Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00892

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ****** ХК-ийн ******  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** ,

Хариуцагч: ******  нарт холбогдох,

Үндсэн зээл 13,349,000 төгрөг, зээлийн хүү 2,387,222.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,900.27 төгрөг, нийт 15,738,122.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******  ХК-ийн Г******  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ****** н нар нь ******** ХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ******  тоот зээлийн гэрээгээр олгосон 8.600.0 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн ******  тоот зээлийн нэмэлт гэрээгээр олгосон 1,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 08- ны өдрийн ******  тоот зээлийн нэмэлт гэрээгээр олгосон 6,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******  тоот зээлийн нэмэлт гэрээгээр олгосон 1,000,000 төгрөг, жилийн 20,4 хувийн, сарьга 1,7 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатайгаар зээлүүдийг олгосон байна. Банк нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч ******, ******  нарын ******  тоот, малчны зээлийн 13.349.0 төгрөгийн зээлийг сунгасан. Зээлдэгч ******, ******  нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар ******  тоот Зээлийн гэрээний- хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас, удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утасаар болон мессеж, РасЬоок чатаар, шаардлага тавьж байсан. Мөн зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх -ийг 2025.10.27-ны өдөр Расbоок чатаар хүргүүлсэн боловч зээлдэгч гэрээгээр хулээсэн үүргээ биелүүлээгүй. Мөн 2025.11.17-ны өдөр үндсэн зээлдэгч ****** ****** 6 дугаараар холбогдож зээлийг чинь шүүхэд өгөх хугацаа болсон байна хэзээ төлөхөөр байна гэсэн чинь шүүхэд өгчих гэсэн тайлбарыг өгсөн болно. Үндсэн зээлдэгч ******  Хамтран зээлдэгч ******  нарын зээлийн гэрээний зөрчил 2025 оны 11-р сарын 20-ны өдрийн байдлаар төлбөрийн хуваарь 153 хоног хугацаа хэтэрч байгаа тул тухайн гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж, өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ******  ХК-д хохирол учруулаад байна.

Зээлдэгч нь малчны зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2021.04.07-ны гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 3,751,000 төгрөг, хүүнээс 7,712,450.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,715.38 төгрөг, нийт 11,479,165.68 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451,1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхии хуулиин этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуудийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, ЗО дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан МN50034242006703331-04 тоот малчны зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 13,349,000 төгрөг, үндсэн хүүний төлбөр 2,387,222.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,900.27 төгрөг, нийт 15,738,122.71 /Арван таван сая долоон зуун гучин найман мянга нэг зуун хорин хоёр төгрөг далан нэгэн мөнгө, улсын тэмдэгтиин хураамжийн 236,641 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж ******  ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ****** , ******  нар нь ******  ХК-ийн ******  үндсэн зээл 13,349,000 төгрөг, зээлийн хүү 2,387,222.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,900.27 төгрөг, нийт 15,738,122.71 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ******  ХК-ийн Г******  нэхэмжлэлтэй ****** , ****** д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,641 төгрөгнөөс 118,320.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 118,320.5 төгрөгийг, хариуцагчаас 118,320.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******, ****** нь нэхэмжлэгч ****** ХК-ийн ****** үндсэн зээл 13,349,000 төгрөг, зээлийн хүү 2,387,222.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,900.27 төгрөг, нийт 15,738,122.71 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,641 төгрөгнөөс 118,320.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 118,320.5 төгрөгийг, хариуцагч ************ нараас 118,320.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ****** ХК-ийн ******-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ОДБАЯР