Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00850

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** хүсэлттэй,

Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ******  нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ******  миний бие нь 1******  өдөр Дэлгэр сумд төрсөн. Би 8 дугаар ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээж, дүүгийн хамт мал маллах болсон. Аав маань 1987 онд нас барсан бөгөөд би ээж, дүү хоёрт хань болж мал малласан. Би 2006 онд гэр бүл болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995-2001 оны малын А данс өрхийн тэргүүний буюу дүүгийн нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэн миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  багт ээж, дүүгийн хамт байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/7362 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04/7655 дугаартай архивын лавлагаа

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 447 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны эх хувь баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 617 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны эх хувь баримтын хуулбар

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 447 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны эх хувь баримтын хуулбар

- Төрсний бүртгэлийн лавлагаа

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

- Төрөл садангийн лавлагаа

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 453 дугаартай тодорхойлолт

- Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 691 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны эх хувь баримтын хуулбар

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******  нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ******  нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  багт мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 447 дугаартай тус аймгийн ******  сумын ******  багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******  мал маллаж байсан хугацаа 1995, 2001 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

- Нэхэмжлэгчийн дүү ******  1995, 2001 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 617 дугаартай тус аймгийн ******  сумын ******  багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******  мал маллаж байсан хугацаа 1997, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

- Нэхэмжлэгчийн дүү ******  1997, 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 691 дугаартай тус аймгийн ******  сумын ******  багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******  мал маллаж байсан хугацаа 1996-1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

- Нэхэмжлэгчийн дүү ****** 1996-1999 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 447 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 02 сарын 16-ны өдрийн 34 дүгээр зарлигаар Дэлгэр сумын харъяат ******  алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. ******  хүүхдүүдэд: ******  10 настай, ******  15 настай, ******  13 настай, ******  11 настай, ******  9 настай, ******  7 настай, ******  4 настай, ******  1 нас гэж бүртгэгдсэн архивын лавлагаа, уг лавлагааны эх хувь баримтын хуулбар,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03-04/7655 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ****** , 22 настай, эгч/ах/дүү ******  18 настай, ******  9 настай, ******  13 настай, ******  10 настай, ******  6 настай, эх/эцэг ******  50 настай нар нь Говь-Алтай аймгийн ******  сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/7362 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ****** , 22 настай, эгч/ах/дүү ******  18 настай, ******  9 настай, ******  13 настай, ******  10 настай, ******  6 настай, эх/эцэг ******  50 настай нар нь Говь-Алтай аймгийн ******  сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 03-08/6934 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ******  34 настай, эхнэр ******  31 настай, охин ******  9 настай, хүү ******  8 настай, бусад төрөл төрөгсөд ******  20 настай, ******  24 настай нар нь Улаанбаатар хот ******  дүүрэг ****** -р хороо, ******  тоотод оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ****** дугаартай ******  1979 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрснийг 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн ******  сумын 87 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ****** дугаартай ******  1975 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрснийг 1975 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ******  сумын 98 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ****** , ******  нар гэр бүл болсныг 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн ******  сумын 24 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******  дугаартай ******  нь ******  эгч гэсэн төрөл садангийн лавлагаа,

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 453 дугаартай тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа ******  сумын 1996 оны Баянбуурал багийн А данс шилжиж ирээгүй, мөн 1998 оны малын А дансыг шүүж үзэхэд байхгүй тул ******  холбогдох лавлагааг олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн ******  сумын 8 жилийн дунд сургуулиас 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ****** ******  дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******  нь 1995-2001 онуудад төрсөн дүү ******  өрхөд харъяалагдаж байсан болох нь нотлогдож байна.

4. Иймд ******  1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ******  мал маллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******  1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Говь-Алтай аймгийн ******  сумын ******  багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР