| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01066/И |
| Дугаар | 305/ШШ2025/00881 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 305/ШШ2025/00881
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, *** тауэр, *** давхар, *** тоот “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг, *** тоотод оршин суух, Д-ийн Д-д холбогдох,
үндсэн зээл 501,431 төгрөг, зээлийн хүү 241,773 төгрөг, шимтгэл 730 төгрөг, нийт 743,934 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О к ББСБ ХХК нь Д овогтой Д-тэй 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2023-23051 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 80,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000335499 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
2. 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 195,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000336219 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
3. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 73,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000465542 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
4. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 67,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000492762 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
5. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 59,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000527321 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
6. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 78,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000551202 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
7. 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 42,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000658297 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
8. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 47,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000725965 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
9. 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 75,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000779372 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
10. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 73,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000870987 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Д.Д нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Д.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар:
1. 2000335499 тоот зээл 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 51,993 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 28,007 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 507 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 207 + 9 удаагийн сунгалтаар 270 хоногийн хүү 39,135 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 25,631 төгрөгийг хасаж нийт хүү 13,504 төгрөг, нийт дүн 41,511 төгрөг,
2. 2000336219 тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 111,059 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 83,941 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 507 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 237 + 8 удаагийн сунгалтаар 240 хоногийн хүү 102,107 төгрөг + шимтгэл О төгрөг тэрнээс хүүд төлсөн 61,663 төгрөгийг хасаж, нийт хүү 40,474 төгрөг, нийт дүн 124,415 төгрөг,
3. 2000465542 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 29,786 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 43,214 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 437 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 257 + 5 удаагийн сунгалтаар 150 хоногийн хүү 38,930 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 18,093 төгрөгийг хасаж, нийт хүү 20,836 төгрөг, нийт дүн 64,050 төгрөг,
4. 2000492762 тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 27,437 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 39,563 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 423 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 243 + 5 удаагийн сунгалтаар 150 хоногийн хүү 35,000 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 15,924 төгрөгийг хасаж, нийт хүү 19,076 төгрөг, нийт дүн 58,639 төгрөг,
5. 2000527321 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 20,290 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 38,710 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 406 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 256 + 4 удаагийн сунгалтаар 120 хоногийн хүү 31,599 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 12,934 төгрөгийг хасаж нийт хүү 18,665 төгрөг, нийт дүн 57,375 төгрөг,
6. 2000551202 тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 26,824 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 51,176 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 395 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 245 + 4 удаагийн сунгалтаар 120 хоногийн хүү 40,764 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хуунд төлсөн 16,089 төгрөгийг хасаж нийт хүү 24,675 төгрөг, нийт дүн 75,851 төгрөг,
7. 2000658297 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 7,980 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 34,020 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 346 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 256 + 2 удаагийн сунгалтаар 60 хоногийн хүү 22,371 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 5,968 төгрөгийг хасаж нийт хүү 16,403 төгрөг, нийт дүн 50,423 төгрөг,
8. 2000725965 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 4,700 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 42,300 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 318 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 258 + 1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хуу 25,135 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 4,739 төгрөгийг хасаж нийт хүү 20,396 төгрөг, нийт дүн 62,696 төгрөг,
9. 2000779372 тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 7,500 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 67,500 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 297 хоног/зээлийн гэрээний 30 + хугацаа хэтэрсэн 237 + 1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 37,221 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүд төлсөн 4,675 төгрөгийг хасаж нийт хүү 32,546 төгрөг, нийт дүн 100,046 төгрөг,
10. 2000870987 тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 73,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 263 хоногийн хуу 35,198 төгрөг + шимтгэл 730 төгрөг тэрнээс хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 35,198 төгрөг, нийт дүн 108,928 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 501,431 төгрөг, нийт хүү 241,773 төгрөг , шимтгэл нийлбэр 730 төгрөг бүгд нийлээд 743,934(долоон зуун дөчин гурван мянга есөн зуун гучин дөрөв) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: О к ББСБ-с хариуцагч Д овогтой Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 743,934 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Д нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 743,934 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Д-д холбогдох үндсэн зээл 501,431 төгрөг, зээлийн хүү 241,773 төгрөг, шимтгэл 730 төгрөг, нийт 743,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч “О к ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-рийн шүүхэд ирүүлсэн “...О к ББСБ-с хариуцагч Д овогтой Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 743,934 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Д нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 743,934 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд “О к ББСБ” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн с-1/6495 дугаартай итгэмжлэлээр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарт нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцох болно” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-т нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн төлбөрийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,404.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д-ийн Д-д холбогдох үндсэн зээл 501,431 төгрөг, зээлийн хүү 241,773 төгрөг, шимтгэл 730 төгрөг, нийт 743,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,404.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ