Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00846

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, С овгийн З-ийн С-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч З.С  нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхмороьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1970 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн. 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад илгээлт авч малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад мал маллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт архивын лавлагаа дутуу байгаа учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм.

Иймд бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-З.С гийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс З-ийн С-д олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 446 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч З.С  нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхмороьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. З-ийн С нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхмороьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлээс З-ийн С-д олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 2-3-р хуудсанд 35 жил нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар 1987.01.01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар гэж бичиж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдэл гэсэн тамга дарсан,1987 оны 01-12 дугаар сар, 1988 оны 01-12 дугаар сар, 1989 оны 01-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг бичиж баталгаажуулсан.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 446 дугаартай “...тус аймгийн Хөхморьт сумын гучин таван жил нэгдлийн Завхан гол бригадад малчин Загдаагийн Сарантуяа нь” гээд 1987 оны 01-06 дугаар сар, 1988 оны 01-12 дугаар сар, 1989 оны 01-12 дугаар сар, 1990 оны 01-12 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, уг хугацааны цалингийн тооцооны хүснэгт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дээрх бичгийн нотлох баримтуудаар З-ийн С-г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхмороьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Иймд С овгийн З-ийн С-аг 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхмороьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С овгийн З-ийн С-г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Хөхмороьт сумын 35 жил нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ