| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2025/01089/И |
| Дугаар | 305/ШШ2025/00869 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 305/ШШ2025/00869
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********т холбогдох,
Үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 321,534.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,411.74 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 881,945.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******** нь ******** ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ******** тоот ******** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:2152526 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000.0 төгрөг, үндсэн хуүнд 321,534.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,411.74 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 881,945.99 төгрөгийг хариуцагч ********-с гаргуулах гэжээ.
2.Хариуцагч ********р шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******** ББСБ-аас 500,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ төлж барагдуулаагүй. Зээлийн 881,945.99 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг зээлээ 2026 оны 02 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2152526 тоот ******** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 321,534.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,411.74 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 881,945.99 төгрөгийг хариуцагч ********-аас гаргуулах гэжээ.
3. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 881,945.99 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба төлөх хугацааны хувьд 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхийг зөвшөөрөхдөө 2026 оны 02 дугаар сард багтаан төлөхөө илэрхийлсэн байх ба энэ хугацаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн хугацаатай харьцангуй ойролцоо хугацаа байх ба энэ нь нэхэмжлэгчид ямар нэг хохиролтой гэж үзэхээргүй богино хугацаа байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзсэн болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,717 төгрөгийн тавин хувь болох 12,858.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 12,858.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,858.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 321,534.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,411.74 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 881,945.99 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч ******** нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,717 төгрөгийн тавин хувь болох 12,858.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 12,858.5 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,858.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН