| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01032/И |
| Дугаар | 305/ШШ2025/00837 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 305/ШШ2025/00837
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Т банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын********* тоотод оршин суух Б-гийн Б-,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******** тоотод оршин суух Д-ийн Б- нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 8,6131,785.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банкны Говь-Алтай салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. Б-, Д.Б- нар нь Т банк ХК-тай 2025 оны 01 дугаар сарын 28-ны өдөр дугаар МN040034240029806184 тоот Зээлийн гэрээ байгуулан 10,000,000.00 төгрөгийг жилийн 20,4 хувь, сарын 1,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар малчны зээлийг МN210034240029772122 тоот харилцах дансанд 2025 оны 01 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн олгосон. Зээлдэгч Б.Б-, Д.Б- нар нь 2025 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн дугаар МN040034240029806184 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2025.08.01-ний өдөр, 2025.08.11-ний өдөр, 2025.10.29-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2025 оны 11-р сарын 13-ны өдрийн байдлаар 116 хоног хугацаа хэтэрч байгаа тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж байна. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, аймгийн төв болон хөдөө гэрт нь очиж уулзан мэдэгдэл өгч, хугацаа олгож байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ ул биелүүлж нэхэмжлэгч Т банк ХК-д хохирол учруулаад байна. Зээлдэгч нь малчны зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2025.01.28 гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 2,000,548.29 төгрөг, хүүнээс 966,904.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,875.61 төгрөг, нийт 3,002,328.00 төгрөгийг тус тус төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1,24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан МN040034240029806184 тоот малчны зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7,999,451.71 төгрөг, үндсэн хүүний төлбөр 605,840.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8,493.01 төгрөг, нийт 8,613,785.11 /Найман сая зургаан зуун арван гурван мянга долоон зуун наян таван төгрөг арван нэгэн мөнгө/ мөн улсын тэмдэгтийн хураамжийн 152,771 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж Т банк ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Б-, Д.Б- нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй Б.Б-, Д.Б- нарт холбогдох 8,613,785.11 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 5,613,785.11 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т банкны Говь-Алтай салбар нь Б.Б-, Д.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,613,785.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч Б.Б-, Д.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Т банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй Б.Б-, Д.Б- нарт холбогдох 8,613,785.11 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 5,613,785.11 төгрөгийг төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 8,613,785.11 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,771 төгрөгийн 76,385.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 76,385.5 төгрөгийг, хариуцагч Б.Б-, Д.Б- нараас 76,385.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Говь-Алтай салбарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банкны Говь-Алтай салбар нь Б-гийн Б-н, Д-ийн Б-н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,613,785.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,771 төгрөгийн 76,385.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 76,385.5 төгрөгийг, хариуцагч Б.Б-, Д.Б- нараас 76,385.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т банкны Говь-Алтай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА