Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2025/00871

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ******  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** -т холбогдох,

Үндсэн зээл 298,460 төгрөг, зээлийн хүү 359,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,883 төгрөг, нийт 726,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******  ХХК-с зээлдэгч ******  хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 300 000 төгрөгийн эрхтэй, 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь манай ******  ХХК-с зээл авах хүсэлтийг Хаан банкны ******  тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг хүсэлт гаргасан өдөр шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2022.12.10-ны өдрөөс хойш удаа дараа залган, сард 2-4 удаагийн давтамжтайгаарр зээлийн эргэн төлөлтийн мессэж илгээн, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно гэжээ.

Хариуцагч****** тайлбарын агуулга: Миний бие ******  ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 09-нд зээл авсан үнэн болно. Зээлийг хоёр хувааж бүрэн барагдуулах болно. 2026 оны 01 дүгээр сарын 05-нд зээлийн 50% барагдуулж, дараа сарын 05-нд бүрэн барагдуулах болно. 2026 оны 02 дугаар сарын 05-нд төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******  нь ******  ХХК-ийн үндсэн зээл 298,460 төгрөг, зээлийн хүү 359,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,883 төгрөг, нийт 726,553 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ****** -т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,988 төгрөгнөөс 10,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,994 төгрөгийг, хариуцагчаас 10,994 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******  нь нэхэмжлэгч ******  ББСБ ХХК-ийн үндсэн зээл 298,460 төгрөг, зээлийн хүү 359,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,883 төгрөг, нийт 726,553 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 05, 2026 оны 02 дугаар сарын 05-нд 2 хувааж бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,988 төгрөгнөөс 10,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,994 төгрөгийг, хариуцагч ****** -с 10,994 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******  ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР