хэрэгтэй байна гэсээр байгаад 2016 оны 03 дугаар сарын 10-нд хүртэл уван цувуулан авсаар бэлэн мөнгөөр 12.950.000 төгрөг Б -д өгчихсөн байгаа юм. Би Б -д яагаад мөнгө өгөөд байсан бэ гэхээр надад Саппорогийн хажууд ашигладаггүй павилон байгаа үүнийг барьцаанд тавъя гэж хэлэхээр нь би найзуудын хооронд тийм юмаар яах юм бэ гэж хэлсэн чи харин миний мөнгийг буцааж өгөөрэй гэж 2016 оны 03 дугаар сарын 11-нд хамгийн сүүлд 3 сая төгрөг асуухад нь би боломжоороо 300.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сард Б -тай уулзаад чи мөнгөө өгөхгүй юм уу гэж асуухад надад мөнгө алгаа би дахиад өөр программ бичиж байгаа дахиад мөнгө хэрэгтэй байна, би энэ Саппорогийн объектийг зарчих юм бол чиний мөнгийг ч өгөөд өөрөө ч мөнгөтэй болчихмоор байна гэж хэлж байсан. Гэтэл тэр объект нь Б -гийн нэр дээр биш эхнэрийнх нь нэр дээр байсан юм. Хоёрдугаарт уг объект нь өмчлөлийнх нь биш эзэмшлийн гэрээгээр төлбөрийн актаар зохицуулдаг байсан юм билээ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Э -гийн: “...______________” ХХК-нийг анх Б -, М -, О - бид дөрөв 2015 оны 06 дугаар сард үүсгэн байгуулсан юм. Ингээд ______________ нэртэй программыг 2015 оны 05 дугаар сарын 28-ны патентийн эрхийг нь авсан юм. Тухайн үед миний хувьд "______________” ХХК-ний програмисстаар ажиллаж байсан. Харин О - барлигын инженер учраас зөвлөхөөр ажиллаж байсан юм. М - үндсэн энэ программ зохиоход хөрөнгө оруулагчаар оролцсон. Харин Б - болохоор ерөнхийд нь зохион байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм. Бид нарын энэ зохиосон программ барилгын үйл ажиллагааг хялбарчилсан программ байсан юм. “______________” ХХК-ний нэр дээр ажиллахгүй байгаа ба өөр компани руу шилжүүлсэн. Б - болон бид нарын зүгээс хэн нэгэн хөрөнгө оруулагч олж ирлээ гэж хэлж ярьж байгаагүй. Угаасаа манай компаний хөрөнгө оруулагчаар М - хөрөнгө оруулж байсан болохоор Б - болон бид нар энд тэндээс мөнгө хайж хөрөнгө оруулах шаардлага байгаагүй юм. Уг компанид Б - нэг ч мөнгө төгрөг, хөрөнгө оруулалт оруулаагүй юм. 2015 оны 12 дугаар сард уулзсан юм. Яагаад гэхээр энэ үед бид нар цуглаж компаний цаашдын үйл ажиллагааны талаар хурал хийцгээсэн юм. Тэр үед Б - өөрөө алга болчихоод яасан нь тодорхойгүй болоод байсан юм. Тэгээд тухайн үед арай чүү Б -г олж авч хурал хийж ямар нэгэн шийдвэрт хүрч чадаагүй юм. Б - нь үүнээс хойш нэг ч удаа харагдаагүй алга болчихсон юм. Тэгсэн сүүлд нь сонсохнээ “______________” ХХК-ний нэрээр мөн барилгын программ зохиох нэрийдлээр баахан мөнгө төгрөг хүн амьтнаас авсан сонсогдож эхэлсэн юм. Нөгөө хүмүүс Б -г хайгаад байгаа бололтой байсан юм. Мөн бид нартай анх энэ компанийг үүсгэн байгуулахаас өмнө бас иймэрхүү асуудлаар хүмүүсээс мөнгө төгрөг авсан асуудлууд мэр сэр сонсогдож эхэлсэн юм. Тэгэнгүүт М -, О - бид гурав хоорондоо ярилцаад Б -г компаниас хасахаар шийдэж “______________” ХХК-ний нэрнээс өөр компаний нэр дээр программаа шилжүүлж авахаас өөр аргагүйд хүрсэн юм. Угаасаа “______________” ХХК-ны Б -гийн нэр дээр байсан болохоор болохгүй байсан юм. Б - нь энэ барилгын асуудлыг хялбар шийдэх программ зохиоход нэг ч төгрөг хөрөнгө оруулалт оруулж хийгээгүй юм. Тэгсэн атлаа компаний нэр барьж хүмүүсээс мөнгө төгрөг авсан гэдгийг нь сүүлд нь мэдсэн. Тэр мөнгөнөөс уг компанид болон программыг зохиоход нэг ч төгрөг оруулаагүй, өөртөө авсан юм шиг байна лээ. Тэгээд энэ мэт асуудлаас болж Б -гаас салж бид гурав цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 213-214 дүгээр хуудас/,
-Гэрч Б.М -ын: “...Б -тай хамаатан садангийн холбоо байхгүй. Манай захирал энэ Б - гэх хүн барилгын чиглэлийн программ зохиох гээд байгаа юм шиг байна чи уулзаадах гэхээр нь би Б - гэх хүнтэй анх уулзаж уг яриад байсан программд нь хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Ингэж анх Б -тай танилцсан юм. Би О гэх хүнийг огт танихгүй хамаатан садангийн холбоо ч байхгүй. “______________” ХХК-нийг анх О -, Б -, Э - гурав 2015 оны 01 дүгээр сард анх уүсгэн байгуулсан байдаг юм билээ, би сүүлд нь 2015 оны 05 дугаар сард энэ “______________ _______”ХХК-ний хөрөнгө оруулагчаар оролцсон юм. Барилгын үйл ажиллагааг хялбаршуулсан программ зохиох чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг юм. ______________ гэдэг нэртэй барилгын төслийн программ зохиосон юм. ______________ _______”ХХК нь тарж бутарсан юм. Уг программыг өөр компаний нэр дээр ойр зуурын ажилд хэрэглээд байж байгаа, олон нийтэд ил тодоор өргөн хэрэглэдэхгүй байгаа. Б - гаднаас “______________ _______”ХХК-ний нэр дээр нэг ч төгрөг хөрөнгө оруулалт оруулж ирээгүй юм. Би О - гэх хүнийг танихгүй гэхдээ Б -г анх сайн мэддэггүй байсан юм билээ, би Б -д хөрөнгө оруулалтын мөнгө гэж нийтдээ 51 орчим сая төгрөг өгсөн юм, гэтэл Б - надаас авсан мөнгөнөөс түрээсийн төлбөр, ажилчдын цалин бусад зардалуудад нэг ч төгрөг өгөөгүй уг мөнгийг яасан нь тодорхойгүй болсон байсан юм. Б - хэдэн төгрөгийг компанидаа зарцуулсан хэдэн төгрөгийг нь зарцуулаагүй гэдэг ямар ч тодорхойгүй болж өнгөрсөн юм. Компаний санхүү тайлан баримт гэж огт байхгүй байсан. Тэгээд Б - өөрөө яасан нь тодорхойгүй алга болчихсон юм. Тэгээд Б -г судлаад байсан чинь бид нартай нийлэхээс өмнө хүмүүсээс программ зохиох гэж байгаа. Ийм ажил хийх гэж байгаа гэсэн нэрийдлээр мөн “______________ _______" ХХК-ний нэрийг барьж хүмүүсээс мөнгө төгрөг залилан мэхэлж авсан асуудлууд мэр сэр сонсогдож эхэлсэн юм. Энэ бол худлаа, О - гэх хүнээс нэг ч хөрөнгө оруулалтын мөнгө “______________ _______” ХХК-нд орж ирээгүй ба уг программыг зохиоход ч хүртэл нэг ч мөнгө ороогүй, угаасаа анхнаас би хөрөнгө гэдэг утгаараа надаас бүх мөнгө гарч байсан. О -ын хувьд барилгын чиглэлийн үйл ажиллагааг зөвлөж байсан харин Э - программистаар нь ажиллаж байсан. Б - нь “______________ _______” ХХК-ний гүйцэтгэх захирлын ажил үүрэг гүйцэтгэж байсан юм. Б - нь захирлаар ажиллах хугацаандаа надаас хөрөнгө оруулалтын мөнгө аваад компанидаа дийлэнх мөнгийг оруулаагүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй, албан ёсны санхүүгийн баримт бичиг гэж байхгүй байсан. Ингээд манай компани сүүлдээ дампуурах асүүдалдаа хүрчихсэн юм. Тэгээд Б -г тухайн үед хайгаад олдохгүй алга болчихсон хаана байгаа нь ч мэдэгдэхгуй алга болоод нилээн хэдэн сар болсон. Ингээд 2015 оны 12 дугаар сард Б -г олоод компаний асуудлаа яах талаар ярьсан чинь ямар асуудал шийдэж чадалгүй тарцгаасан юм. Ингээд Б -гийн компаниас бид гурав тусдаа гарч өөр компаний нэр дээр ажиллахаар болж Б -тай дахин хамтран ажиллахгүй гэдгийг О -, Э - бид гурав ярилцаж шийдсэн юм. Түүнээс биш Б -гийн яриад байгаа шиг бид гурав ашигтай болсон хойно нь Б -г компаниас жийсэн асуудал байхгүй. Б -тай ажиллахад маш хүндрэлтэй байдаг байсан. Мөнгө өгөхөөр яасан нь мэдэгдэхгүй алга болчихно Б -г сүүлдээ бид нар өөрсдөө хайгаад олдохгуй хэцүү байдалд орсон юм...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 215-216 дугаар хуудас/,
-Гэрч М.О -ын: “...Б -тай урьд өмнө Ухаа худаг уурхайд хамт нэг газар ажиллаж байсан болохоор таньж мэдэх юм. Тухайн үед Э -, Б - бид гурав хамт ажиллаж байсан. Б - хөдөлмер хамгаалалын ажилтан, Э - программистаар ажиллаж байсан. “______________ _______” ХХК-нийг 2015 оны 01 дүгээр сард Б -, Э - бид гурав үүсгэн байгуулсан юм. Ингээд 2015 оны 05 дугаар сард М - хөрөнгө оруулагчаар нэмэгдэж орж ирсэн юм. Б - гүйцэтгэх захирал болсон бид нар яагаад сонгосон гэхээр Б - насаар ах мөн өмнө программын чиглэлээр ажиллаж байсан туршилгатай байсан болохоор эрх мэдлийг бүрэн хариуцуулж Б -д олгосон юм. Манай компани барилгын чиглэлийн төслийн программ хангамжийг шинээр зохиохоор үүсгэн байгуулагдсан юм. Ингээд бид нар ______________ нэртэй программ зохиосон ба уг программ нь одоогийн байдлаар ямар нэгэн амжилтанд хүрээгүй өргөн дэлгэр хэрэглэгдэхгүй байгаа юм. Манай компани нь тухайн үед албан ёсны хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч М - гэж хүн байгаа юм.Тийм болохоор хэрэв хөрөнгө оруулагч шинээр нэмэгдэж байгаа тохиолдолд компаний хувь эзэмшигчээр нэмэгдэж орох ёстой ба М -, Э - бид гурав уг О - гэх хөрөнгө оруулагчийг таньж мэдэх ёстой байсан. Гэтэл Б - нь О - гэдэг хүнийг бид нарт огт танилцуулаагүй мөртлөө ‘______________ _______" ХХК-нд О -оос мөнгө авч хөрөнгө оруулалт хийсэн гэдэг худлаа ярьж байна гэсэн үг. Энэ ямар ч үндэслэл байхгүй. Хэрэв О - гэх хүнээс хөрөнгө оруулалт орсон бол М -, Э - бид гуравын хэн нэг нь заавал мэдэх ёстой. Гэтэл О - гэх хүнээс компанид хөрөнгө оруулалт авсан гэж программ зохиох хэрэглэсэн гэж Б - нь худлаа ярьсан байна. М - гэдэг хөрөнгө оруулагч байсаар байтал яагаад давхар О - гэх хүнээс комлани нэр барьж мөнгө төгрөг авч компанид хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй байсан. Манай компани 2015 оны 04 дүгээр сараас эрчимжиж 2015 оны 09 дүгээр сар хүртэл үйл ажиллагаагаа түрээсийн оффисоосоо хөөгдөж гараад тог энэ тэрээ тасдуулаад ёстой хэцүү байдалд орсон. М -оос оруулсан хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулаагүй юм шиг байна лээ. Ер нь Б -гаас болж дампуурсан юм. Э - бид хоёр ярилцаад Б -гаас болж М - хөрөнгө оруулагчийг хохироож болохгүй гэж ярилцсан юм. Мөн энэ үед Б -г маш их хайдаг байсан, гар утас руу нь залгаад утсаа авахгүй, ирээд компаний асуудлаа шийдэх хэрэгтэй байна, мөнгө төгрөгний асуудлыг чинь ойлгоно залуу хүмүүс аль тэрийг алдах нь олон ийм юм байж л байдаг шүү гэж хүртэл Б -д хэлж зоригжуулж хамтран үргэлжлүүлэн ажиллах санал тавьж байсан. Тэгээд нэг хэсэг хамт ажиллаж байгаад гэнэт усанд хаясан юм шиг алга болчихдог байсан. Ингээд Б - байгууллагын тамга тэмдэг зэргийг аваад явчихсан болохоор “______________ _______” ХХК-ний нэрээр үйл ажиллагаа цаашид явуулах ямар ч боломжгүй болсон болохоор Э - бид хоёр хөрөнгө оруулагч М -ыг хохироохгүйн тулд “______________ программыг өөр компаний нэр дээр шилжлуүлж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан юм. Гэхдээ энэ “______________” программ нь ашиг олоогүй олон нийтэд түгээж өргөн дэлгэрээгүй программ байгаа юм. Зарим компаниуд ойр зуурын ажилдаа хааяа ашигладаг юм шиг байна лээ. Б - нэг ч төгрөг өөрсөө компанид хөрөнгө оруулаагүй. Мэдэхгүй Санхүүгийн тайлан гэж огт гаргаж өгөөгүй, мөнгө хааш нь яаж зарцуулсан нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Ажил хийж байх хугацаанд Б - нь гар утсаа салгаад алга болчихдог, заримдаа эхнэрээр нь дамжуулж холбогдож ярьдаг байсан. Нэг удаа аав нь цус харвачихсан эмнэлэг дээр сахиад байж байна гэж Б -гаас мессеж ирж байсан гэх мэтчилэн бид нартай уулзахгүй алга болчихдог байсан. Э - бид хоёр санхүүгийн тайлангаа тавиа, юунд зарцуулсан талаар М -од танилцуулах хэрэгтэй байна гэж хэлээд байхад Б - нь олдохгүй алга болчихдог юм. Тэгсэн сүүлд нь сураг сонсоод байхад бид хоёртой хамт компани байгуулахаас өмнө хүмүүсээс ингэнэ тэгнэ ийм программ зохиох гэж байгаа, замын ажил хийнэ гэх мэтчилэн хүмүүсээс мөнгө аваад алга болчихдог яриа сонсогдож эхэлсэн юм. Ер нь бараг хамтарч ажиллаж байсан хүмүүсээс итгэлийг олж байгаад хэдэн төгрөг аваад алга болчихдог юм билээ. Тэд нар сүүлдээ залхаад мөнгөө нэхэж байгаа мөнгө нэхэмжлэхээ больсон сураг хүртэл сонсогдож байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 217-218 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Яллагдагч Л.Б -гаас сэжигтнээр мэдүүлэхдээ:...Би О -ын надаас нэхэмжилж байгаа хохирлын тооцооны хүснэгттэй танилцсан. Миний хувьд О -ын гаргасан хохирлын тооцоотой маргах асуудал байхгүй. Миний дансанд шилжүүлсэн болон надад өгсөн автомашинаа үнэлээд нийт 25.150.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан юм. Үүнээс нь би О -д “приус-20” маркийн автомашиныг нь буцаан өгсөн. Мөн О - нь өөрөө газрын гэрчилгээ гаргуулна гэж 2 танихгүй эмэгтэйд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би О -д одоогийн байдлаар 12.950.000 төгрөгийг О -д төлж барагдуулахаар болоод байгаа юм...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 113 дугаар хуудас /
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр хх-ийн 21 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/
-Боловсролын талаарх мэдээлэл /1 дүгээр хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Л.Б -д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Л.Б - нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 50 тоотод оршин суух хохирогч М.О-оос 10 удаагийн давтамжтайгаар 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 11-ний хооронд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 12.950.000 төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.О-ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Ч.Э -гийн мэдүүлэг /хх-ийн 213-214 дүгээр хуудас/, гэрч Б.М -ын мэдүүлэг / хх-ийн 215-216 дугаар хуудас/, гэрч М.О -ын мэдүүлэг / хх-ийн 217-218 дугаар хуудас / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Б - нь 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдрүүдэд бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэж, түүнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн“ гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолоор /1 дүгээр хх-ийн 156/ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг / ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж .. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэгтэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ял нь эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.
Иймд шүүгдэгч Л.Б -г бусдыг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч Л.Б - нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А -д 12.950.000 төгрөгийг төлж хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Б -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Т овогт Л-ийн Б -г бусдыг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б -г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б -гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Б -д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Б - нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ