| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00903/И |
| Дугаар | 305/ШШ2025/00821 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2025/00821
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** тоот, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** оршин суух Д-гийн П-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 461,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 461,868 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Д- овогтой П-тай 2024-01-15-ны өдөр 2022-64320 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 3 сарын 12-ны өдөр 40,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000997956 тоот зээлийг ХААН банк дахь 5316001535 тоот дансанд зээлдэгч Д.П- нь шилжүүлэн авсан. 2025 оны З сарын 13-ны өдөр 260,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2001000266 тоот зээлийг ХААН банк дахь 5316001535 тоот дансанд зээлдэгч Д.П- нь шилжүүлэн авсан. 2025 оны 4 сарын 16-ны өдөр 78,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2001098914 тоот зээлийг ХААН банк дахь 5316001535 тоот дансанд зээлдэгч Д.П- нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д.П- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-15-ны өдрийн байдлаар: z000997956 тоот зээл 2025 оны 4 сарын 26-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 7,600 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 32,400 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 217 хоног/зээлийн гэрээний 15 + хугацаа хэтэрсэн 172 + 2 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 13,376 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 2,317 төгрөгийг хасаж нийт хүү 11,059, Нийт дүн 43,459 төгрөг, z001000266 тоот зээл 2025 оны 5 сарын 12-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 26,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 234,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 216 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 156 + 1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 94,380 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 14,777 төгрөгийг хасаж нийт хүү 79,603, Нийт дүн 313,603 төгрөг z001098914 тоот зээл 2025 оны 5 сарын 16-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 78,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 182 хоногийн хүү 26,026 төгрөг + шимтгэл 780 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 26,026, Нийт дүн 104,806 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 344,400 төгрөг, нийт хүү 116,688 төгрөг , шимтгэл нийлбэр 780 төгрөг Бүгд нийлээд 461,868 /дөрвөн зуун жаран нэгэн мянга найман зуун жаран найман / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: О ББСБ-с хариуцагч Д- овогтой П- /РД:ДЮ96051810/-с зээлийн гэрээний үүрэгт 461,868 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2025 оны 11 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 461,868 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Д.П-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.П-д холбогдох 461,868 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч О ББСБ Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөнгийн ...О ББСБ-с хариуцагч Д- овогтой П- /РД:***********/-с зээлийн гэрээний үүрэгт 461,868 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 2025 оны 11 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 461,868 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Д.П-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,506.03 төгрөгийн тал хувь 7,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,253.03 төгрөгийг улсын орлогоос, 7,253 төгрөгийн хариуцагч Д.П-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.П-д холбогдох 461,868 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,506.03 төгрөгийн тал хувь 7,253 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,253.03 төгрөгийг улсын орлогоос, 7,253 төгрөгийн хариуцагч Д.П-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА