| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01363/И |
| Дугаар | 312/ШШ2025/00611 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/00611
| 2025 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2025/00611 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, т шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах , түгээх сүлжээ -д холбогдох түгээх сүлжээ -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул т компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч , түгээх сүлжээ -д холбогдуулан түгээх сүлжээ -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул т компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.******* нь 2010 онд - -д цахилгаанчаар ажиллаж байгаад амьдрал Орон нутгийн өмчит ХХК-д хэмжүүрийн инженерээр ажилд орж, улмаар 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дээрх 2 компани нэгдэж нэг хуулийн этгээд болсны дагуу -д хэмжүүрийн инженерээр шилжин ажиллах болсон. Үүнээс хойш т компанид хэмжүүрийн инженерээр одоог хүртэл ажиллаж байгаад т компанийн захирлын 2024.07.09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар ажлаас ажил олгогчийн санаачлагаар халсанд гомдолтой байгаа, Тодруулбал, т компанийн захирлын тушаал нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Нэгдүгээрт, Миний бие ажил олгогч байгууллагатай өрсөлдөх ямар нэгэн үйл ажиллагаа бие даасан явуулаагүй, өрсөлдөөгүй бөгөөд т компанийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой өөрийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан. Хоёрдугаарт, Манай байгууллагын хэрэглэгч нарын зүгээс тоолуурын хэрэгцээ байгаа тухай байнга гомдол гарч, Улаанбаатараас т тоолуурыг худалддаг байгууллагаас нь авах тухай хэлэхээр хүнд сурталтай байгууллага, цахилгаан эрчим хүчээр хангахгүй байна гэх мэтээр хэрэглэгчид гомдол гаргаж байсан ба энэ үед хангамж хариуцсан ажилтнууд нь ажлаа хийгээгүйгээс болж байгууллагын нэр хүнд унаж байсан тул миний бие тоолуур худалдаж байсан байгууллага болох ХХК-иас Орхон аймагт ирж ажилласан хүмүүсээс тодруулахад хэдийг үлдээгээд явсан, уг үлдээсэн тоолуурыг нь хэрэглэгчдэд өгч, улмаар үнийг нь т байгууллагад шилжүүлсэн, Гуравдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтойд тооцогдох зөрчил гэдгээр миний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт эрс харш байх төдийгүй, хохирол учруулах, хохирол учруулсан ноцтой үйлдэл байх ёстой бөгөөд миний ажлаа хийх чин сэтгэлийг эсрэгээр нь хохирол гэж тодорхойлж байгаа нь илт үндэслэлгүй байна. Дөрөвдүгээрт, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар үйлвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгууль ажилтны эрхийн баталгааг зохицуулсан. Миний бие т компанийн нийт ажилтнуудын хурлаас т компанийн орон тооны б үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар сонгогдсон. Уг сонгуульт ажлын хүрээнд хамтын гэрээ байгуулах, хэлэлцээр хийх, ажилтны эрх ашгийг хуульд зааснаас илүү нөхцлөөр дээрдүүлэх зэрэг бүхий л харилцаанд оролцдог бөгөөд энэ агуулгаар нь намайг ялгаварлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс сахилгын ноцтой зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа түгээх сүлжээ -ийн захирлын 2024.07.09-ний өдрийн Б/169 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул намайг т компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч , түгээх сүлжээ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т компанид хэмжүүрийн инженерээр ажиллаж байсан Б.******* 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 тоот тушаалаар ажлаас халагдсан. Уг тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тгайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 9.15.4 Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтууд нь ажлаас халах үндэслэл болсон. Ажлын байр /албан тушаалын/-ны тодорхойлолтод хэмжүүрийн инженер нь инженерийн шугам сүлжээний трасс тодорхойлох, тоног төхөөрөмж, шугамын гэмтлийг илрүүлэх, Айл өрх, аж ахуй нэгжийн цахилгаан, ны тоолуурын засвар тохируулга, суурилуулалт, баталгаажуулалтыг хариуцан лабораторийн ажилтнуудыг өдөр тутмын удирдпагаар хангах үндсэн чиг үүрэгтэй. Т тодорхойлолтод ажил үүргийг нэг бүрчлэн тодорхойлсон бөгөөд улирал бүр хийх ажлын төлөвлөгөө гаргаж батлуулах, ажлын тайлан бичиж танилцуулах. Байгууллагын хэмжээнд зохиогдох бад арга хэмжээнд оролцох, удирдпагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зэрэг бад чиг үүрэгтэй ажилладаг. Манай тоолуурын хэсгээс цахилгааны ухаалаг тоолуур хэрэглэгчид худалдаалсан НӨАТ өгөөгүй гэх хэрэглэгчийн гомдол ирсний дагуу шалгаж үзэхэд 2024 он гарснаас хойш 20 гаруй тоолуур худалдаалсан доод албан тушаалтны дансаар гүйлгээ хийдэг байсан нь тоолуурын ажилтан Энхжаргал болон *******гийн өөрийн тайлбараар нотлогдсон. ХХК-иас Орхон аймагт ирж ажилласан хүмүүсийг тоолуур үлдээгээд явахад удирдпагуудад танилцуулаагүй тухайн тоолуурыг байгууллагад хүлээлгэж өгөхгүй хувьдаа борлуулсан. Анх үлдээгэзд явсан гэсэн тайлбар өгсөн боловч 5,6 сард ирсэн хайрцагтай тоолуур байсан. Уг зөрчил нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан 5.3.7 Бад ажилтныг хууль б үйлдэл хийлгэх зорилгоор хүсэлт шаардлага тавьсан, ятгасан, өдөөн хатгасан, дарамт шахалт үзүүлсэн, 5.3.21 дэх байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа буюу тгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн, дазхацсан аливаа ажил, үйлчилгээ үзүүлсэн, эрхэлсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24.2. Хамтын хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультан, ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээнд оролцсонтой нь холбогдуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, цалин хөлсийг нь бууруулах, хэлэлцээний явцад болон хэлэлцээ данаас хойш нэг жилийн дотор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар татан буугдсан болон энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно.гэж заасны дагуу бид арга хэмжээ авсан болно. гэжээ
3. Нэхэмжлэгчээс Орхон аймгийн , түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид ажиллах хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-4-7/, , түгээх сүлжээ -ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 09-ний Б/169 дугаартай тушаал /хх-8/, Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл /хх-9-12/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-13/, Б.*******гаас *******т олгосон итгэмжлэл /хх-14/, зэрэг баримтыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Орхон аймгийн , түгээх сүлжээ орон нутгийн өмчит хувьцаат компанид ажиллах хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-30-33/, ажлын байр албан тушаалын тодорхойлолт /хх-34-35/, Б.Энхжаргалын тайлбар /хх-36-37/, дансны хуулга /хх-38-40/, бүртгэлийн хуулбар /хх-41-46/, цахилгаан тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ /хх-47-60/, - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 01 дугаартай тогтоолын хуулбар /хх-66/, - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 02 дугаартай тогтоолын хуулбар /хх-67/, - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 03 дугаартай тогтоолын хуулбар /хх-68/, - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 04 дугаартай тогтоолын хуулбар /хх-69/, Орхон аймгийн - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 01 дугаартай тогтоол /хх-70/, Орхон аймгийн - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 02 дугаартай тогтоол /хх-71-72/, Орхон аймгийн - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 01 дугаартай тогтоол, Орхон аймгийн - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 03 дугаартай тогтоол /хх-73/, Орхон аймгийн - -ийн ажиллагсдын -ийн хорооны бүх гишүүдийн хурлын тооллогын комиссын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны 01 дугаартай тогтоол /хх-74/, Орхон аймгийн түгээх сүлжээ -ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ /хх-75-79/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5. Шүүхээс хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, - нь 2023, 2024 онд цахилгааны ухаалаг тоолуур худалдах, худалдан авахтай холбоотой орон нутгийн өмчөөр бараа худалдан авах тендер зарласан эсэх, уг худалдан авах ажиллагааныхаа үр дүнд шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай цахилгааны тоолуур нийлүүлэх гэрээ байгуулсан эсэх талаарх лавлагааг, худалдан авах ажиллагаа зарласан зар, байгуулсан гэрээ /хх-83-126/, Д.Энхжаргалын дансны хуулга /хх-158-160/, ХХК-иас Б.*******д 2024 онд ямар загварын цахилгааны болон ны тоолуур хэдэн ширхэгийг явуулсан, нэг бүрийн үнэ, нийт хэдэн төгрөг болсон төлбөр тооцооны үлдэгдэл байгаа эсэх, тоолуурын төлбөр хүлээн авсан банкны баримтын зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч түгээх сүлжээ -д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул т компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.******* нь -д хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаад т компанийн захирлын 2024.07.09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар ажлаас ажил олгогчийн санаачлагаар халагдсанд гомдолтой байгаа, миний бие ажил олгогч байгууллагатай өрсөлдөх ямар нэгэн үйл ажиллагаа бие даасан явуулаагүй, өрсөлдөөгүй бөгөөд т компанийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой өөрийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан. Манай байгууллагын хэрэглэгч нарын зүгээс тоолуурын хэрэгцээ байгаа тухай байнга гомдол гаргаж байсан тул миний бие тоолуур худалдаж байсан байгууллага болох ХХК-иас үлдээсэн тоолуурыг нь хэрэглэгчдэд өгч, улмаар үнийг нь т байгууллагад шилжүүлсэн, миний ажлаа хийх чин сэтгэлийг эсрэгээр нь хохирол гэж тодорхойлж байгаа нь илт үндэслэлгүй байна.
Иймд намайг т компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Нэхэмжлэгч нь -д хэмжүүрийн инженерээр ажиллаж байгаад т компанийн захирлын 2024.07.09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4,80 дугаар зүйлийн 80.1.4,Хөдөлмөрийн дотоод журмын 2.2.1,9.6.1,9.6.21, Хөдөлмөрийн гэрээний 5.3.1, 5.3.21, 2024-07-08-ны өдрийн захиралын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн албан тушаалын байдлаа ашиглаж орлого олсон, орлого олох нөхцөл бий болгосон, байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа буюу тгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхэлсэн, үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2024-07-09-ний өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.
Хариуцагч нь манай тоолуурын хэсгээс цахилгааны ухаалаг тоолуур хэрэглэгчид худалдаалсан НӨАТ өгөөгүй гэх хэрэглэгчийн гомдол ирсний дагуу шалгаж үзэхэд 2024 он гарснаас хойш 20 гаруй тоолуур худалдаалсан доод албан тушаалтны дансаар гүйлгээ хийдэг байсан нь тоолуурын ажилтан Энхжаргал болон *******гийн өөрийнх нь тайлбараар нотлогдсон.
ХХК-иас Орхон аймагт ирж ажилласан хүмүүсийг тоолуур үлдээгээд явахад удирдлагудад танилцуулаагүй тухайн тоолуурыг байгууллагад хүлээлгэж өгөхгүй хувьдаа борлуулсан. Уг зөрчил нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрйн гэрээнд заасан 5.3.7 Бад ажилтныг хууль б үйлдэл хийлгэх зорилгоор хүсэлт шаардлага тавьсан, ятгасан, өдөөн хатгасан, дарамт шахалт үзүүлсэн, 5.3.21 дэх байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа буюу тгай зөвшөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ үзүүлсэн, эрхэлсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгч нь албан тушаалын байдлаа ашиглаж орлого олсон, орлого олох нөхцөл бий болгосон, байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагаа буюу тгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхэлсэн, үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь -тай холбоотой хэрэглэгчдийн тоолуурын хэрэгцээ, байгууллагатай холбоотой гомдол шаардлага зэргээс үүдэн тоолуур худалдаж байсан ХХК-иас үлдээсэн тоолуурыг хэрэглэгчдэд өгч, үнийг нь т байгууллагад шилжүүлснийг албан тушаалын байдлаа ашиглаж орлого олсон, байгууллагын тгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг үйлчилгээтэй шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******д хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хувийг баиалгаажуулж өгөөгүй хуулбарыг өгсөн байна.Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөдлөмрийн гэрээний гол нөхцлийг тодорхойлж хуульчилсан ба 49.1.1-д ажлын байрны нэр,ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг-д зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд хамаарахаар тгасан байна.Гэтэл ажилтан Б.*******тай 2023-03-01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй байна. Үүнээс өмнө ч ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж байгаагүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б.******* нь 2023 оны 04 сарын 28-ны өдөр -ийн нийт ажиллагсдын хурлаас т нийт ажилтнуудын эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульд өрсөлдөж, улмаар 51.3 хувийн саналаар сонгогдсон байх бөгөөд ажил олгогчтой нийт ажилтнуудыг төлөөлөн хамтын гэрээ, хэлэлцээр хийх, тэдний эрх ашгийг төлөөлөн ажиллах чиг үүргийг хүлээсэн, түүнчлэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан байна. Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх,захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасны дагуу хамт олны зөвшөөрлийг авах ёстой байсан байна. Мөн нэхэмжлэгч Б.Батнасанг өрсөлдөх давхацсан үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн нь энэ талаарх хуулийн агуулга, зорилготой нийцээгүй, түүний үйлдэл энэхүү үйл ажиллагаанд хамаарахгүй, буруу дүгнэлт болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний талаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.*******гын эрхэлж байгаа ажил, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд хамаарахгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Ажил олгогч энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дугавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцлийг хөдөлмөрийн гэрээнд тгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэсэн байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч түгээх сүлжээ -д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул т компанийн хэмжүүрийн инженерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулж олгох үндэстэй байна. Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 4, 5, 6 дугаар сард бүтэн ажилласан цалингийн нийлбэрээр буюу 4 сард 2,588,385 төгрөг, 5 сард 2,275,290 төгрөг, 6 сард 2,806,761 төгрөгний цалин авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан -Ус -иас төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар батлагдаж байх бөгөөд нийт үнийн дүн 7,670,436 төгрөг,сарын дундаж цалин 2,556,812 төгрөг болж байна. Үүнийг ажлын 21.5 өдөрт хувааж үзвэл ажилгүй байсан хугацааны 1 өдрийн цалин 118,921 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хоногийг тооцоход 2024 оны 7 сард 17 хоног, 8 сард 30 хоног, 9 сард 29 хоног, 10 сард 29 хоног, 11 сард 29 хоног, 12 сард 30 хоног, 2025 оны 01 дүгээр сард 30 хоног, 02 дугаар сард 20 хоног, 03 дугаар сард 30 хоног, 04 дүгээр сард 8 хоног нийт 250 хоног ажилгүй байжээ. Ийнхүү 250 хоногийг өдрийн цалин 118,921 хоногоор тооцоход ажилгүй байсан хугацааны цалин 29,730,250 төгрөгийг нөхөн олговорт тооцож хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, хариуцагчаас 376,801 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******г түгээх сүлжээ -ийн хэмжүүрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 29,730,250 төгрөгийг хариуцагч , түгээх сүлжээ -иас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, хариуцагч , түгээх сүлжээ -иас 376,801 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН