2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/11659

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 16 191/ШШ2025/11659

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* /ҮД:/,

Хариуцагч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Д.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гээс татгалзаж, өмгөөлөгч Д.*******г оролцуулж байна.

Миний бие Ш.******* нь Л.*******д холбогдуулан 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 4,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Талууд харилцан ярилцаад дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Үүнд: Нэхэмжлэгч нь 44,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагын 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 40,000,000 төгрөг болгосныг хариуцагч Л.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******т төлөхөөр эвлэрч байна гэв.

 

2. Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.******* нь өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтээс татгалзаж байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь 44,000,000 төгрөгийнхөө 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 40,000,000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрч, уг 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна.

Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан, 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Ш.******* нь 44,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 40,000,000 төгрөг болгосныг хариуцагч Л.******* нь нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж байна.

 

Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь зээлийн гэрээний үүрэгт 44,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 4,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 40,000,000 төгрөг болгосныг хариуцагч Л.******* нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 



ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.ЦОЛМОНГЭРЭЛ