Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00636

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00636

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод байрлах ******* ******* /РД:*******,*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Чингэл баг, 13-1324 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:, /-д холбогдох 12,533,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 20-нд иргэн *******д 3 сая төгрөг мөн 8 сарын 31-нд 5 сая төгрөгийг 5% хүүтэй 11 сарын хугацаатай зээлсэн боловч эхний 3 сар мөнгөнийхөө хүү болох мөнгийг өч байгаад /1,200,00/ сүүлдээ хүү ч байхгүй үндсэн мөнгөө ч өгөхгүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг минь гаргуулж өгнө үү. Иймд одоо үлдсэн 12,533,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...12,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ноос 2025 оны 09 сарын 20-ны хүртэлх хугацаанд төлж барагдуулж дуусгана. гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* О.*******д холбогдуулан 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 12,500,000 төгрөгийг хариуцагч О.******* 2025 оны 05 дугаар сарын 20-ноос 2025 оны 09 сарын 20-ны хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,478 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 215,478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,500,000 төгрөгийг хариуцагч О.******* 2025 оны 05 дугаар сарын 20-ноос 2025 оны 09 сарын 20-ны хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,478 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 215,478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН