| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0290/Э |
| Дугаар | 301 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.СОЁЛМАА |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Б.С -,
хохирогч Ж.Б - нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б-ын С холбогдох 000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1977 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 41 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хайрхан занги” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 00 дугаар гудамжны0 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Л овогт Б-ын С /РД:000000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.С - нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____________” хотхоны харуулын байранд Ж.Б -тэй “даргыг муу хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.С -ээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Мэс засалд орох 1.200.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй..” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ж.Б -ийн: “...Пүүтэгнээс гарахдаа С -ийн хажууд өө пизда хэзээ цалингаа өгөх гэж байгаа юм бэ гэж хэлээд гарсан чинь араас нуруу руу С - өшиглөөд машинтай хавсарсан. Тэгэхээр нь та яаж байгаа юм бэ гээд очсон чинь чи муу юу гэж даргыг муу хэлээд байгаа юм бэ гээд заамдаж аваад миний нүүр лүү 2 удаа мөргөсөн. Тэгээд хамарнаас цус гоожоод хамраа бариад доошоо тонгойтол миний хамар луу дахин өшиглөсөн...” /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Б.С - мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Намайг заамдаж байгаад нүүр рүү нэг удаа цохихоор нь зөрүүлээд заамдаж байгаад 2 удаа мөргөхөд хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч С. И -гийн: “...С - надад хамт ажилладаг хүнтэйгээ маргалдаад тэр хүнээ зодчихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн шинжээчийн №264 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Б.С - нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэгтэл Б - уурлаад та нар яах гээд байгаа юм бэ, та нар юу вэ гэж уурлаад миний өөдөөс гар станц шидэхээр нь би түүнд нэг тогооноос хоол идэж байж биднийг тэгж хэлдэг юу юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэрээр надтай маргалдаж байгаад манааны путикнээс гарах гэхээр нь би түүний нуруу орчимд нэг удаа өшиглөтөл тэрээр намайг заамдаад чирэхээр нь би ч гэсэн түүнийг заамдсан. Би Б -ийг заамдаж хоолойг нь боогоод духаараа нүүр орчим руу нь хоёр удаа мөргөтөл түүний хамарнаас цус гарсан. Тэгтэл Б - нь цагдаад дуудлага өгнө гээд л харуулын путикнээс гүйгээд гарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/,
-2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 315 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.С -т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.С - нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____________” хотхоны харуулын байранд Ж.Б -тэй “даргыг муу хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын шарх, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд доод зовхи, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Б -ийн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч С. И -гийн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн шинжээчийн №264 дугаартай:
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.С - нь хохирогч Ж.Б -ийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.С -ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч Б.С - нь хохирогч Ж.Б -ийн эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг нөхөн төлсөн.
Хохирогч Ж.Б - нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал хагалгаанд орох шаардлагатай 1.200.000 төгрөгийг нэхэмжилсэн /томографийн зураг/ шүүгдэгч Б.С - нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Ж.Б - нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С - нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л овогт Б-ын С -ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С -ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С -ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.С -т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.С -ээс 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б -эд олгосугай.
6. Хохирогч Ж.Б - нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С - нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.С -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ