Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00513

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00513

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК нь ******* ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 025-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас ******* ******* ХХК-ийн захирал ******* гэх иргэн нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн хооронд бетон зуурмагийг хоёр байгууллагад бүртгэгдэж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлтийн бичилтээр барааг нийлүүлж тооцоог тухай бүр хийж ажиллаад төлбөрийн үлдэгдэл 3.138.500 /гурван сая нэг зуун гучин найман мянга, таван зуун/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны байдлаар тооцоог хийгээгүй байна. ******* ******* ХХК-ийн захирал гэх *******оос төлбөрийн үлдэгдэл 3.138.500 /гурван сая нэг зуун гучин найман мянга, таван зуун/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, дугаартай гарт утасаа авдаггүй, удаа дараа худал хэлээд, хаана оршин сууж байгаа нь тодорхойгуй, нэхэмжлэл гаргах боломжгүй байна.

Иймд ИХШХШТХ-ийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал гэх ******* /утас / гэгчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК ******* ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д бараа нийлүүлсэн болох нь нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлээр тогтоогдож байна.

******* ******* ХХК болон захирал н.******* нь бараа, материалын төлбөр тооцоогоо хийгээгүй, хаана байгаа нь тодорхой болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул ******* ******* ХХК-ийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ******* ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар ******* ******* ХХК болон захирал ******* /утас:/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу ******* ******* ХХК болон захирал ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* //-т мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН