| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02110/И |
| Дугаар | 312/ШШ2025/00480 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/00480
| 2025 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 312/ШШ2025/00480 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* хороолол******* хотхон ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* хороолол,******* хотхон ******* блок 1 давхарт байрлах, ХХК /РД:/-т холбогдох 7,035,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгын гэрээний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, хорооллын ******* блок тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцны талбайн зөрүү болох 3,35 м.кв талбайн үнэ 7,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.1.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* багийн хороолол******* хотхоны 10-3-р байр 806 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий 75 м2 орон сууцыг 1 м2 нь 2,100,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, орон сууцны үнийг бүрэн төлж, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууцаа хүлээн авч, нүүж орсон. Орон сууцыг хүлээлгэн өгөх үед ХХК нь гэрээгээр тохиролцсон 75 м2 тапбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг хүлээлгэн өглөө гэсэн. Тухайн үед орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь 75м2 гэж гарсан, мөн орон сууцны талбайн хэмжээг шууд нүдээр хараад эсхүл шугам тавьж хэмжиж тогтоох боломжгүй учир ХХК-ийн хэлснээр гэрээнд заасан 75м2 орон сууцыг хүлээлгэж өгсөн гэж ойлгосон.
Гэтэл манай байрны оршин суугчдын дунд бидний захиалсан орон сууцны м2 дутуу байж магадгүй гэх яриа гарч, бид орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй Поли Лайн констракшн ХХК-иар 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр талбайн хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайн хэмжээ 71,657 м2 гэдгийг гэдгийг олж мэдсэн гэж тайлбарлаж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авахдаа талбайн хэмжээг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдолтой байсан бол түүнийг мэдэх боломжтой байсан, барилгын талбайн хэмжээний зөрүү нь тоо хэмжээний доголдол ба энэ нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд хэлбэрийн доголдол биш тул хүлээн зөвшөөрөхгүй, манай компани******* хотхоны орон сууцны төслийг хэрэгжүүлэн Улсын комисст хүлээлгэн өгч, нэхэмжлэгчид орон сууцыг гэрээний дагуу хүлээлгэн өгч, гэрчилгээг гаргаж өгснөөр бидний хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлан маргаж байна.
4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №42/806 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, хорооллын ******* блок 10-3 байрны 806 тоотод байрлах 75 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь талуудын гаргасан тайлбар, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр тогтоогдож байна.
Талууд гэрээний зүйл болох орон сууц хүлээлцэж Б.******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2101026606 дугаарт бүртгэгдсэн, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, хороолол, эрх чөлөөний өргөн чөлөө гудамж 10-3 байр 806 тоот хаягт байршилтай, 75 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001049554 тоот гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгожээ.
4.2 Ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
Тиймээс шүүх дурдсан хоёр гэрээний ижил болон ялгаатай шинжүүд, гэрээний тохиролцоо, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч -ийн барьж, ашиглалтад оруулах 2 дугаар блок, 806 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий 75 м2 орон сууцны төлбөрийг бүрэн төлж, орон сууц бэлэн болсны дараа өмчлөлдөө авах байдлаар худалдан авч байгаа хэлбэр бөгөөд тэрээр барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй байна.
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч Б.******* нь гэрээгээр тохиролцсон орон сууцны төлбөрт 157,500,000 төгрөг төлж, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш маргаан бүхий орон сууцад амьдарч байгаа талаар зохигч маргаагүй.
Харин хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхдээ биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэгч маргаж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн зүйлийн 251.2-т зохицуулжээ.
6.Эд хөрөнгийн доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед болон ашиглалтын явцад илрэх магадлалтай ч доголдолтой болохыг мэдсэн бол худалдан авагч нэн даруй худалдагчид мэдэгдэх үүрэгтэй.
7.Нэхэмжлэгч Б.******* нь орон сууцыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ашиглаж байх явцдаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцны талбайн хэмжилтийг тусгай зөвшөөрөл бүхий Поли лайн констракшн ХХК-иар хийж гүйцэтгүүлэхэд хэмжээ 71,77 мкв гэж гаргасан байх бөгөөд тохиролцсон 75 мкв-аас 3,23 мкв дутуу талаар мэдэж хариуцагчид 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан шаардлага хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
8.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь маргаан бүхий орон сууцыг 2022оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан, шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх ба орон сууцыг хүлээн авах үедээ метр квадратыг хэмжих боломжтой байсан байх бөгөөд уг актны 2.4.3-т Захиалагч тал орон сууцыг хүлээлцэхдээ бодитоор мкв-ыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж болох ба мкв-ын талаар ямар нэгэн маргаан гаргахгүйгээр харилцан тохиролцож байраа хүлээн авсан болно гэж харилцан тохиролцож, гарын үсэг зурсан байна.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь тухай орон сууцыг хүлээн авч байх үедээ нүдээрээ хараад метр квадратыг хэмжих боломжгүй ч хүлээн авсны дараа гомдлын шаардлага гаргах хугацаанд хөндлөнгийн шинжээчээр хэмжүүлэх боломжтой байсан байх тул нэхэмжлэгчийг эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдолтой болохыг мэдэх боломжтой байсан байна гэж дүгнэлээ.
9.Нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд шаардлага гаргаагүй байх тул эд хөрөнгийн доголдолын талаар шаардлага гаргах эрхгүй юм.
10. Иймд хариуцагч ХХК-иас 7,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч ХХК-иас 7,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн , төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН