Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 305/ШШ2025/00870

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

нэхэмжлэгч: ******  ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ****** т холбогдох

133,555.04 (нэг зуун гучин гурван мянга таван зуун тавин таван төгрөг, дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******  ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******  нь манай компанитай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 3259190 тоот "дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан ******  дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2023 оны 03, 04 дүгээр сарын ярианы төлбөр 89,036.69 мөнгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 44,518.35 мөнгө нийт 133,555.04 мөнгөний төлбөрийг ****** -с гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ****** тайлбарын агуулга: 2025 оны 12 дугаар сарын 15-нд төлнө. 133,555.04 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******  нь ******  ХХК-ийн 133,555.04 (нэг зуун гучин гурван мянга таван зуун тавин таван төгрөг, дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******  ХХК-ийн нэхэмжлэлтэй ****** -т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,657 төгрөгнөөс 2,328.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,328.5 төгрөгийг, хариуцагчаас 2,328.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******  нь нэхэмжлэгч ******  ХХК-ийн 133,555.04 (нэг зуун гучин гурван мянга таван зуун тавин таван төгрөг, дөрвөн мөнгө) төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,657 төгрөгнөөс 2,328.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,328.5 төгрөгийг, хариуцагч ****** -с 2,328.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******  ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР