Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00591

 

 

 

 

 

2025 оны 0******* сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/005*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* ******* хэсэг гудамж ******* тоотод оршин суух ******* овогт ******* /РД:/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух овогт ******* /РД:ФМ6*******061979/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух овогт ******* /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******-р хороо 1*******-2 тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоотод оршин суух овогт ******* /РД:/ нарт холбогдох 5*******,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Д., Д., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагч Д., Д., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д., Д. нар хариуцагч Д., Д., Д. нарт холбогдуулан 5*******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д., Д. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний аав Н.Дамбаням нь 201******* оны 1 сард нас барж, түүний өмчлөлд байсан Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Д., Д., Д., Д., Д. нарыг тогтоосон. Гэрчилгээ гаргаж өгөх үүргийг эгч хариуцсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэсний дараа Д. миний бие амьдралын шаардлагаар ******* аймагт ажиллах болж, бусад нь Орхон аймагт байх болсон. Тухайн орон сууцыг Д. анх 2 500 000 төгрөгийг Солонгос улсаас шилжүүлж худалдан авсан бөгөөд авах үед нь Д. өөрөө Солонгост байхгүй гэх шалтгаанаар аав Н.******* нэр дээр авсан байсан. П.ын авсан орон сууц гэдэгт маргадаггүй боловч аав ээждээ авч өгсөн гэх утгаар Д., Д. нар нь өөрсдийгөө хууль ёсны өвлөгч болохоор шүүхэд хандсныг мэдээд, бид орон сууцны жинхэнэ өмчлөгч хэн болох талаар маргалгүй, хууль ёсны өвлөгч болохоор шүүхэд хандаж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.17-ны өдрийн 9*******7 тоот шийдвэр гарсан. Д. нь орон сууцны жинхэнэ өмчлөгч мөн боловч энэ талаар маргадаггүй бөгөөд орон гэргүй гэх шалтгаанаар ах Д.ыг амьдрахыг зөвшөөрч үлдээсэн бөгөөд сүүлдээ Д., Д. нар нь тухайн орон сууцны өмчлөгч дангаар болох гэж биднийг нэрээ хасахыг шаардах болсон. Уг асуудлаас болж бид хоорондоо маргалдаж, улмаар харьцахгүй болсон. Д. тухайн байрыг авч өгснийг зөвшөөрдөг атлаа орон сууцыг Д., Д. нар авах гэж хүсдэг. Д. нь ах Д.ад 2002 онд 2000 доллар өгч, мужааны иж бүрэн тоног төхөөрөмжтэй үйлдвэрийг авч өгч байсан. Амьдралаа сайжруулаагүй үрээд дуусгасан. Гэсэн атлаа одоо орон сууцыг нь дангаар өмчилнө гэж хэлж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Орхон аймаг Баян өндөр сум баг тоот 2 өрөө орон сууц одоогийн зах зээлд 13500000 төгрөг байх тул бид хоёрт ногдох хэсэг болох 5*******,000,000 төгрөгийг Д., Д., Д. нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.

2.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн 2-2-27 тоотод эцэг эхтэйгээ арван гурван жил хамт амьдарсан. Эх маань 200******* онд, эцэг минь 201******* онд нас барсан. Энэ байрыг би дангаар өмчилж болох хуулийн гаргалгаа, боломж бол байсан. Гэвч би дангаар өмчлөхийг бодоогүй ядарсан бай, өвдөж зовсон нэгэн ч байсан ирж амьдарч болох юм гэж бодож байсан. Нэхэмжлэгч дүү нь байрны талаар ямар ч маргаан хийхгүй гээд надаас 12,500,000 төгрөг авч байсан. Би эхнэр хүүхэдгүй ган бие хүн. Энэ байрнаас өөр орох орон өмч хөрөнгө байхгүй. Эцэг эхийн үлдээсэн энэ байрыг зармааргүй байна. Эцэст нь нэмж бичихэд 2000 доллар надад өгч байгаагүй. Эцэг эхийнхээ 2 өрөө байрыг зараад Солонгос явсан нь үнэн шүү. Дахин хэлэхэд энэ байрыг дангаар өмчлөх зорилго надад байхгүй. гэжээ

3.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д. нь Д., Д. нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Учир нь миний эх 200******* онд, эцэг 201******* онд нас барсан. Эцэг, эх маань Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажиллаж байхад нь аймгаас 3 өрөө байр олгосныг хувьчилж авсан байдаг Д. нь 2000 оны үеэр Солонгос улсад ажиллаж, амьдарна хэмээн 3 өрөө байраа заруулж Солонгост ажиллаж мөнгөө буцаана хэмээн явсан. 2 жил гаруй хугацааны дараа 1 өрөө ч байрны мөнгө хүрэхгүй мөнгө явуулсныг бид мөнгө нэмэрлэн тоот 1 өрөө байр авч аав, ээж 2 байрандаа орсон байдаг. Уг орон сууцны гэрчилгээ нь аав ******* нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд нас эцэслэсний дараа нь дур мэдэн бусдад залж мөнгө авч, улмаар банкны барьцаанд тавьсан тул хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ нь хойшлогдсон тул бид шүүхэд хандсан өвлөгчөөр тогтоолгох, өвлөх эрхийг сэргээх шаардлагыг бусад 5 ах дүүсийн хамт тодорхой хэмжээнд эвлэрэл зөвшилцөлд хүрснээр Орхон аймгийн сум дундын шүүхийн 9*******7-р шийдвэр гарсан. Тухайн шийдвэрт тооот орон сууцыг бидний 6 ахан дүүс өвлөх эрхтэй болохыг тогтоож, өвлөх эрх сэргээх хүсэлтээ гарга, шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар зөвшилцөв гэж заасан нь бидний 6 тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэйг тогтоосон гэж үзэж байна. Энэ орон сууц нь Иргэний хуулийн 531-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагаа нь Бурмаагийн хууль бус үйлдэх үүдэл хийгдээгүй, шүүхэд бусад хүүхдүүд нь хандаснаар өвлөх эрх сэргэсэн. Одоо тус байранд эх амьдардаг захиран зарцуулах аливаа үйлдэл хийгээгүй, тийм боломж ч байхгүй. Д. өнөөдрийн байдлаар 62 настай, тэтгэвэр тогтоолгоогүй. Ганц бие сахарын өвчтэй бөгөөд түүний амьдрах эрх зөрчигдөж орон гэргүй болохдоо тулаад байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

*******.Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д. миний бие эцэг, эхээс зургуулаа бага дүү Д. 1997 онд Солонгос улс руу ажиллахаар явахдаа /хараар гарах гэдэг, зардал өндөртэй байсан/ аав, ээжийн байрыг заруулж явсан. Ингэж явахдаа Солонгост ажлаад аав, ээжид эргэж байр авч өгөх тохироотой явсан ба хэсэг хуагцаанд аав, ээж 2 маань хашаа байшинд амьдарч байгаад хашаа байшингаа зарсан мөнгөө эгч Д., хүргэн ах нэмэрлэсэн мөнгөөр тоот 1 өрөө байрыг авсан. Одоо уг байрны өмчлөгчөөр хүүхдүүд бид нар байдаг. Том ах Д. аав, ээж хоёрыг амьд ахуй үеэс цуг амьдарч ирсэн. Ах Д.ыг уг байранд ах Д.тай цуг амьдар гэж хэлж байсан боловч өөрөө татгалзсаар ирсэн. Дүү Д. миний биеийг тухайн байрны өмчлөлөөс татгалз гэж удаа дараа заналхийлж байсан. Одоо том ах Д. 62 настай. Иймд уг байрыг миний бие худалдах сонирхол байхгүй. гэжээ

 

3. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д., Д. нар нь хариуцагч Д., Д., Д. нарт холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, багийн тоот 2 өрөө орон сууцны ногдох хэсэг болох 5******* 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Д., Д. нар Бидний аав Н.Дамбаням нь 201******* оны 1 сард нас барж, түүний өмчлөлд байсан Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр Д., Д., Д., Д., Д. нарыг тогтоосон. Гэрчилгээ гаргаж өгөх үүргийг эгч хариуцсан. Тухайн орон сууцыг Д. анх 2 500 000 төгрөгийг Солонгос улсаас шилжүүлж худалдан авсан бөгөөд авах үед нь Д. өөрөө Солонгост байхгүй гэх шалтгаанаар аав Н.******* нэр дээр авсан байсан. Д. нь орон сууцны жинхэнэ өмчлөгч мөн боловч энэ талаар маргадаггүй бөгөөд орон гэргүй гэх шалтгаанаар ах Д.ыг амьдрахыг зөвшөөрч үлдээсэн бөгөөд сүүлдээ Д., Д. нар нь тухайн орон сууцны өмчлөгч дангаар болох гэж биднийг нэрээ хасахыг шаардах болсон. Уг асуудлаас болж бид хоорондоо маргалдаж, улмаар харьцахгүй болсон. Иймд Орхон аймаг Баян өндөр сум баг тоот 2 өрөө орон сууц одоогийн зах зээлд 13500000 төгрөг байх тул бид хоёрт ногдох хэсэг болох 5*******,000,000 төгрөгийг Д., Д., Д. нараас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

3.Хариуцагч Д. би айлын ууган хүүхэд Орхон аймаг Баян өндөр сум баг 2-2-27 тоотод эцэг, эхтэйгээ 13-н жил хамт амьдарсан.Эх маань 200******* онд, эцэг маань 201******* онд нас барсан. Энэ байрыг би дангаар өмчилж болох хуулийн гаргалгаа боломж бол байсан. Гэвч би дангаар өмчлөхийг бодоогүй ядарсан бай, өвдөж зовсон нэгэн ч байсан ирж амьдарч болох юм гэж бодож байсан. Эцэг, эхийн үлдэсэн энэ байрыг зармааргүй байна. Дахин хэлэхэд энэ байрыг дангаар өмчлөх зорилго надад байхгүй гэж тайлбарлаж байна.

*******.Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Учир нь миний эх 200******* онд,эцэг 201******* онд нас барсан. Эцэг, эх маань Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт эмчээр ажиллаж байхад нь аймгаас 3 өрөө байр олгосныг хувьчилж авсан байдаг. Одоо тус байранд ах амьдардаг,захиран зарцуулах аливаа үйлдэл хийгээгүй, тийм боломж ч байхгүй. өнөөдрийн байдлаар 62 настай, тэтгэвэр тогтоолгоогүй, ганц бие, сахарын өвчтэй бөгөөд түүний амьдрах эрх зөрчигдөж, орон гэргүй болохдоо тулаад байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлаж байна.

5.Хариуцагч Д. бага дүү Д. 1997 онд Солонгос улс руу ажиллахаар явахдаа аав, ээжийн байрыг заруулж явсан. Ингэж явахдаа Солонгост ажиллаад аав, ээжид эргэж байр авч өгөх тохироотой явса ба хэсэг хугацаанд аав, ээж 2 маань хашаа байшинд амьдарч байгаад хашаа байшингаа зарсан мөнгө, дүү Д.ын явуулсан мөнгө, эгч Д., хүргэн ах нэмэрлэсэн мөнгөөр тоот 1 өрөө байрыг авсан. Одоо уг байрны өмчлөгчөөр хүүхдүүд бид нар байдаг. Том ах Д. аав, ээж 2-ыг амьд ахуй үеэс цуг амьдарч ирсэн. Ах Д.ыг уг байранд ах Д.тай цуг амьдар гэж хэлж байсан боловч өөрөө татгалзсаар ирсэн. Дүү Д. миний биеийг тухайн байрны өмчлөгчөөсөө татгалз гэж удаа дараа заналхийлж байсан. Одоо том ах Д. 62 настай. Иймд байрыг миний бие худалдах сонирхол байхгүй гэж тайлбарлаж байна.

6.Нэхэмжлэгч Д., Д., хариуцагч Д., Д., Д. нарын төрсөн эцэг Н.Дамбаням нь 201******* оны 01-р сарын 17-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

7.Нэхэмжлэгч Д.ын эгч, нэхэмжлэгч Д., хариуцагч Д., Д., Д. нарын төрсөн дүү болох нь аав Н.г амьд байхад банкнаас зээл авч тоот 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хамт барьцаанд тавьж, 2015 оны 0******* дүгээр сард дээрх байр барьцаанаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах гэхээр тот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дүү Д.бурмаа банкнаас чөлөөлүүлсэн боловч өгөхгүй байсан. Ийнхүү тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ өв нээгдснээс хойш өвлөгч Д.ын, Д., Д., Д., Д. нарт байгаагүй тул Иргэний хуульд заасан хугацаанд өвлөх эрхээ авч чадаагүй тул өвлөх эрхээ сэргэлгээх хүсэлтийг шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байна.

8.Ийнхүү Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 9*******7 дугаартай Шийдвэрээр зохигч талууд өөрсдийгөө нас барагч Н.******* хууль ёсны өвлөгч эсэх асуудлаар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох Д.ын, Д., Д., Д., Д. нарыг Н.******* хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, өв хүлээн авах хугацаа сунгах асуудлаар тохиролцсон, маргаангүй байна гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д., Д., Д., Д., Д. нарыг нас барагч Н.******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.*******-д зааснаар нэхэмжлэгч нарын өв хүлээн авах хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

9.Гэвч өв залгамжлагч нар нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу хоорондоо хэлэлцэж зөвшөөрөлцөөгүй, харилцан эвлэрч тохиролцож чадахгүй маргаж байх тул хуульд заасны дагуу шийдвэрлэх үндэстэй байна. Хариуцагч нар маргаж байгаа өвийн зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, багийн тоот 2 өрөө орон сууцыг худалдахгүй гэж байх тул дээрх орон сууцыг Д., Д., Д. нарын өмчлөлд үлдээж, тэдгээрээс оногдох хэсгийг гаргуулан нэхэмжлэгч Д., Д. нарт олгох нь зүйтэй. Шинжээч Арвих-Эстимейт ХХК-ийн 202******* оны 09 сарын 27-ны өдрийн №Ш/00015/15 дугаартай дүгнэлтээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, багийн тоот 2 өрөө орон сууцыг 98,7*******8,8*******2 төгрөгөөр үнэлсэн байх ба 5-н өв залгамжлагч нарт хуваахад нэг хүнд 19,7*******9,768 төгрөг оногдож байх тул Д., Д. нарт оногдох хэсэг болох 39,*******99,536 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******27,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 355,**************8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1,532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан өвлөгдөх эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн тоот орон сууцыг хариуцагч Д., Д., Д. нарын өмчлөлд үлдээж, Д., Д., Д. нараас нийт 39,*******99,536 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.ад 19,7*******9,768 төгрөг, нэхэмжлэгч Д.ад 19,7*******9,768 төгрөг тус тус олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******27,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 355,**************8 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг 1******* хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН