| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01060/И |
| Дугаар | 305/ШШ2025/00878 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 305/ШШ2025/00878
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: ****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** -д холбогдох,
Үндсэн зээл 399,804.5 төгрөг, зээлийн хүү 66,226.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,099.66 төгрөг, нийт 481,130.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 оломт банктай ****** дугаартай зээлийн эрхтэй ****** карт ашиглах гэрээ байгуулж, 400,000.0/Дөрван зуун мянган/ төгрөгийн зээлийг эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэйгээр, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатаи авсан болно. Зээлдэгчиин ****** дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж, зээл. зээлийн хүүг төлөхгуй байгаа тул 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: үндсэн төлбөр:399,804.50 төгрөг, хүүний төлбөр:66,226.09 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү: 15,099.66 Эрх хэтрүүлсэний хүү:00, нийт 481,130.25 төгрөг. ****** дугаартай зээлийн гэрээний үүрэгт 481,130.25 төгрөгийг ****** -с гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан хүсэлтдээ: ****** нэхэмжлэлтэй хариуцагч ****** нь шүүхийн ажиллагааны явцад нэхэмжилсэн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул манай банк нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ****** нь үндсэн зээл 399,804.5 төгрөг, зээлийн хүү 66,226.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,099.66 төгрөг, нийт 481,130.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ****** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,084 төгрөгийн тал хувь 7,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,542 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ****** к ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****** ХК-ийн нэхэмжлэлтэй, ****** -нд холбогдох үндсэн зээл 399,804.5 төгрөг, зээлийн хүү 66,226.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,099.66 төгрөг, нийт 481,130.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,084 төгрөгийн тал хувь 7,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,542 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ****** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР