| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01074/И |
| Дугаар | 305/ШШ2025/00882 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 305/ШШ2025/00882
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* тоот, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн ********** оршин суух М-ын Ц-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 613,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь М овогтой Цтэй 2024-11-03-ний өдөр 20241103-6204 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 сарын 6-ний өдөр 388,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.25 хувийн хүүтэй 2000744668 тоот зээлийг ХААН банк дахь 5326026309 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч М.Ц нь шилжүүлэн авсан. Хариуцагч М.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-28-ний өдрийн байдлаар: 1. z000744668 тоот зээл 2025 оны 01 сарын 05-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 388,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 326 хоногийн хүү 221,354 төгрөг, шимтгэл 3,880 төгрөг нийт хүү 225,234 Нийт дүн 613,234 төгрөг / зургаан зуун арван гурван мянга хоёр зуун гучин дөрвөн / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О ББСБ ХХ-иас нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 613,234 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 613,234 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч М.Ц нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... О ББСБ ХХ-иас нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 613,234 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард багтаан төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 613,234 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,047.01 төгрөгийн 9,523.01 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,523 төгрөгийг, хариуцагч М.Ц-гээс 9,523 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 613,234 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,047.01 төгрөгийн 9,523.01 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 9,523 төгрөгийг, хариуцагч М.Ц-гээс 9,523 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА