Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00616

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/00616

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот байрлах, ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох 7,575,086 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээЗээлдэгч овогтой ******* нь ******* *******ны Орхон салбарын Хүрэнбулаг тооцооны төвөөс 2018 оны 09-р сарын 06-ны өдрийн тоот барьцаат зээлийн гэрээгээр /Арван найман сая таван зуун мянган/ төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн гэрээг сунган 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/2018438884467-1 тоот гэрээгээр бүтцийн өөрчлөлт хийсэн. Зээлийн гэрээг сунган 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тоот гэрээгээр бүтцийн өөрчлөлт хийсэн. Зээлийн гэрээг сунган 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тоот гэрээгээр бүтцийн өөрчлөлт хийсэн. 2022 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн. гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.******* би ******* *******наас нэхэмжилсэн 7,575,086 төгрөг төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байхгүй. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-нд 1,575,086 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 03-ны дотор 4,000,000 төгрөгийг төлж барагдуулна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* харуицагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 7,575,086 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,575,086 төгрөгийг хариуцагч Б.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 68,075 төгрөг, төрийн сангаас 24,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Начин заан финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,575,086 төгрөгийг хариуцагч Б.******* 2025 оны 06 дугаар сарын 30-нд 1,575,086 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 03-ны дотор 4,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 68,075 төгрөг, төрийн сангаас 24,804 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН