| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01015/И |
| Дугаар | 305/ШШ2025/00860 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 305/ШШ2025/00860
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ****** сумын 2 дугаар баг, ****** оршин суух, ****** холбогдох
Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 1,462,500 (нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын ****** ****** сумын сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 4 хээлтэгч, 1 хээлтүүлэгч сарлаг үхрийг ****** багийн малчин ****** шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 5 үхрээс 2 үхрийг дутуу шилжүүлсэн буюу дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 2 үхрийн үнэ болох 1,462,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч****** тайлбарын агуулга: Миний бие 2019 онд ****** сумын сарлаг үхрийн чанарыг сайжруулах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор төслийн 5 үхэр авсан. Үүнээс гурвыг нь ****** багийн ****** шилжүүлж өгсөн. Үлдсэн 2 үхрийн үнэ 1,462,500 төгрөгийг 2026 оны 01 сард төлж барагдуулахыг зөвшөөрнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Говь-Алтай аймгийн ****** сумын малчин ****** 2019 онд гэрээ байгуулан 5 толгой сарлаг үхрийг шилжүүлэн өгсөн. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ****** с нэхэмжлэл хүргүүлсэн. Малчин ****** өргөдөл хүлээн авч 2026 оны 01 дүгээр сард 1,462,500 төгрөгийн өр, авлагыг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийв гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ****** нь Говь-Алтай аймгийн ****** сумын ****** сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 1,462,500 (нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нэхэмжлэлтэй ****** холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 1,462,500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 38,350 төгрөгийн тал хувь 19,175 төгрөгийг хариуцагч ****** гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****** нь нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ****** сумын ****** сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 1,462,500 (нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 1,462,500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 38,350 төгрөгийн тал хувь 19,175 төгрөгийг хариуцагч ****** гаргуулж, улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР