| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00099/И |
| Дугаар | 312/ШШ2025/00581 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 312/ШШ2025/00581
| 2025 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 312/ШШ2025/00581 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 5-р багт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах, ******* ******* таур ХХК /РД:/-т холбогдох 5,190,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ******* таур ХХК-д холбогдуулан 5,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгч нь ******* ******* таур ХХК-ийн захирал харилцан тохиролцож, Сэлэнгэ аймгийн суманд баригдаж байгаа 40 айлын орон сууцны барилга дээр барилгын угсралтын ажлыг 2023 онд хийж гүйцэтгэхээр амар гэрээ байгуулж ажилласан, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгч,ажлын хөлсний үлдэгдэл 5,190,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тохирсон. Гэвч хариуцагч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул 5,190,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
4.Хариуцагч нь 5-н давхар бүхий 40-н айлын орон сууцны барилгын барилга угсралтын мужааны ажлыг иргэн Г.*******оор гүйцэтгүүлэхээр,нийт ажлын хөлсийг 121,059,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх явцдаа байгууллагын дотоод журмыг зөрчин,ажлын байранд архи ууж,эд хогшлийг эвдэн танхайрсан, хугацаа хэтрүүлсэн, доголдлын улмаас барилгын ажлыг цаашид дуусгах боломжгүй болсон. Нэхэмлэгч Г.*******ын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт 49,390,650 төгрөг, 2-р давхарын ажил бүрэн дуусаагүй тул ажлын гүйцэтгэлийг үндэслэн 12,727,087.5 төгрөг тус тус олгож, үлдэгдэл 5,190,000 төгрөгийг барилга угсралтын ажил бүрэн дуусаж хүлээлгэн өгсний дараа олгохоор тохиролцсон.Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул өөр ажилчдаар ажлыг хийж гүйцэтгүүлэн 3,870,000 төгрөгийн ажлын хөлсийг олгосон.Нэхэмжлэгч нь бетон хашаа болон шонгын хэв хашмал 1 ком нийт 1,000,000 төгрөгийн үнэтэй зүйлийг түр ашиглахаар авсан боловч өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
5.Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан байна. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь 40-н айлын орон сууцны барилга угсралтын мужааны ажлыг хийж гүйцэтгэхээр болж суурь болон зоорийн ажилд нийт ажлын хөлсийг 121,059,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.
6.Нэхэмжлэгч,хариуцагч нар нь 2024 оны 05 сарын 31-ний өдөр тооцоо нийлж,барилгын угсралтын ажил чанар 10 хувь олгох тухай гэсэн нэртэй баримт үйлдэж,хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл мөнгө 6,190,000 төгрөгийг 2024-07-05-ны өдөр 2,000,000 төгрөг,2024-11-05-ны өдөр 2,000,000 төгрөг,2025-03-20-ны өдөр 2,190,000 төгрөг гэсэн хуваариар төлж барагдуулахаар тохиролцож 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү баримтыг 2 хувь хүний хооронд байгуулсан гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотлож чадахгүй байна.Түүнчлэн нэхэмжлэгч Г.******* нь ажлын байран дээр архидан согтуурч,ажлаа орхиж явсан,өөр ажилчдаар ажлыг гүйцээж хийж гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх байдал нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* Бест Тауэр ХХК-аас 5,190,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******од олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН