Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2026/00002

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

Нэхэмжлэгч: ******** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********д холбогдох,

Үндсэн зээл 1,459,867.38 төгрөг, зээлийн хүү 171,920.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,911.63 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,646,699.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******** нь ******** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ЗГ2025021954075 тоот гэрээний дагуу Galaxy А55 1280В маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, снууясан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ2025021954075 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,459,867.38 төгрөг, үндсэн хүүнд 171,920.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,911.63 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,646,699.40 төгрөгийг хариуцагч ********-с гаргуулах гэжээ.

2.Хариуцагч ******** шүүхэд гаргасан тайлбартаа: ******** ББСБ нэхэмжлэл болох 1,646,699.40 төгрөгийг 3 сарын хугацаатай хуваан төлж барагдуулна. 2026 оны 01 сард 500,000 төгрөг, 2026 оны 02 сард 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 646,699.40 төгрөгийг төлж дуусгана гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******** ББСБ-н нэхэмжлэлтэй ******** хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ЗГ2025021954075 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,459,867.38 төгрөг, үндсэн хүүнд 171,920.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,911.63 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,646,699.40 төгрөгийг хариуцагч ********-с гаргуулах гэжээ.

3. Нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч ******** нар харилцан тохиролцож, хариуцагч ******** нь 1,646,699.40 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 2026 оны 01 сард 500,000 төгрөг, 2026 оны 02 сард 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 646,699.40 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,297.18 төгрөгийн тавин хувь болох 20,648.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 20,648.59 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,648.59 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлага болох ЗГ2025021954075 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,459,867.38 төгрөг, үндсэн хүүнд 171,920.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,911.63 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 1,646,699.40 төгрөгийг маргаангүй төлөхийг зөвшөөрсөн ба 2026 оны 01 сард 500,000 төгрөг, 2026 оны 02 сард 500,000 төгрөг, 2026 оны 03 сард 646,699.40 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,297.18 төгрөгийн тавин хувь болох 20,648.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 20,648.59 төгрөгийг улсын орлогоос мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,648.59 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН