| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01004/И |
| Дугаар | 305/ШШ2025/00859 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 305/ШШ2025/00859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.
Нэхэмжлэгч ****** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нэгдлийн ****** бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ****** сумын ****** нэгдлийн ****** бригадад малчнаар орж 1987 оны 10 дугаар сар хүртэл мал маллаж байгаад улмаар 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1990-1991 оны хооронд шарга сумын ****** нэгдлийн ****** бригадад малчнаар ажилласан. Малчны тэтгэвэр тогтоолгож чадаагүй хохирч байна. Эдгээр онуудад мал маллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн лавлагаа
- Цэргийн алба хаасан лавлагаа
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ****** цалингийн цэс
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 700 дугаартай тодорхойлолт
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ****** нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нэгдлийн ****** бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаартай тус аймгийн ****** сумын ****** л нэгдлийн ****** г бригадад малчин байсан ****** нь 1984 оны 01-07, 09-10, 12, 1986 оны 01-04, 07-09, 11-12, 1987 оны 01-10, 1990 оны 01-12, 1991 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан архивын лавлагаа,
Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нэгдлийн Улаан туг бригадад малчнаар ажиллаж байсан ****** 1984, 1986-1987, 1990-1991 оны цалин хөлсний цэс,
Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ****** сумын ****** нэгдэл нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн даатгалын санд төлж байсан болно гэх лавлагаа,
Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 700 дугаартай тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа ****** сумын ****** нэгдлийн 1985 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд байхгүй тул ****** -д холбогдох лавлагааг олгох боломжгүй болно гэсэн тодорхойлолт,
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3268 дугаартай ****** БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256/258/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 632002 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүх дээрх цалин хөлсний лавлагаа, бусад лавлагаа болох бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биенээ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ****** 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нэгдлийн ****** бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдлвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч ****** ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ****** 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын Говийн хөгжил нэгдлийн Улаан туг баригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР