| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00494/И |
| Дугаар | 312/ШШ2025/00585 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 312/ШШ2025/00585
| 2025 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 312/ШШ2025/00585 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би ******* нэхэмжлэлтэй ******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2017 онд ******* танилцаж гэр бүл болж бид 2018 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2018 онд хүү Чинхүслэн, 2021 онд хүү Чинсанаа тус тус төрсөн. 2023 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд тусдаа амьдарч байна. Үл ойлголцол, маргаан хэрүүл их байдаг тул гэрлэлтээ цуцлуулж, хүү *******, ******* нарыг өөрийн асрамжиндаа авч эцэг ******* хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэмж, тогтоолгох, үр хүүхдээ өөрийн асрамжиндаа авах нэхэмжлэлийг ******* гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг мань хүлаан авна уу. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН