| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 305/2025/01086/И |
| Дугаар | 305/ШШ2025/00894 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 305/ШШ2025/00894
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********холбогдох,
Үндсэн зээл 529,436.46 төгрөг, зээлийн хүү 221,738,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,025.09 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 784,200.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******** нь ******** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2206143 тоот ******** кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2206143 тоот ******** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,436.46 төгрөг, үндсэн хүүнд 221,738.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23,025.09 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 784,200.15 төгрөгийг хариуцагч ********-с гаргуулах гэжээ.
2.Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******** санхүүгийн байгууллагад 784,200.15 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2206143 тоот ******** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,436.46 төгрөг, үндсэн хүүнд 221,738.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 23,025.09 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 784,200.15 төгрөгийг хариуцагч ********-с гаргуулах гэжээ.
3. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлага болох 784,200.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,370.80 төгрөгийн тавин хувь болох 11,685.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 11,685.4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,685.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 529,436.46 төгрөг, зээлийн хүү 221,738,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,025.09 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 784,200.15 төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч ******** нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,370.80 төгрөгийн тавин хувь болох 11,685.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 11,685.4 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11,685.4 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН