| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01053/И |
| Дугаар | 305/ШШ2025/00893 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “******* 1994 оноос 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний хань ******* бид хоёр 1984 онд танилцаж улмаар 1994 онд хурим найраа хийн хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас гэрлэлтийн гэрчилгээ аваагүй юм. 1986 онд охин *******, 1995 онд хүү *******, 1998 онд хүү *******, 2002 онд хүү *******, 2004 онд охин ******* нарыг төрүүлсэн. Бид тус аймгийн ******* суманд 1994 оноос ооог хүртэл амьдарч байгаа. Иймд биднийг 1994 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Миний хань 2025 оны 03 дугаар сарын 23-нд хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд нийгмийн даатгалын тэтгэвэрийн хуулийн дагуу тусгай зохицуулалтын тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас тогтоогдохгүй байна. Иймд биднийг 1994 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- фото зураг
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/812 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн Алтай сумын 1-р багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/35 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн Алтай сумын 1-р багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/34 дугаартай албан бичиг
- Төрсний бүртгэлийн лавлагаа/*******, *******, *******, *******, *******/
- Барьцаат зээлийн гэрээний хуулбар
- Нас барсны бүртгэлийн лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8350 дугаартай архивын лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8355 дугаартай архивын лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8349 дугаартай архивын лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8348 дугаартай архивын лавлагаа
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15/876 дугаартай албан бичиг, БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний үнэмлэх авах өргөдөл, паспорт авах өргөдөл
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь “******* 1994 оноос 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох” нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/812 дугаартай “Тус аймгийн ******* сумын харъяат иргэн *******, ******* нарын хувийн хэрэгт 1994 онд гэрлэсэн гэж тэмдэглэсэн байгаа боловч архивын 1992-1996 оны ******* сумын гэрлэлт бүртгэлийн дэвтэрт шүүж үзэхэд бүртгэл байхгүй болно” гэсэн албан бичиг
- Говь-Алтай аймгийн Алтай сумын 1-р багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/35 дугаартай “тус багийн иргэн ******* ам бүл 5 Бадрал багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг
- Говь-Алтай аймгийн Алтай сумын 1-р багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/34 дугаартай “Тус багийн иргэн Д******* нь ам бүл 5 Бадрал багт оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “******* нь ******* өдөр төрсөн, эмэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт *******, эхийн мэдээлэл хэсэгт *******” гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “*******р 1986 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй” гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “******* нь 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, эхийн мэдээлэл хэсэгт *******” гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “******* нь 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт *******, эхийн мэдээлэл хэсэгт *******” гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “******* нь 1997 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, эхийн мэдээлэл хэсэгт *******” гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
- Төрийн банкны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай барьцаат зээлийн гэрээнд зээлдэгч *******, ******* нар зээл авсан барьцаат зээлийн гэрээний хуулбар,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “******* нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нас барсныг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн толгойт төвийн 50 дугаарт бүртгэсэн” нас барсны бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8350 дугаартай “Говь-Алтай аймгийн ******* сумын ******* хороонд оршин суугч өрхийн тэргүүн ******* 42 настай, эмэгтэй, дүү ******* 35 настай эрэгтэй, ******* 39 настай эрэгтэй, хүү ******* 21 настай эрэгтэй, охин ******* 10 настай, хүү ******* 18 настай” гэж бүртгэгдсэн 2000 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8355 дугаартай “Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт оршин суугч өрхийн тэргүүн *******, 50 настай, малчин, эхнэр ******* 47 настай малчин, хүү ******* 13 настай, хүү ******* 8 настай, охин ******* 6 настай” гэж бүртгэгдсэн 2010 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8349 дугаартай “Говь-Алтай аймгийн ******* сумд оршин суугч өрхийн тэргүүн ******* 71 настай, хүү ******* 24 настай, охин ******* 31 настай, хүү ******* 33 настай, хүү ******* 28 настай, ач/зээ ******* 10 настай, ******* 7 настай” гэж бүртгэгдсэн 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03-10/8348 дугаартай “Говь-Алтай аймгийн ******* сумын хөдөөд оршин суугч өрхийн тэргүүн ******* 79 настай, эхнэр ******* 59 настай, хүү ******* 21 настай, охин ******* 16 настай, охин ******* 25 настай, ач/зээ ******* 2 настай” гэж бүртгэгдсэн 1989 оны хүн ам тооллогын архивын лавлагаа,
- Нэхэмжлэгч *******, нөхөр ******* нарын авхуулсан фото зураг,
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15/876 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “БНМАУ-ын хүн амын регистрийн картын анкетад ******* хөгжил нэгдлиийн ******* бригадад ямаачин”, иргэний үнэмлэх авах өргөдөлд “******* 1963 он 10 сарын 25-нд төрсөн”, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн иргэний үнэмлэх авах өргөдөлд *******, гэрлэсэн, 1994 онд”, “БНМАУ-ын хүн амын регистрийн картын анкетад ******* сумын НАҮ-ийн уурын зууханд галч”, иргэний үнэмлэх авах өргөдөлд “******* 1960 он 05 сарын 15-нд төрсөн”, 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн иргэний үнэмлэх авах өргөдөлд *******, гэрлэсэн, бичилтүүд хийгдсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр нотлогдож байна.
3. Иймд *******-ыг ******* овгийн ******* 1994 оноос 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******-тай 1994 оноос 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР