Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2025/00589

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 312/ШШ2025/00589

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдуулан 705,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 11124275 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 364,321.04 төгрөг, үндсэн хүүд 336,037.56 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг нийт 705,858.06 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай. ******* Кредит ******* ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 11124275 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2019 оны 09 сарын 16-ны өдөр 1,020,000.00 төгрөгийг сарын 5% хүүтэй, 28 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Т.Отгонцэцэгээс 2019 оны 09 сарын 16-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 364,321.04 төгрөг, үндсэн хүүд 336,037.56 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг нийт 705,858.06 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Отгонцэцэг (РД:РЙ92071504)-т холбогдох иргэний хэрэгг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлеөлөгчөөр Б.Наранчимэг миннй бие оролцож байгаа болно. Хариуцагч Т.Отгонцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 705,858.60 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн дансанд тушааж, төлбөрөө сайн дураар бүрэн төлж барагдуулсан тул бидний зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдуулан 705,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдуулан 705,858 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,492 төгрөгийн 10,746 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН