Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 312/ШШ2025/00624

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, хотхоны дугаар байр тоотод оршин суух овогт /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, 1-223 тоотод байрлах ******* ******* /РД:4398351 /-д холбогдох 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч ******* ******* -д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1989 онд төгсөж, зураач, уран барималч мэргэжилтэй болсон бөгөөд өнөөдрийг хүртлэх хугацаанд мэргэжлээрээ ажиллахдаа нийт 100 орчим уран бүтээл тууриваад байна. Тэрээр Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн бөгөөд ажлын туршлага, хийж бүтээснийг нь үнэлэн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнасан. Нэхэмжлэгч нь зодон, тосон будаг бүхий 120*80 хэмжээтэй, монголын эв нэгдэл болон түүхэн домгийн агуулгатай ******* эхийн сургаал нэртэй бүтээлийг 2016 онд бүтээсэн бөгөөд энэ бүтээлийнхээ цор ганц эхээ тэр жилдээ *******-ын *******-ын иргэнд худалдсан билээ. Гэтэл дээрх бүтээлийг нь хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй, дураараа хуулбарлан ашиглаж байсныг нэхэмжлэгч олж мэдээд эрхийг нь зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгч ******* Алиунгуа эхийн сургааль дүрслэх урлагийн бүтээлийг зөвшөөрөлгүй, дураараа ашигласан хариуцагч ******* ******* -ийг зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд ийгтвлөөлөн Сувд партнерс ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийг 2023.12.05-ны өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* ******* нь ******* эд хөрөнгийн онцгой эрхийг зөрчөөгүй, хэзээ ямар эрх үүссэнг мэдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэгч нь *******-ын *******-ны иргэдэд худалдсан гэжээ. Уг бүтээлээ худалдсан бол тус иргэн нь ашигласанг ******* ******* -д холбогдуулан үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэрэл зураг уг нэхэмжлэлдээ хавсаргасан гэснийг ойлгохгүй байна. Гэрэл зургаар юу нотолж байгаа нь тодорхойгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

 

3. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* -д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч нь зодон, тосон будаг бүхий 120*80 хэмжээтэй, монголын эв нэгдэл болон түүхэн домгийн агуулгатай ******* эхийн сургаал нэртэй бүтээлийг 2016 онд бүтээсэн, гэтэл дээрх бүтээлийг хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй, дураараа хуулбарлан ашиглаж байсныг нэхэмжлэгч олж мэдээд эрхийг нь зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж, дүрслэх урлагийн бүтээлийг зөвшөөрөлгүй, дураараа ашигласан, эд хөрөнгийн онцгой эрхийг нь зөрчсөн буруутайд тооцож, учруулсан хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн онцгой эрийг зөрчөөгүй, хэзээ ямар эрх үүссэнийг мэдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь *******-ын *******-ны иргэдэд худалдсан гэжээ.

4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна. Түүнчлэн шүүхэд ирүүлсэн 2024-03-15-ны өдрийн № 47 тоот албан бичигтээ тус компани нь 2019 онд ******* эхийн сургаал дүрслэх урлагын бүтээлээ 150х200 хэмжээтэй, 2850/122 6S1 кодоор 4 ширхэг үйлдвэрлэн *******-ын АОДЭ -д борлуулсан болно.Уг борлуулалтаас 2019-11-20-нд тухайн *******нээс 2 ширхэгийг манай компанид буцаасан гэсэн байна.

5.Нэхэмжлэгч нь 2016 онд зотон,тосон будаг бүхий 120х80 хэмжээтэй,Монголын эв нэгдэл болон түүхэн домгийн агуулгатай ******* эхийн сургаал нэртэй бүтээлийг 2016 онд бүтээсэн бөгөөд 2016-10-01-ний өдөр нийтийн хүртээл болсон. Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 8 сарын 1-ний өдрийн А/107 дугаар тушаалаар дээрх бүтээлийг бүртгэж 15015 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

6.Талууд ******* эхийн сургаал нэртэй бүтээлийг нэхэмжлэгч бүтээж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан талаар маргахгүй байна. Хариуцагч уг *******ийг ашиг олох зорилгоор үйлдвэрлээгүй, зөвхөн захиалагчийн хүсэлтээр 4 ширхэгийг үйлдвэрлэж захиалагч руу явуулсан, түүнээс биш бусад салбар дэлгүүрүүдээрээ зарсан асуудал гараагүй гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийг зохиогчийн эрхийг зөрчсөн буруутай үйлдлээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

7.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай 2006 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга,зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно Зохиогчийн эрхийн тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зохиогч гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан,утга зохиол,урлагийн бүтээл туурвисан хүнийг хэлнэ гэжээ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ гэжээ.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхйг хамааруулна, 13.2.1 хуулбарлах гэжээ.

8 Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгч ******* зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба түүнчлэн уран бүтээлч уран бүтээлийнхээ үнэлгээг өөрөө тодорхойлох бүрэн эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, хариуцагчаас 407,950 төгрөг төрийн санд оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3,13 дугаар зүйлийн 13.2.1,13.3-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* -аас 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, хариуцагчаас 407,950 төгрөг төрийн санд оруулсугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН