| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01072/И |
| Дугаар | 305/ШШ2025/00890 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2025/00890
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч:****** ХК-ийн ****** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** холбогдох,
Үндсэн зээл 10,717,207.48 төгрөг, зээлийн хүү 146,701.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,684.58 төгрөг, нийт 10,870,593.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХК-ийн ****** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ****** нь ****** ХК-тай 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдөр дугаар ****** тоот Зээлийн гэрээ байгуулан 19,050,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн, сарын 1,3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Зээлдэгч ****** нь 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн дугаар ****** тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас, удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утасаар болон мессеж, Расbоок чатаар, шаардлага тавьж байсан. Мөн 2025.09.11-ны өдөр 2025.10.16-ны өдөр 2025.10.27-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх-ийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний зөрчил 2025 оны 11-р сарын 27-ны өдрийн байдлаар төлбөрийн хуваарь 151 хоног хугацаа хэтэрч байгаа тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ****** ХК-д хохирол учруулаад байна. Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024.03.29- ны гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 8,332,792,52 төгрөг, хүүнээс 3,565,726.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,624.42 төгрөг, нийт 11,922,143.59 төгрөгийг тус тус төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуудийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан ****** тоот цалингийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,717,207.48 төгрөг, үндсэн хүүний төлбөр 146,701.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 6,684.58 төгрөг, нийт 10,870,593.67 /Арван сая найман зуун далан мянга, таван зуун ерөн гурван төгрөг жаран долоон мөнгө, улсын тэмдэгтийн хураамжийн 188,879 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж ****** ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч****** тайлбарын агуулга: Миний бие ****** 10,870,593.67 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ****** нь ****** ХК-ийн ****** үндсэн зээл 10,717,207.48 төгрөг, зээлийн хүү 146,701.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,684.58 төгрөг, нийт 10,870,593.67 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ****** ХК-ийн ****** нэхэмжлэлтэй ****** холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,879 төгрөгнөөс 94,439.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 94,439.5 төгрөгийг, хариуцагчаас 94,439.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****** нь нэхэмжлэгч ****** ХК-ийн ****** үндсэн зээл үндсэн зээл 10,717,207.48 төгрөг, зээлийн хүү 146,701.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,684.58 төгрөг, нийт 10,870,593.67 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,879 төгрөгнөөс 94,439.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 94,439.5 төгрөгийг, хариуцагч ****** 94,439.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** ХК-ийн ****** - олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР