| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2418000000733 |
| Дугаар | 2025/ДШМ/32 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/32
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор*******
Шүүгд *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******5 оны 0******* дугаар сарын *******1-ний өдрийн *******0*******5/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдийн өмгөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгд ******* холбогдох *******41*******000000733 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******5 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгд: Монгол Улсын иргэн, тоот оршин суух, урьд:
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *******01******* оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 15 хоногийн баривчлах ялаар,
-Сум дундын 7 дугаар шүүхийн *******014 оны 1******* дугаар сарын **************-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний до хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9*******0.000 төгрөгөөр торгох ялаар,
-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1******* дугаар зүйлийн *******1*******.*******-д зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******01******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 1*******4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1., 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил ******* сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус шүүхийн *******019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4******* дугаар шүүгчийн захирамжаар ******* сар *******3 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн.
Шүүгд ******* нь согтуурсан үедээ *******0*******4 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* *******-******* тоот амьдрах төрсөн гэрээс Dell i5 брэндийн нөүтбүүк, хүүхдийн куртка, ноосон цамц, фудболка зэрэг 1.3*******0.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч /гарч яваад баригдаж буцаан өгсөн/ хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
-Хаан овогт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулахыг завдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд ******* 0******* /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгд ******* энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 0******* /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 01 дүгээр сарын **************-ны өдрийн *******0*******5/ХМШЗ/0******* дугаар захирамжаар хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 0******* сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг ******* /найман/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан ******* /найман/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
-Энэ хэрэгт шүүгд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 3*******.******* дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгд ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Шүүгдийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
...******* болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргахгүй, харин түүний хувийн байдлыг торхойлох баримт, оогийн нөхцөл байдлыг шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзээгүй болно. *******ын хувийн байдлыг торхойлбол: Тэрээр өндөр настан эцэгтэйгээ хамт амьдардаг бөгөөд тархины гэмтлээс болж *******019 онд тархины хагалгаанд орж 70 хувийн групп тогтоолгож ажил хийх үүднээс түүнээс гарч *******0*******4 онд Дорноговь аймаг дахь ажлаасаа буугаад Улаанбаатар хот явж байхдаа золдож байсан хүмүүсийн хажуугаар өнгөрч явахад нэг нь толгойг нь цохиж гэмтээснээр ухаангүй гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, тархиндаа хүнд гэмтэл авснаа мэдсэн байдаг. Тухайн үед хэргийн холбогдогчид олдоогүйн улмаас өөрт учирсан хохирлоо барагдуулж аваагүй. Толгой нь өвдөхөд денк 400 уугаад намддаг байсан бол сүүлдээ өвчин намдаахаа больж, унаж татдаг өвчтэй болж аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлэхэд хөнгөн харвалт өгсөн тул таталтын карбомезапин гэдэг эмийг байнга ууж байгаарай, толгойн зураг авхуулж нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэсэн гэдэг. Энэ хугацаанд үзүүлж чадахгүй байсаар дээрх гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүх хуралдаанаар өөрийнх нь хагалгаанд орсон баримтыг шинжлэн судалсан ч хувийн дээрх байдлыг нь хариуцлага хүлээлгэхэд анхаарч үзэлгүй орхигдуулж хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Түүний оогийн хувийн байдал гэвэл толгойндоо хагалгаа хийлгэсэн, толгойн цөмөрхий хэсэг нь унтаад сэрэх болгонд ус хийсэн юм шиг байдлаас үүдэн мэдрэлийн эмч цөмөрхий талаараа хэвтэхийг минь хориглосон заалттай, өдрийн 3 удаа уналт, таталтын эсрэг эм хэрэглэдэг, хэл яриа их зуунга байдалтай, цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай болно.
Тэрээр цагдан хорих хоригдож байгаа бөгөөд ар гэрээсээ эм захиж авхуулдаг боловч тухайн эмийг нь заавал хурууны хээгээр уншуулж авдаг болохоор эмийн сангаас их хэмжээгээр өгөх боломжгүй, хааяа өөр улсад үйлдвэрлэсэн таарах, таарахгүй эм ирж сүүлдээ эргэлт ч ирэхгүй, эм тасалдаад эмнэлгийн арга хэмжээ авч чадахгүй биеийн байдал хүндэрдэг.
Шүүхээс ******* тус гэмт хэрэгт хорих ялын хамгийн бага хугацааг оногдуулсан ч дээрх хувийн байдлаас үүдэн өөрийгөө нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлага хэрэгцээ гарч байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байгаа болно. Түүний хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, шүүхээс өмнөх болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болоогүй, гэм буруугийн талаар маргаагүй байгаа болно. Тэрээр хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэлтэй, эсхүл өмгөөлөгчийг шүүхийн өмнөх шатанд авсан бол өөрт холбогдох тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломж гарч хорихоос өөр төрлийн ял авах боломжтой байсан гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчлөлт оруулбал ямар нэгэн зөрчил гаргахгүй. Хэрэв ямар нэгэн зөрчил гаргаад өөрт нь оногдуулсан ялыг хорих ялаар сольж шийдвэрлэхэд ямар нэгэн гомдол гаргахгүй гэж ******* нь хүсэлтээ илэрхийлдэг.
Иймд *******ын дээрх хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан хэлэлцэж түүнд хорих ял оногдуулсныг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдийн өмгөөлөгч ******* саналдаа:
Шүүгдийн хувьд бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Эрүүл мэндийн хувьд тархины хүнд гэмтлийг авч байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлох дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Мөн хуулийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулахаар заасан. Шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулга хийх боломжтой гэж үзэж байна. Шүүгдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгд ******* тайлбартаа:
Ар гэрээс эм захиж авхуулахын тулд эмчийн бичсэн жорын хуудсыг үндэслэн эмийн сангаас торхой хэмжээгээр авдаг. Өвчин намдаах эм уудаг байсан. Сүүлдээ үйлчлэхээ боли татдаг болсон. Энэ байдлаас болж биеийн байдал муудаж, эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Шүүхээс тус хэрэгт холбогдуулан хорих ялын хамгийн бага хугацааг оногдуулсан ч дээрх хувийн байдлаас үүдэн эмчид үзүүлэх хэрэгцээ шаардлага гарч байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Миний хувьд үйлдсэн гэмт хэрэгт чинь сэтгэлээс гэмшиж байгаа. Толгой өвдсөнөөс үүдэн хорих ялыг биеэр эдлэхэд хүндрэлтэй байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор******* дүгнэлтдээ:
Шүүгдийн *******ын хувьд *******0*******4 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Тус ялыг биелүүлээгүй нь улмаас ******* сар, *******7 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн. Шүүгд *******ын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял хийлгэх боломжгүй гэж харж байна. 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Зорчих эрх хязгаарлах ялын хувьд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан. Уг ялыг биелүүлэх боломжгүй учраас хорих ялаар сольж оногдуулсан. Иймд шүүгдид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд цагдан хорих байр болон хорих ангид эмнэлгийн тусламж авах боломжтой. Цаашлаад нарийн мэргэжлийн эмнэлгээс эмнэлгийн тусламж авах боломжтой. Анхан шатны шүүхээс шүүгд ******* холбох хэргийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилг нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулсан байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгд ******* холбогдох эрүүгийн хэргийг түүний өмгөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгд ******* холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж труулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокуророос шүүгд *******ыг согтуурсан үедээ *******0*******4 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* *******-******* тоот амьдрах төрсөн гэрээс “Dell-i5” брэндийн нөүтбүүк, хүүхдийн куртка, ноосон цамц, фудболка зэрэг 1.3*******0.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч /гарч яваад баригдаж буцаан өгсөн/ хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгд нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу *******0*******4 оны 10 сарын 04-ний өдөр 10.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* *******-******* тоот гэртээ очих гээд гудамжаар явж байхад манай гэрт байдаг төрсөн дүү нь хүүхдийн өвлийн куртка, ноосон цамц, футболкийг өмсчихсөн, куртка дотор нь овойсон зүйлтэй такси зогсоох гээд гүйж байхаар нь хараад “хүүе, хаачих гэж байгаа юм” гэж хэлэхэд ”би даараад дүүгийн хувцас өмсчихсөн юм” гэж хэлэхээр нь “алив харъя” гэж хэлэхэд куртка дотор нь манай гэрт байх “Dell-i5” загварын нөүтбүүкийг цүнхний хамт үүрчихсэн байсан, ингээд би түүнтэй ноцолдож байхад тэр өгөхгүй байсан, ингээд ноцолдо удаан хугацаа өнгөрсний дараа түүнээс юмнуудаа аваад гэртээ орсон. Тухайн үед нь ажлын шар цамцтай байсан, дээгүүр нь давхарлаад өмсчихсөн байсан. ...хэрвээ би түүнтэй таараагүй бол нь тухайн эд зүйлсийг аваад явчих байсан. Учир нь урьд өмнө нь манай гэрээс удаа дараа эд зүйл /зурагт, унадаг дугуй, гар утас гэх мэт/-ийг авч байсан тохиолдол байдаг, гэхдээ тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Ийм учраас оо бол гомдолтой байна” гэх мэдүүлэг (хх-ийн 10-1*******-р тал), “Капитал зууч” ХХК-ийн дээрх эд зүйлд үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 1*******-р тал/, эрүүлжигдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 7-р тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд хуульд заасан журам, шаардлагыг зөрчихгүйгээр цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгд ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, тэрээр урьд 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн боловч тухайн ялыг эдлэхээс зайлсхийж, тус шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 01 дүгээр сарын **************-ны өдрийн 0******* дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн ******* сар *******7 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж уг ялаас ******* сар 04 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх өөрийн дото итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгд *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болохоор заасан хорих ялын хамгийн до хэмжээ буюу 0******* сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 1******* дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******5 оны 01 дүгээр сарын **************-ны өдрийн *******0*******5/ХМШЗ/0******* дугаар захирамжаар хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 0******* сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг ******* сар 4 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгд ******* нь эрүүл мэндийн хувьд төрөлжсөн нарийн мэргэжлийн клиникийн эмнэлэгт байнгын хяналтад эмчлэгдэх шаардлагатай талаар ШШГГ 445 дугаар нээлттэй хорих ангийн эмч торхойлсон байх боловч Хууль зүй дото хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын *******019 оны 07 сарын **************-ны өдрийн А/15*******, А/3************** хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”-д заасны дагуу шүүгд нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой, түүнчлэн хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан өвчинтэй эсэх нь холбогдох байгууллагын баримтаар тогтоогдоогүй, ийм баримт шүүхэд ирээгүй болно.
Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдийн гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдийн өмгөөлөгчийн ...шүүгдид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх... талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 0******* дугаар сарын *******1-ний өдрийн *******0*******5/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгд *******ын өмгөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгд *******ын цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтоох зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ