| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00488/И |
| Дугаар | 312/ШШ2025/00600 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2025/00600
| 2025 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 312/ШШ2025/00600 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* онд төрсөн, ******* настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* ******* /РД:*******/-ын хүсэлттэй эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ц.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан.
2.Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: бид хоёр 1999 онд нэг гэрт орж 11 жил хамтран амьдарч 2012 оноос таарч тохирохгүйн улмаас ярилцаад тусдаа амьдрахаар болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй охин 1999 онд, хүү 2002 онд төрсөн. Хоёр хүүхэд насан хүрч тусдаа амьдарч байгаа. Миний бие өөрөө гэр бүлтэй болоод 4 жил болж байна. 1 хүүхэдтэй. той эд хөрөнгийн маргаан байхгүй ба тусдаа амьдраад 12 жил болж байна. Иймд эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.
3.Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.******* хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-д хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3.-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.
3. Ц.******* нар нь 2001 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэгчид одоо тус тусдаа амьдарч өөрсдийн амьдралтай болсон үйл баримт тогтоогдож байна.
4.Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байгааг хүсэлт гаргагч Ц.******* илэрхийлж байна.
5.Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй болсон байх тул Ц.*******ын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Тангад овогт Володъяагийн /РД:ГЮ76022508/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу ын оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Ц.******* //-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН