Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,

хохирогч С.С, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ______овогт Г____ын Ц_д холбогдох эрүүгийн _______ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________

 

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Очир титэм” төвийн дотор болон гадна талд С.С-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ:

“...Манай байгууллагын шинэ жил 2017 оны 12 дугаар сарын 22-ны 19:00 цагт эхэлсэн. Би цагаасаа хоцорч очсон. Байгууллагын шинэ жил 22:30 цагт дууссан. 23 цагийн үед тухайн байгууллагын караокед 14-лээ орсон. Караокед 0,75 литрийн 2 шил архи авч уусан. С, О хоёр жаахан согтсон бусад нь гайгүй байсан. С караокены өрөөнд тамхи татахад М чи яагаад олон нийтийн газар тамхи татдаг юм бэ гэсэн шаардлага тавьсан. Тэгэхэд С дургүйцэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би Сг гарч тамхиа тат гэж хэлсэн. Караоке дотор зодоон болоогүй. 23.40 цагт караокенаас гарсан. Тэгээд цаг орой болсон байна тараах цаг болсон байна гэж хэлсэн. Шатаар өгсөөд гараад ирэхэд М хүн рүү үсчээд байна чи найздаа очиж хэлээч гэж хэлсэн. С дээр яваад очиход надад “хуцаад байгаарай, ална шүү чамайг” гэсэн үгнүүд хэлсэн. Тэгэхэд нь би Сд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд Бд хандан Сг аваад цааш нь холдуулдаа гэхэд Б Сг түлхэхэд С газар унасан. Тэгээд босож ирээд цохих гээд дайрсан. Тэгэхэд нь би “арай ч дээ С, чи хүртэл ингэж байхдаа яадаг юм бэ, чи больж үз гээд 2 удаа цохисон. Тэгээд салаад гадаа гараад такси барих гээд зогсож байсан.

Тэр үед гадаа А, Э, М бид хэд юм яриад зогсож байхад С гарч ирээд шатан дээр куртикээ тайлаад Мгийн цээж рүү хүчтэй цохиход М доошоо тонгойсон. Тэр үед би салгах ёстой гээд бариад авахад арагшаа саваад унасан. Тэгээд С газар унаад ухаан алдсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинэ жилдээ очсон. Урд өдөр нь  ажилтай байсан учраас ядарсандаа болоод хурдан согтсон. Караокенээс гарч ирсний дараа юу болсныг санахгүй байгаа. Ц бид хоёр ажил дээр сайн харьцаатай байдаг. Би Цг сайн залуу гэж боддог учраас надад санаатай хүнд гэмтэл учруулсан гэж бодохгүй байгаа. Гомдол санал хүсэлт байхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Цгийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдрийн 19 цагаас Дулааны 2-р цахилгаан станцын ажилчдын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болсон. Би 20 цаг 40 минутын үед хоцорч очсон. Байгууллагын арга хэмжээ 22 цаг 30 минутын үед дуусаад 23 цагийн үед ресторанаас гарсан. Цахилгаан цехийн дулааны хянах хэмжүүр автоматикийн хэсгийн хамт олноороо уг төвийн В1 давхарт байрлах караокед А, Э, Э, А, О, О, Б, Э, Ш, Жамсран, М, М, С нарын хамт 0,75 литрийн Болор архи 2 шилийг авч уугаад дуулж байтал С тамхи татах гэтэл М болохгүй гар гээд жаахан ширүүхэн хэлтэл С юун сүртэй юм гээд тэр 2 маргалдтал Б Сг аваад гарсан. М араас нь цуг гарсан. Удалгүй С ханцуйгаа шамалчихсан Мг алнаа гээд ороод ирсэн. Бид нар тэр дотор зодоон цохион гаргалгүй аваад гарцгаасан. Тэгээд 00:00 цагийн үед тарахаар болсон. Би тооцоо хийж явж байгаад 1 давхрын үүдний танхимд гарч иртэл С хүн хүн рүү пизда алнаа гээд байхаар нь би очоод чи яагаад ууж идсэнээ шингээж чадахгүй залуучуудад ямар үлгэр дуурайлал үзүүлээд байгаа юм бос явъя гээд ханцуйнаас нь таттал пизданууд минь ална шүү яах гээд байгаа юм гээд миний урдаас босоод ирсэн. Надруу зодолдох гээд дайраад байхаар нь би цаашаа бай гээд гараараа түлхээд Быг наадахаа ав гэтэл Б Сг цааш нь түлхтэл өөрөө эрчиндээ хальтирч унаад босч ирэхдээ пиджакаа тайлаад надруу хүрээд ирэхээр нь нүүр рүү нь зөөлөн 2 удаа цохисон. Энэ үед Б цааш нь салгаад авах гэтэл дайраад байсан. Би Сг та нар бүр даварчихсан байна шүү дээ С чи хүртэл ингээд байхдаа яадаг юм гээд нүүр рүү нь нэг удаа цохитол манайхан дундуур орж салгасан. Би хувцсаа өмсөөд О, М, А, А, Э нартай гадаа үүдэнд замын хажууд дотор байгаа хүмүүсээ хүлээнгээ такси барих гээд зогсож байтал С гэнэт эрчээрээ гүйж гарч ирээд яав ийв гэхийн зуургүй миний хажуугаар гараад Мгийн нүүр рүү гараараа нэг удаа цохитол М доошоо эвхрээд тонгойхоор нь би салгах гээд Сгийн араас 2 мөрөн дээрээс нь бариад автал хойшоо саваад унасан. С хөдөлгөөнгүй хэвтээд босохгүй байхаар нь О очоод сэргээх гэж өндийлгөж суулгаж байгаад нүүр рүү нь 2-3 удаа зөөлөн алгадаад сэрэхгүй болохоор нь буцааж хэвтүүлээд такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд үзүүлтэл тархины зураг авах шаардлагатай гээд зургийг нь авна гээд дотогшоо аваад орсон. А ар гэрийнхэнд нь хэлэх үү гэхээр нь эхнэр рүү нь залга гээд залгуулсан.

            Би Сд дээрх гэмтлийг санаатай учруулаагүй. Бүх зүйл санамсаргүй болсон. Би салгах санаатай сандраад татчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 56-57, 97-98/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Сгийн өгсөн:

            “...Би ДЦС-2 ТӨХК-ны Дулааны хянах хэмжүүр автоматикийн цехэд засварчин ажилтай. 2017 оны Шинэ жилийн баярын үйл ажиллагаагаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” ресторанд 19 цагт албан ёсоор эхэлсэн. Энэ баярын үйл ажиллагаанд ДЦС-2 ТӨХК-ны бүх ажилчид оролцсон. Ингээд баярлаж байгаад 23 цаг өнгөрөөгөөд тарсан ба манай ДХХАЦХ-н албаны хамт олон үргэлжлүүлээд тус байрны караокед 23 цаг 40 минутын үед орцгоосон. Караокед 10 гаруй хүмүүс ороод дуулж суугаад мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд 00 цаг 30 минутанд тарсан ба караокенаас гарах гэж үүдэнд очиход манайхан буудлын үүдэнд байсан. Намайг Ганбаатар овогтой Ц /манай ажлын ашиглалтын инженер/ зодсон. Тухайн үед бүгд согтчихсон нэг нэгнийхээ үгийг даахгүй маргалдчих гээд байсан. Намайг караокены үүдэнд байхад Ц юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй ажилчдаа үгэнд орсонгүй гээд хүн хүн рүү дайраад уурлаад байсан. Тэгээд намайг эхлээд нүүр рүү нэг удаа цохиход би унасан. Тэр үед уурлаад “яаж байгаа юм бэ” гээд маргалдахад намайг барьж аваад хэд хэдэн удаа цохисон. Энэ үеэс эхлэн миний толгой өвдөж болсон зүйлийг мартсан. Намайг хэд хэдэн удаа хүчтэй толгой руу цохисон байх. Цааш юу болсныг санахгүй байсан. Нэг мэдэхэд ГССҮТ-д хүргэгдсэн 06 цагийн үед сэрсэн ба хамаг бие хөндүүр, толгой хүзүү, гар тохой, чихнээс цус гарсан, үүдэн шүд хөндүүртэй байсан. Тэгээд би юу болсон талаар эхнэр, ээж нараасаа асуухад надад тайлбарлаад байхад би юу ч ойлгохгүй байсан. Одоо би шөнө нойронд их муу болсон, юмаа их мартдаг болсон. Үгээ мэдээд байгаа хирнээ хүнд ойлгуулж хэлж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 22-27/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч У.Бы өгсөн:

            “...Би С.Сгийн эхнэр нь байгаа юм. ...2017 оны 12 сарын 22-ны өдөр 23 цаг  өнгөрч байхад нөхөр рүүгээ нэг удаа залгахад утсаа аваад “Шинэ жил одоо тарж байна, бид нар албаараа караокед орох гэж байна гэж их хөгжилтэй ярьж байсан. Ингээд би гэртээ ганцаараа хүүхдүүдтэйгээ амарч байхад 02 цаг 20 минутын үед миний өөрийн 89080929 дугаарын утас руу Стэй хамт ажилладаг хүн байна гэж эмэгтэй хүн залгаад “С халтирч унаад ГССҮТ-д ирчихсэн зураг авахуулаад байж байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч ГССҮТ-ийн хаалгаар ороход инженер О нь нилээн согтуу надтай зөрөөд гарсан. Би нөхөртэйгөө уулзах гээд Гавал тархины тасагт ороход коридорт ухаангүй, дусал залгуулсан байсан. Түүний хажууд Ц, хамт ажилладаг эмэгтэй А гэдэг байх гарыг нь барьчихсан хөдөлгөж болохгүй гэж сууж байсан. Би юу болсон талаар асуухад Ц халтирч унаад гэж хэлсэн. Тэгээд ухаангүй болохоор нь би хадам ээж рүү ярьж дуудсан. Ээж гайхаад юу болсон талаар асуухад мөн халтирч унасан гэж байсан бөгөөд дараа нь хяналтын камер шүүгээд үзэхэд миний нөхрийг толгойгоор нь газар унагаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Аийн өгсөн:

            “...Сэрээжав овогтой С нь миний төрсөн хүү юм. ... 2017 оны 12 сарын 22-23-нд шилжих шөнө 02 цаг 40 минутанд “Манай бэр охин Болорчулуун нөхөр С.С ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн ирлээ гэж” хэлэхээр нь сандраад ганцаараа ГССҮТ-д ирэхэд миний хүү Гавал тархины тасагт ухаангүй, дусал залгуулсан хэвтэж байсан. Би яасан талаар эхнэрээс нь асуухад “Би сайн мэдэхгүй байна, газарт толгойгоороо унасан юм шиг байна, ухаангүй болохоор нь танийг дуудлаа гэж хэлсэн. Тэр үед хажууд нь мөн Ц гэх ажлынх нь хамт ажилладаг залуу байсан. Миний хүү тухайн өдөр 19 цагийн орчимд байгууллагын шинэ жилийн арга хэмжээндээ орно гээд явсан гэж хэлж байсан. Тэгээд би хүүгээ ухаангүй болохоор нь яасан гэдгийг нь мэдэх гээд шинэ жилийн арга хэмжээ болсон газарт нь очоод хяналтын камерын бичлэгийг үзэхэд Ц гэх залуу зодож цохиж байсан бөгөөд гадаа автомашины хажууд зогсож байхад нь толгойгоор нь цементэн дээр хавсарч унагаасан байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Бын өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, Э, Э. Э, М, А, С, Ш, М, М, О нарын хамт орж дуулцгаасан. 00 цагийн үед караокены өрөөн дотор С тамхи асаах гэтэл М энд тамхи татаж болохгүй гэхэд С уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. Би Сг дагуулаад гарах гэтэл С гарахгүй гээд Мтэй үргэлжлүүлээд маргалдах гээд байсан. Би Сг тэврээд цааш нь авч яваад тамхины өрөө рүү оруулж нилээн тайвшруулаад гарч ирээд караокений өрөө рүү эргээд ортол С дахиад хүмүүс рүү үсчээд агсам тавих гээд байсан. Энэ үед Ц Сг боль гээд нилээн хэдэн үг хэлсэн. Тэгтэл тоохгүй байсан. Бүгдээрээ тарцгаах болоод үүдний өрөөнд хувцсаа авах гэж байтал С яг хэн рүү нь мэдэгдэхгүй хүмүүс рүү үргэлжлүүлж агсраад зодолдох юм яриад яваад байсан. Тэгтэл Ц Сг хэд хэдэн удаа цохих оролдлого хийхээр нь би дундуур нь орж салгаад Сг цааш нь өрөө рүү билүү коридор руу авч гарсан. С уурлаад зодолдож алалцана гээд дайраад миний гарнаас мултраад Цтой барьцалдаж автал Ц цохих оролдлого хийхэд нь би дундуур нь ороод дахиж салгаад Сг сандал дээр суулгасан. С ч агсам тавихаа болиод нилээн тайвширсан. Би хувцсаа авах гээд өлгүүрээ нилээн удаан хайж байгаад хувцсаа аваад гараад иртэл Ш, М 2 С ах энд унаад ухаан алдаад гэмтлийн эмнэлэг явчихлаа бид нар хойноос нь явах гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 34/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Оын өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, Э, Э, Э, М, А, С, Ш, М, М, О нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад дуулцгааж байтал 00 цагийн үед С тамхи асаах гэтэл М энд тамхи татаж болохгүй гэхэд С уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. Б Сг аваад гарсан. Би нилээн сууж байгаад тамхины өрөөнд ортол С Б 2 байсан. С нилээн ууртай уцаарлангүй байхаар нь тайвшир гэж хэлчихээд тамхиа татаж дуусаад гараад явсан. Би өрөө рүүгээ орж дахиад 1-2 хундага архи уугаад дуулж байгаад тарахаар болоод дээшээ үүдний хувцасны өлгүүрийн хэсэгт очтол С чанга чанга дугараад байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан. Ц тэрүүгээр хүмүүсийг зохицуулаад явж байсан. С нилээн уцаарлангуй хэнтэй маргалдаад байгааг нь анзаараагүй пизда гэж хараагаад байсан. Тэгтэл гэнэт боль гээд хүмүүс дугараад байхаар нь хартал С, Ц, Б 3 хэн нь мэдэхгүй нэгнийгээ боль гээд бужигнаж байхаар нь би боль гэж хэлээд эхнэртэйгээ утсаар ярьсан. Тэгээд хувцсаа өмсөж гараад гадаа А, Э, М, Ц нартай зогсож байтал С гарч ирээд Мг цохих шиг болтол Ц араас нь тэвэрч автал С газар унасан байсан. Очоод босгох гэтэл хөдлөхгүй хэвтээд байхаар нь ухаан алдчихлаа гэж бодоод сэргээх гэж 2 хацар руу нь зөөлөн алгадаад хамрынх нь хонхорхой дээр нь дартал хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд шууд таксинд суулгаад гэмтлийн эмнэлэгрүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч П.Мгийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тараад уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, Б, Э, Э, Э, А, С, Ш, М, М, О нарын хамт орж дуулцгаасан. 00:00 цагийн үед караокены өрөөн дотор С тамхи татаад байхаар нь би гараад тат гэтэл чи юу гээд байгаа юм би энэ дотор татна гээд надруу агсраад дайраад байхаар нь юу яриад байгаа юм хүмүүс дуулж байхад гээд бид 2 амаараа бага зэрэг маргалдтал Ц боль гээд намайг өрөөнөөс аваад гарах үед С араас би хаана тамхи татахаа өөрөө мэдэж байна та нарыг ална шүү гээд дайраад байсан. Үүдний өрөөнд Ц бид 2 зогсож байтал Б Сг дагуулаад гараад ирсэн. С ариун цэврийн өрөө рүү орж гарч ирээд надруу болон Ц руу та нарыг ална гээд дайраад байсан Ц С 2 маргалдаж байгаад Ц Сг 2-3 удаа цохиод тэр 2-ыг зодолдох гэхэд нь Б голоор нь орж салгасан. Тэгээд бүгдээрээ тарахаар болоод хувцсаа өмсөөд гарцгаасан. О, А, Э, Ц бид нар гадаа үүдэнд зогсож байтал С гараад ирчихсэн байсан. О, Ц бид 3 юм яриад замын хажууд зогсож байтал С гэнэт ирээд миний гэдэс рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгтэл Ц Сгийн араас татаад газар унагасан. С дагзаараа газар савж унаад хөдлөхгүй хэвтээд байхаар нь наадах чинь согтуу тасраад уначих шиг боллоо гээд О, А, Э 3 босгох гэж оролдоод сэрэхгүй ухаангүй байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү таксигаар авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Агийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, Б, Э, Э, Э, М, А, С, Ш, М, М, О нарын хамт орж дуулцгаасан. 00:00 цагийн үед караокены өрөөн дотор С тамхи асаах гэтэл М энд тамхи татаж болохгүй гэтэл С уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. Ер нь тэр өдөр С хүн хүн рүү үсчээд байсан. Тэгтэл Б Сг одоо боль гээд аваад гарсан. Удалгүй тарцгаах болоод 1 давхрын үүдний өрөөнд хувцсаа авах гээд зогсоцгоож байтал С Цгийн урдаас хараалын өнгө аястай үг хэлээд байсан яг ямар үг хэлснийг нь санахгүй байна. Тэгтэл Ц чи хүртэл ингэхдээ байхдаа яахавдээ гээд Ц Сгийн нүүр рүү цохисон. Тэгтэл С зөрүүлээд цохиод тэр 2-ыг зодолдох гэхэд нь Б дундуур орж салгаад бүгдээрээ хувцсаа өмсөөд гарцгаасан. Түрүүлээд гадаа М О 2 замын хажууд наана нь Э Ц бид 3-ыг зогсож байтал С дотроос гүйж гарч ирээд Мгийн цээж рүү гараараа нэг удаа цохисон. М доошоо тонгойтол Ц дахиад зодолдоно гэж бодсонуу Сгийн араас барьтал С хальтраад газар ар дагзаараа саваж унаад огт хөдлөхгүй байсан. Бид нар босгож сэрээх гэж нилээн ноцолдоод сэргэхгүй болохоор нь такси бариад гэмтлийн эмнэлэг дээр аваад очтол рентгэн зураг болон томографикийн зураг аваад тархиндаа цус хуралттай, цууралттай байна гээд эмчилгээ хийнээ гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Мы өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, Э, Э, М, Э, С, А, Ш, М, Б, О нарын хамт орж дуулцгаасан. С караокены өрөөн дотор тамхи асаагаад татаад байсан чинь М ах тамхиа боль байгууллагаараа явж байж бусдыгаа хүндэл 00-ын өрөөнд очоод тат гэтэл болихгүй байсан. Тэгэхээр нь би очоод та тамхиа болиочээ гэтэл намайг сонсохгүй байсан. Микрофон нь ажиллахгүй байхаар нь би гараад зөөгчтэй нь уулзаад нилээн удаж байгаад орж ирсэн. Бүгдээрээ тойрч суугаад юмаа уугаад дуулаад 1 цаг орчим болоод тарахаар болоод дээшээ нэг давхар руу гарцгаасан. Хувцсаа аваад зогсоцгоож байтал нэг харсан чинь С ах Ц ах 2 барьцалдаад ч байгаа юм шиг тэврэлдээд ч байгаа юм шиг зууралдаад байсан. Би очоод салгах гэхээр С ах миний үгэнд орохгүй намайг юм хэлж байгааг ч мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 41/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Агийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, Э, Э. М, Э, С, Ш, М, М, Б, О нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан байсан. Э эгчийг нөхөр нь удалгүй ирээд аваад явсан. С гаднаас караокены өрөөрүү тамхи асаачихсан татаад орж иртэл М ах болиоч олон нийтээ хүндлээч гэтэл С чи юун сүртэй юм гээд тэр 2 маргалдаж байгаад караокены өрөөнөөс гарахаар нь би хоорондоо зодолдож магадгүй гээд араас нь гартал М, С 2 тамхины өрөөнд юм яриад нилээн тайвширсан байдалтай зогсож байхаар нь би өрөө рүүгээ буцаад орсон. Манай эмэгтэйчүүд байхгүй байхаар нь би эргэж гараад хайтал О, А эгч 2 текэн дээр тооцооны талаар яриад байж байсан. Тэгээд бид 3 эргэж ороод эмэгтэйчүүд нь дуулж байх хооронд эрчүүд нь юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргалдаад байгаа байдалтай сонин байхаар нь эмэгтэйчүүд нь дундуур нь орж больцгоо гээд л яваад байсан. 01 цагийн үед бүгдээрээ тарахаар болоод дээшээ гарч хувцсаа аваад зогсож байтал С хойд талын амрах хэсэгт сууж байснаа гэнэт босч ирээд хэнрүү нь мэдэхгүй үсчээд хүмүүсийг үгээр идээд байсан чинь Ц ах цохиод авах шиг болсон. Тэгтэл Б ах ирээд Ц ахыг түлхээд та нар ядарсан нэгнийгээ яагаад байгаа юм боль гэж байсан. Тэгтэл С Ц ах руу дайраад дахиад үгээр идээд байсан чинь Ц ах тэсэлгүй дахиад цохиод автал хоорондоо зодолдох гээд байтал манайхан очиж салгаад Сг сандал дээр суулгасан. Тэгтэл хэсэг сууж байгаад дахиж босч ирээд хүмүүс рүү агсрах гээд байхаар нь би очоод болиоч гээд түлхэж сандал руу суулгасан. Түрүүлээд Э, А, М, Ц, Б ах бид нар гадаа гараад би такси барих гээд нэг таксийг хүлээж байгаарай гэж хэлж хүлээлгэтэл Огийн нөхөр ирчихсэн явлаа гээд юмнуудаа аваад баруун талруу яваад өгсөн. Тэгтэл С хажуугаар гэнэт гүйгээд М ахыг очоод цээжин хэсэгт нь цохиж аваад дахиад өшиглөх гэхэд нь Ц ах болиоч гээд араас нь 2 гараараа бариад автал газар хальтарсан уу яасан мэдэхгүй саваад уначихсан. С хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь би согтуу байсан учир тасарчихсан байх гэж бодоод нөхөр утасдаад байхаар нь таксинд суугаад гэрлүүгээ харьсан. Гэртээ хариад амрах гэж байтал О надруу яриад Сг эмнэлэг дээр авчирсан байна, .... Маргааш өглөө нь ажлынхантайгаа холбогдоод гэмтлийн эмнэлэг дээр иртэл Сг сэхээнд байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Эгийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, Э, Э, М, А, С, Ш, М, М, Б, О нарын хамт орж дуулцгаасан. С тухайн үед нилээн согтсон байсан. А, О бид 3 дээгүүр хувцсаа өмсөж явж байгаад нилээн удаж орж иртэл 1 шил архи нь дуусаад 2 дахь шилтэй архи руугаа орчихсон байсан. Тэгтэл С Мтэй тамхи татах гэснээс болоод маргалдсан гээд хүн хүнрүү үсчээд яваад байхаар нь одоо надуул чинь нилээн согтчихож муудалцаж магадгүй юм байна одоо харьцгаая гээд гарсан. 1 давхарт үүдний өрөөнөөс хувцсаа авах гээд зогсоцгоож байтал С, Ц 2 юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би больцгоо гээд Цг татаж байсан. Ямар ч байсан С, Ц 2-ыг тэнд байсан манай ажилчид салгаад А, А болон Ц, О, М бид нар түрүүлж гадагшаа гараад 2-3 алхмын зайтай такси барих гээд зогсож байтал гэнэт нэг хүн хажууд уначихсан. Би Ог нааш ир хүн уначихлаа гээд хартал С газар ухаангүй хэвтэж байхаар нь согтоод тасарчихаж гэж бодоод босоорой гэж дуудаад өргөөд босгох гэтэл дийлэхгүй байхаар нь ямар ч байсан эмнэлэг дээр аваад очъё гээд такси бариад гэмтлийн эмнэлэг дээр очтол томографикийн зураг авхуулах ёстой гээд зураг авхуултал тархиндаа цус хуралттай байна гээд эрчимт эмчилгээний тасаг руу аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-н 44-45/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Шгийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, Э, Э, М, Э, С, А, М, М, Б, О нарын хамт орж дуулцгаасан. С караокены өрөөн дотор тамхи асаах гэтэл М ах олон хүн байна тамхиа гарч татаач гэтэл С чи хэн юм чамд хамаагүй гээд тэр 2 маргалдтал Б ах гарч татъя гээд Сг татаад аваад гарсан. 10-20 минутын дараа эргэж орж ирээд С ах тамхи хаана татах нь энэнд ямар хамаатай юм гээд уур нь гарахгүй нилээн уцаартай суугаад байсан. Би тухайн үед яг хажууд нь сууж байсан юм. Тэгтэл О ах бас дарга удирдлагуудын талаар яриад залуучуудаараа нийлж бослого гаргая гээд уриалаад өөрөө бухимдалтай байгаад байсан. Нилээн дуулж байгаад тарахаар болоод дээшээ 1 давхар руу гарсан. С ах Ц ах руу духаа өгөөд урдаас нь яваад маргалдаад байх шиг байсан. Би С ахад та яагаад байгаа юм бэ хэдүүлээ тарцгаая та одоо мартчих гээд аргадах маягтай хэлтэл тоохгүй хүмүүс рүү үсчээд намайг чи дуугуй цаашаа бай гээд байсан. Тэгтэл Ц ах тэсэлгүй Сгийн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд Б ах дундуур нь орж салгатал С дахиад Ц ах руу уурлаад дайртал Ц ах Сгийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод буланд шахсан. Б О ах 2 очиж салгасан. Би тухайн үед Ц ахад та яаж байгаа юм бэ 2,3 цохьчихлоо шүү дээ гэж хэлж байсан. С ахын гадуур хувцсыг Э ах өмсүүлж байсан. Би дээшээ хувцас солих өрөө рүү орж гадуур хувцсаа аваад гадагшаа үүдэнд гараад иртэл С ах хөдөлгөөнгүй болчихсон О ах хагас өндийлгөөд суулгачихсан байсан. Манайхан тойроод сэрээх гээд оролдож байсан. 3-4 минут орчим дуудаж байгаад сэрэхгүй байсан учир такси бариад Э, А, О, О, Ц ах нар Сг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-н 46/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Х.Огийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, Э, Э, М, Э, С, А, Ш, М, Б, М нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 2 шил 0,75 литрийн архи уусан байсан. А, Э бид 3 дээшээ хувцас солих өрөө рүү орж хувцсаа солиод 30 орчим минутын дараа караокены өрөө рүү ортол С гаднаас тамхи татаад ороод ирсэн. Тэгтэл М тамхиа гарч тат гэснээс болоод тэр 2 маргалдсан. Тэгтэл Б Сг аваад гарсан. 10 минут орчмын дараа тэр 2 тамхи татчихаад ирлээ гээд орж ирсэн. ... Би гадаа нөхөртэйгөө видео дуудлага хийгээд зогсож байтал Э эгч намайг О гэхээр нь яасан гэтэл С уначихлаа гэхээр нь яваад очтол С газар дээшээ харчихсан ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. О сэргээх гээд хацрыг нь алгадаад хагас босгож суулгатал сэрэхгүй байхаар нь таксинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү О, Э, А 3 аваад явсан. Араас нь М, Ц 2 явсан....” гэх мэдүүлэг /хх-н 47/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Т.С-йн өгсөн:

            “...С.Сгийн биед ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байхад нь үзлэг хийсэн. Үзлэгт биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчиндоо харьцаатай, асуултанд хариулах гэж оролдоно, хэл яриа ойлгомж муутай, комманд ойлгохдоо муу байсан. С.Сд учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох болон унах үед хатуу гадаргуутай зүйлд унах, савах үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Эы өгсөн:

            “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа төвийн В1 давхрын караоке руу Ц, О, А, О, Э, М, Э, С, А, Ш, М, Б, М нарын хамт орж дуулцгаасан. Караоке дотор 2 шил 0,75 литрийн архи уусан байсан. Караоке дотор С тамхи асаагаад татах гэтэл М чи өрөөн дотор тамхи татах гэлээ гарч татаач гэтэл С сүртэй юм гээд тэр 2 бага зэрэг маргалдаад байх шиг байсан. С гарч тамхиа татсан байх. 01 цагийн үед Ш бид 2 хувцас солих өрөө рүү орж хувцсаа солиод доошоо бууж ирээд гадуур хувцсаа аваад гадаа гартал Ц, М, О, Э 4 гараад ирчихсэн байсан. Би нэг гартаа тортой хувцсаа барьчихсан нөгөө гартаа гитараа барьчихсан зогсож байтал С гадуур хувцсаа өмсөх гээд Очир төвийн үүдэнд гарч ирж байгаа харагдсан. Миний баруун талд М зогсож байтал С өмсөж байсан гадуур хүрмээ тайлж газар шидээд гүйж ирээд Мгийн цээжинд гараараа нэг удаа цохитол Ц Сгийн араас нь тэврээд өргөх шиг болтол С хойшоо саваад газар унасан. С ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд босохгүй байхаар нь нүүр рүү нь гараараа алгадаад сэргээх гэж хэсэг оролдоод босохгүй байхаар нь зам дээр зогссон байсан нэг таксинд тэвэрч оруулаад гэмтлийн эмнэлэг рүү А, Э, Ц нар явсан...” гэх мэдүүлэг /хх-н 99/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч А.А-ын өгсөн:

            “...Гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин нүдний гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Сгийн биед учирсан гэх баруун нүдний гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу мохоо зүйл гэдэгт галт зэвсэг, ир үзүүртэйгээс бусад зүйлийг ойлгож болно. Гараар цохиход үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 101-102/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ______________тоот: 

1. С.С-гийн биед гавлын дагз ясны шугаман хугарал, зүүн чамархай, дагз хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа, зүүн чамархайн тархины эдийн доторх цус хуралт, аалзан хальсны доорхи цус харвалт, баруун нүдний ухархайн дотор болон гадна ханын далд хугарал, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Гавал тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 49-50/,

  • Хохирлын баримтууд /хх-н 83-90/,
  • Хохирогчийн өвчний түүх /хх-н 103-115/,

Шүүгдэгч Г.Ц-гийн хувийн байдалтай холбоотой:

- Бакалаврын дипломын хуулбар /хх-н 69-70/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 77, 118/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 78/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 79/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 80/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 82/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Очир титэм” төвийн дотор болон гадна талд С.Стэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч С.Сгийн “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир титэм” ресторанд 19 цагт албан ёсоор эхэлсэн. ... Тэгээд 00 цаг 30 минутанд тарсан ба караокенаас гарах гэж үүдэнд очиход манайхан буудлын үүдэнд байсан ба намайг Ганбаатар овогтой Ц /манай ажлын ашиглалтын инженер/ зодсон. ... Нэг мэдэхэд ГССҮТ-д хүргэгдсэн 06 цагийн үед сэрсэн ба хамаг бие хөндүүр, толгой хүзүү, гар тохой, чихнээс цус гарсан, үүдэн шүд хөндүүртэй байсан...” гэх мэдүүлэг,

гэрч У.Бы “...2017 оны 12 сарын 22-ны ... 02 цаг 20 минутын үед миний өөрийн 89080929 дугаарын утас руу “Стэй хамт ажилладаг хүн байна гэж эмэгтэй хүн залгаад С халтирч унаад ГССҮТ-д ирчихсэн зураг авахуулаад байж байна, хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гарч ГССҮТ-ийн хаалгаар ороход инженер О нь нилээн согтуу надтай зөрөөд гарсан. Би нөхөртэйгөө уулзах гээд Гавал тархины тасагт ороход коридорт ухаангүй, дусал залгуулсан байсан. ...хяналтын камер шүүгээд үзэхэд миний нөхрийг толгойгоор нь газар унагаасан байсан...” гэх мэдүүлэг,

            гэрч Д.Аийн “...2017 оны 12 сарын 22-23-нд шилжих шөнө 02 цаг 40 минутанд “Манай бэр охин Болорчулуун нөхөр С.С ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн ирлээ” гэж хэлэхээр нь сандраад ганцаараа ГССҮТ-д ирэхэд Миний хүү Гавал тархины тасагт ухаангүй, дусал залгуулсан хэвтэж байсан. ... хяналтын камерын бичлэгийг үзэхэд Ц гэх залуу зодож цохиж байсан бөгөөд гадаа автомашины хажууд зогсож байхад нь толгойгоор нь цементэн дээр хавсарч унагаасан байхыг харсан...” гэх мэдүүлэг,

            гэрч Д.Бын “...2017 оны 12 сарын 22-ны өдөр ... Ш, М 2 С ах энд унаад ухаан алдаад гэмтлийн эмнэлэг явчихлаа бид нар хойноос нь явах гэж байна гэсэн...” гэх мэдүүлэг,

            гэрч Б.Оын “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. ... хувцсаа өмсөж гараад гадаа А, Э, М, Ц нартай зогсож байтал С гарч ирээд Мг цохих шиг болтол Ц араас нь тэвэрч автал С газар унасан байсан. Очоод босгох гэтэл хөдлөхгүй хэвтээд байхаар нь ухаан алдчихлаа гэж бодоод сэргээх гэж 2 хацар руу нь зөөлөн алгадаад хамрынх нь хонхорхой дээр нь дартал хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд шууд таксинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг,

            гэрч П.Мгийн “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсэгрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тараад уг төвийн В1 давхрын караоке руу Ц, О, Б, Э, Э, Э, А, С, Ш, М, М, О нарын хамт орж дуулцгаасан. ... О, Ц бид 3 юм яриад замын хажууд зогсож байтал С гэнэт ирээд миний гэдэс рүү гараараа нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгтэл Ц Сгийн араас татаад газар унагасан. С дагзаараа газар савж унаад хөдлөхгүй хэвтээд байхаар нь наадах чинь согтуу тасраад уначих шиг боллоо гээд О, А, Э 3 босгох гэж оролдоод сэрэхгүй ухаангүй байхаар нь гэмтлийн эмнэлэгрүү таксигаар авч явсан...” гэх мэдүүлэг,

            гэрч Б.Агийн “...2017 оны 12 сарын 22-ны өдөр 19 цагт байгууллагын шинэ жил Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир титэм төвийн 1 давхрын ресторанд болоод орой 23 цагийн үед тарсан. Бригадын ажилчдаараа уг төвийн В1 давхарын караоке руу Ц, О, Б, Э, Э, Э, М, А, С, Ш, М, М, О нарын хамт орж дуулцгаасан. 00 цагийн үед караокены өрөөн дотор С тамхи асаах гэтэл М энд тамхи татаж болохгүй гэтэл С уурлаад тэр 2 бага зэрэг маргалдсан. ... гадаа М О 2 замын хажууд наана нь Э Ц бид 3-ыг зогсож байтал С дотроос гүйж гарч ирээд Мгийн цээж рүү гараараа нэг удаа цохисон. М доошоо тонгойтол Ц дахиад зодолдохно гэж бодсонуу Сгийн араас барьтал С хальтраад газар ар дагзаараа савж унаад огт хөдлөхгүй байсан. Бид нар босгож сэрээх гэж нилээн ноцолдоод сэргэхгүй болохоор нь такси бариад гэмтлийн эмнэлэг дээр аваад очтол рентгэн зураг болон томографикийн зураг аваад тархиндаа цус хуралттай, цууралттай байна гээд эмчилгээ хийнээ гээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

            гэрч Ч.Эы “...С гадуур хувцсаа өмсөх гээд Очир төвийн уүдэнд гарч ирж байгаа харагдсан. Миний баруун талд М зогсож байтал С өмсөж байсан гадуур хүрмээ тайлж газар шидээд гүйж ирээд Мгийн цээжинд гараараа нэг удаа цохитол Ц Сгийн араас нь тэврээд өргөх шиг болтол С хойшоо саваад газар унасан. С ямар ч хөдөлгөөнгүй хэвтээд босохгүй байхаар нь нүүр рүү нь гараараа алгадаад сэргээх гэж хэсэг оролдоод босохгүй байхаар нь зам дээр зогссон байсан нэг таксинд тэвэрч оруулаад гэмтлийн эмнэлэг рүү А, Э, Ц нар явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 812 тоот дүгнэлт, хохирлын баримтууд, хохирогчийн өвчний түүх, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Д.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт дараах тайлбарыг гаргаж “хохирогчийн савж унасан гэдэг нь санамсаргүй байсан тул хүнд хохирлыг болгоомжгүй байдлаар учруулсан гэж үзэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар мэтгэлцлээ. Улсын яллагчийн зүгээс өмгөөлөгчийн саналыг үгүйсгэж “...шүүгдэгч нь хохирогчийг 6 удаа цохиж, хөл тавьж хавсарч унагаж байгаа...” зэрэг нь санаатай үйлдэл гэх тайлбарыг гаргаж байгааг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн эсрэг чиглэсэн идэвхитэй үйлдлүүд нь шүүгдэгч өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж, сэтгэж хийснээс харахад шүүгдэгч нь санаатай үйлдлээрээ хохирогчид хүнд хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Цг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч С.С нь “...эмчилгээний зардалд 7.000.000 төгрөг хүлээн авсан. Цаашид төлөх төлбөргүй, гомдол саналгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх тул шүүгдэгч Г.Цг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Г.Цгийн хувийн байдал, дээд боловсролтой, тогтвортой ажил, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж түүнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 24 сараар тогтоож шийдвэрлэлээ.

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___________овогт Г_н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-г 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц-гийн торгох ялын биелүүлэх хугацааг 24 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ