Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 305/ШШ2025/00887

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: ***** оршин суух Д.Б-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 560,278.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Харилцагч Д.Б нь 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 9425 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж ***** банкны ***** тоот дансанд 200,000 төгрөгийн зээлийг ***** зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Д.Б-т удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ***** дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

2. Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б миний бие ***** банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 560,278.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Д.Б нь ... ***** банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 сарын 25-ны дотор төлж барагдуулна... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 560,278.36 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,458.37 төгрөгийн 8,729.28 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 8,729.29 төгрөгийг, хариуцагч Д.Б-с 8,729.28 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 560,278.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь 560,278.36 төгрөгийг 2026 оны 01 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,458.37 төгрөгийн 8,729.28 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 8,729.29 төгрөгийг, хариуцагч Д.Б-с 8,729.28 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА