| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01290/И |
| Дугаар | 312/ШШ2025/00504 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 312/ШШ2025/00504
| 202******* оны 03 сарын 24 өдөр | Дугаар 312/ШШ202*******/00*******04 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* гудамж ******* тоотод оршин суух овогт /РД:ИЖ70080*******09/-д холбогдох 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч П.д холбогдуулан 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.******* нь эхнэр гэр бүл болон амьдарч байгаад Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.26 ны өдрийн тоот шийдвэрээр хүүхдийн тэтгэвэр тогтоолгон, гэр бүлийн харилцаа дуусгавар болсон. Хамт амьдрах хугацаанд бид гэр бүлээ батлуулж байгаагүй болно. Бид хоёр хамт амьдрах хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй байсан тул өөрсдийн аав ээжийнд ирэн очин амьдарч, нэг дор гэр бүл болон хамт амьдарч байгаагүй. Цаашид хамт амьдрах эсэх нь тодорхойгүй, хэрүүл маргаантай байдаг байсан. Энэ үед миний аав , ээж хоёр 2020 онд хашаа байшин худалдан авч, надад бэлэглэсэн. Өөрийн гэсэн орон гэртэй болсон тул, эхнэр хүүхдүүдээ гэртээ авчирч хамт амьдрах болсон. Гэтэл 2023 онд эхнэр нь орон сууцанд ормоор байна, байрны урьдчилгаанд хашаа байшингаа зарчих гэхээр нь эхнэр , хадам ээж П. нарын үгэнд орж, хашаа байшингаа худалдсан. Би Эрдэнэт Дулааны Цахилгаан Түгээх Станц-д ажиллаж байсан учраас эхнэр т худалдах худалдан авах итгэмжпэл өгсөн байсан. Ингээд хашаа байшинг зарж, түүний худалдсан үнээс 24 000 000 төгрөгийг хадам ээж П.ы данс руу шилжүүлсэн байсан. Яагаад ээж П.д шилжүүлсэн юм гэтэл ээжийн нэр дээр байж байг, бид үрчихнэ, энэ дансанд байж байг гэсэн. Үүнээс хойш орон сууц захиалья гэхэд байнга хойшлуулах болсон, шалтгааныг нь тодруулахад тодорхой шалтгаан хэлэхгүй болсон. Ингээд П.аас мөнгөө авья гэтэл хэл амаар доромжилж, мөнгийг өгөхгүй байсан. Мөн ээжтэйгээ нийлж намайг элдвээр хэлэх болж, сүүлдээ шүүхэд хүүхдийн тэтгэмж нэхэж, хамт амьдрахгүй болсноо хэлсэн. Хашаа байшин зарснаас хойш орон гэргүй болсон учраас хоёр талд ирэн, очин амьдарч байсан билээ. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хадам ээж П. нь үндэслэлгүйгээр миний хашаа байшингийн мөнгийг авсан тул П.аас 24000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1.2024.04.1*******-ны өдрийн тоот Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид Г.Гомбажавын нэхэмжлэлтэй, д холбогдох 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024.04.08-ны өдөр хүлээн авч хянаад үндэслэх нь Г.Гомбажавын нэхэмжлэлтэй д холбогдох 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэсэн захирамж гарсан байна.
2.Дээрх өдрийн захирамжид дурдагдсан гэдэг хүнийг П. нь мэдэхгүй бөгөөд хариуцагч Пы овог, нэр зөрчилтэй байна
3.П.ы дансанд Г.*******аас 24,000,000 /хорин дөрвөн сая/ ороогүй.
4.2024.01 26-ны өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тоот шийдвэрээр төрсөн охин болох, нарыг Н. Шүрэнцэцгийн асрамжид үлдээсэн. 2024.06.13-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 142/ШШ2024/00911 тоот шийдвэрээр Г.*******аас 22.*******00.000 /хорин хоёр сая таван зуун мянгаАн төгрөгийг гаргуулж т олгох шийдвэр гарсан.
*******. нь Г.*******ын төрсөн 2 охины тээж төрүүлэн, эсэн мэнд өсгөн цэцэрлэгт хүмүүжүүлж байна. Төрсөн эцэг болох Г.Гомбажав нь төрсөн алаг үрээ алагчилж үзэнийг миний хүүхэд биш гэсэн учраас Шүрэнцэцэг нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. 2023.12.2*******-ны *******8*******4 тоот Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр Г.Гомбажав ньийн төрсөн эцэг болох 99.9 хувиар тоггоогдсон шинжээчийн дүгнэлт гарсан.
6.П.ы гэрт /Орхон аймаг, Баян-Өндөр, 22-р баг, *******, овоот ******* гудамж, ******* тоот/ Г.Гомбажав болон нар нь хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Зуны 3 сард Г.Гомбажав болон нар нь хүүхдүүдийн хамт өөрсдийн гэрт /Орхон аймаг, Баян-Өндөр, 22-р баг, ******* Толгод 2******* гудамж, 2*******26 тоот 10*******/ очиж амьдардаг байсан. Энэ хувийн орон сууц нь дулаалга байхгүй зуны орон сууц байсан болно.
7.Г.Гомбажав нь эхнэр Н.Шүрэннэцэг, охин, нарыг ээжийнх гэрт үлдээн өөрөө хаяад явсан.
8.Г.Гомбажав нь 2 охиныхоо хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өгдөггүй болно. Иймд 2024.02.21 - ний өдрийн Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 142/Ш32024/01*******7 тоот шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн болно.
9.******* нь 2023.04.17-нд Худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байсан. Иймд П. нь хашаа байшингийн 24,000,000 /хорин дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа болно. гэжээ
3. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.д холбогдуулан 24,000,000 төгрөг гаргуулх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.******* эхнэр гэр бүл болон амьдарч байгаад шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэвэр тогтоолгон, гэр бүлийн харилцаа дуусгавар болсон, гэр бүлээ батлуулж байгаагүй,хамт амьдрах хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй, цаашид хамт амьдрах эсэх нь тодорхойгүй, хэрүүл маргаантай байдаг байсан. Энэ үед аав , ээж хоёр 2020 онд хашаа байшин худалдан авч, надад бэлэглэсэн. Гэтэл 2023 онд эхнэр нь орон сууцанд ормоор байна, байрны урьдчилгаанд хашаа байшингаа зарчих гэхээр нь өөрөө ажилтай тул эхнэр т худалдах худалдан авах итгэмжлэл өгсөн байсан. Ингээд хашаа байшинг зарж, түүний худалдсан үнээс 24,000,000 төгрөгийг хадам ээж П.ы данс руу шилжүүлсэн байсан,яагаад шилжүүлсэн юм гэхэд нэр дээр байж байг, бид үрчихнэ гэсэн. Мөнгөө авья гэхэд хэл амаар доромжилж, мөнгийг өгөхгүй байгаа тул П.аас 24000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд П.ы дансанд Г.*******аас 24,000,000 төгрөг ороогүй. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийдвэрээр төрсөн охин болох, нарыг эх Н.Шүрэнцэцгийнх нь асрамжид үлдээсэн. ******* нь 2 охиныхоо хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өгдөггүй болно. ******* нь 2023-04-17-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байсан. Хашаа байшингийн үнэ 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.ы охин 2017 оны 11 сард танилцан гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хугацаанд 2018-08-03-ны өдөр охин, 2022-02-07-ны өдөр охин нар төрсөн байх бөгөөд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 26-ны өдрийн дугаартай шийдвэрээр охин, нарыг эх Н.Шүрэнцэцгийнх нь асрамжид үлдээж,эцэг Г.*******аар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 11 сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2101008910 дугаарт бүртгүүлэн 6106100466 нэгж талбарын дугаартай 798 м.кв талбайтай Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, Толгодын 2*******-р гудамж, 2*******26 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болсон байна. Мөн 2023 оны 04 сарын 17-ны Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, Толгодын 2*******-р гудамж, 2*******26 тоотбайршилтай хашаа байшинг худалдан авч,түүнд бэлэглэсэн гэж тайлбарлаж байх б2022 оны 11 сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Г-2101008910 дугаарт бүртгүүлэн 6106100466 нэгж талбарын дугаартай 798 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болсон байна.
Ингээд нэхэмжлэгч нь энэхүү Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, Толгодын 2*******-р гудамж, 2*******26 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа 2023 оны 04 сарын 17-ны өдөр Б.Мөнхцэцэгт 24,000,000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд нь Г.*******ын авах ёстой дээрх 24,000,000 төгрөгийг ээж П.ы дансыг өгснөөр мөнгө дээрх дансанд орсон байна. Нэхэмжлэгч хариуцагчаас дээрх мөнгө нэхсэн боловч өгөхөөс татгалзсан байна.
Ийнхүү Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******, хариуцагч П. нарыг хооронд үүрэг үүсээгүй. П. нь дээрх мөнгийг авснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,9*******0 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 277,9*******0 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.аас 24 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,9*******0 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 277,9******* төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН