Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/00495

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/00495

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин ******* /РД:*******/, ******* /РД:*******/ нарын төрсөн эцэг нь ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2023 оны 11 сарын 13-нд төрсөн охин *******, ******* нарыг эх ******* нь асрамжид үлдээж, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2023 оны 11 сарын 13-нд төрсөн охин *******, ******* нарт бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50%-иар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 11-16 / суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг *******аар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан охин *******, ******* нарын сарын эхийн сүү орлуулах бүтэгдэхүүн,эрүүл мэнд, ариун цэврийн болон бусад хэрэглээний зардал 2,150,000 төгрөгийн 50% болох 1,075,000 төгрөгийг 3 нас хүртэл төлүүлэх, хүүхэд асрах үйлчилгээний сар бүрийн төлбөр 3,120,000 төгрөгийн 50%-ийг *******т хариуцуулах, ипотекийн зээл 152,159,083 төгрөгийн 50% болох 76,079,541 төгрөгийг *******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар захирамжийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

7.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН