| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01017/И |
| Дугаар | 305/ШШ2025/00876 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 305/ШШ2025/00876
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** сумын****** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** -т холбогдох
Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,250 (гурван сая зургаан зуун тавин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын Засаг даргын Тамгын газраас ****** сумын сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 5 толгой хээлтэгч-4, хээлтүүлэгч-1 сарлаг үхрийг ****** багийн малчин ****** шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 5 үхрийг дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 5 үхрийн үнэ болох 3,656,250 (гурван сая зургаан зуун тавин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн ****** сумын З****** 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ****** багийн малчин ****** 5 сарлаг үхрийн үнэ болох 3,656,250 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэл хүргүүлсэн. Тус нэхэмжлэлийн дагуу малчин ****** нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ****** санхүүжилтийн данс болох ****** тоот дансанд өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээ буцааж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ****** нь сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,250 (гурван сая зургаан зуун тавин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ****** сумын ****** нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн ****** нэхэмжлэлтэй, ****** холбогдох сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 3,656,250 (гурван сая зургаан зуун тавин зургаан мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР