Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 305/ШШ2025/00880

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж *** тоот “Мюк ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** тоотод оршин суух, Б-ын С-д холбогдох,

үндсэн зээл 180,000 төгрөг, зээлийн хүү 224,847.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,951.34 төгрөг, нийт 446,798.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мюк ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.С  нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 35392 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж ХААН банкны *** тоот дансанд 180,000 төгрөгийн зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.С д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж *** дугаараар холбогдож сануулдаг боловч огт төлөлт хийгээгүй өдий хүрсэн болно. Иймд үндсэн зээл 180,000 төгрөг, зээлийн хүү 224,847.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,951.34 төгрөг, нийт 446,798.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Мюк кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.С д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.С  нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

“Мю кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.С д холбогдох үндсэн зээл 180,000 төгрөг, зээлийн хүү 224,847.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,951.34 төгрөг, нийт 446,798.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч “Мю кредит ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын шүүхэд ирүүлсэн “...“Мю кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.С д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.С  нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд “Мю кредит ББСБ” ХХК нь 2025 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М д ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлд заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцох болно” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-д нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,054 төгрөгийн тал хувь 7,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,027 төгрөгийг улсын орлогоос, 7,027 төгрөгийг хариуцагч Б.С-ээс тус тус гаргуулж “Мю кредит ББСБ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Мю кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.С-д холбогдох үндсэн зээл 180,000 төгрөг, зээлийн хүү 224,847.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,951.34 төгрөг, нийт 446,798.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,054 төгрөгийн тал хувь 7,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,027 төгрөгийг улсын орлогоос, 7,027 төгрөгийг хариуцагч Б.С-ээс тус тус гаргуулж “Мю кредит ББСБ” ХХК олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ