| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01020/И |
| Дугаар | 305/ШШ2025/00831 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 305/ШШ2025/00831
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Т газрын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын ******** оршин суух С-ын Б-эд холбогдох
үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын Тамгын газраас Тонхил сумын Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5 толгой хээлтэгч-4, хээлтүүлэгч-1 сарлаг үхрийг Алтансоёмбо багийн малчин С.Б-эд шилжүүлэн өгсөн. Гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 5 үхрийг дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 5 үхрийн үнэ болох 3.656.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т газраас С-ын Б-эд сарлаг үхрийн чанарыг сайжруулах ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 5 толгой үхрийг 3,656,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд заасан мөнгөн дүнг С.Б- миний бие хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор 3 хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т газар нь С-ын Б-эд холбогдуулан үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч С.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлд заасан мөнгөн дүнг С.Б- миний бие хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор 3 хуваан төлж барагдуулах хүсэлтэй байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 3,656,250 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т газар нь хариуцагч С.Б-эд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б-ээс 3,656,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,450 төгрөгийн тавин хувь буюу 36,725 /гучин зургаан мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т газар нь С-ын Б-эд холбогдуулан үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Т газар нь хариуцагч С.Б-эд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б-ээс 3,656,250 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,450 төгрөгийн тавин хувь буюу 36,725 /гучин зургаан мянга долоон зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА