Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00740

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, *** тауэр, *** давхар, *** тоот “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, ***-р байр, *** тоотод оршин суух, С-ийн Н-т холбогдох,

үндсэн зээл 669,355 төгрөг, зээлийн хүү 213,798 төгрөг, нийт 883,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК нь С овогтой Н-той 2023-11-11-ний өдөр 56311 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1.2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 620,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000954011 тоот зээлийг ХААН банк дахь ***  тоот дансанд зээлдэгч С.Н  нь шилжүүлэн авсан.

2. 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 62,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000958163 тоот зээлийг ХААН банк дахь ***  тоот дансанд зээлдэгч С.Н  нь шилжүүлэн авсан.

3. 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 68,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z001034874 тоот зээлийг ХААН банк дахь ***  тоот дансанд зээлдэгч С.Н  нь шилжүүлэн авсан.

Хариуцагч С.Н  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-15-ны өдрийн байдлаар:

1.z000954011 тоот зээл 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дуусч үндсэн зээлээс 62,000 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 558,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 235 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 175+1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 243,815 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 34,100 төгрөгийг хасаж нийт хүү 209,715, Нийт дүн 767,715 төгрөг

2.z000958163 тоот зээл 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дуусч үндсэн зээлээс 11,791 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 50,209 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 233 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 173+1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 23,949 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 22,108 төгрөгийг хасаж нийт хүү 1,841, Нийт дүн 52,050 төгрөг

3.z001034874 тоот зээл 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дуусч үндсэн зээлээс 6,854 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 61,146 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 204 хоногийн хүү 25,181 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 22,939 төгрөгийг хасаж нийт хүү 2,242, Нийт дүн 63,388 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 669,355 төгрөг, нийт хүү 213,798 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг бүгд нийлээд 883,153/найман зуун наян гурван мянга нэг зуун тавин гурван/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н миний бие О к ББСБ-аас зээл авсан нь үнэн. Уг зээлийн үлдэгдэл 883,153 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК нь хариуцагч С-ийн Н-т холбогдуулан үндсэн зээл 669,355 төгрөг, зээлийн хүү 213,798 төгрөг, нийт 883,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “…Н миний бие О к ББСБ-аас зээл авсан нь үнэн. Уг зээлийн үлдэгдэл 883,153 төгрөгийн зээлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдох, үндсэн зээл 669,355 төгрөг, зээлийн хүү 213,798 төгрөг, нийт 883,153 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,745.67 төгрөгийн тал хувь 12,872.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,872.8 төгрөгийг улсын орлогоос, 12,872.8 төгрөгийг хариуцагч С.Н оос тус тус гаргуулж “О к ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Н-т холбогдох, үндсэн зээл 669,355 төгрөг, зээлийн хүү 213,798 төгрөг, нийт 883,153 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Н  нь 883,153 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,745.67 төгрөгийн тал хувь 12,872.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,872.8 төгрөгийг улсын орлогоос, 12,872.8 төгрөгийг хариуцагч С.Н- оос тус тус гаргуулж “О к ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ