Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00854

 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ********* дүүргийн ***-р хороо, ************ тоотод үйл ажиллагаа явуулдаг, ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн ****** тоотод оршин суух А-н Н-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 448,227(дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун хорин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга ... Нэхэмжлэгч "************* ББСБ" ХХК нь А овогтой Н-тэй 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 20240204-30311 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,9 хувийн хүүтэй z000667193 тоот зээлийг ****** банк дахь ********** тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч А.Н нь шилжүүлэн авсан.

Хариуцагч А.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар:

z000667193 тоот зээл 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 30,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 270,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 327 хоногийн хүү 226,527 төгрөгөөс хүүд төлсөн 48,300 төгрөгийг хасаж нийт хүү 178,227 төгрөг, нийт дүн 448,227(дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун хорин долоо) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү ... гэжээ.

2. Хариуцагч А.Н-н тайлбарын агуулга ... А овогтой Н би ************* банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилсэн 448,227 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сард багатааж бүрэн төлж барагдуулна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхээ эдэлж хариуцагч А.Н нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 448,227(дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун хорин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ************* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй А.Н-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах агуулгаар зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,096.81(арван дөрвөн мянга ерэн зургаа зууны наян нэг) төгрөгөөс 7,048.4(долоон мянга дөчин найм арван дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,048.4(долоон мянга дөчин найм арван дөрөв) төгрөгийг, хариуцагчаас 7,048.4(долоон мянга дөчин найм арван дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Н нь нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-н зээлийн гэрээний үүрэгт 448,227(дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун хорин долоо) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,096.81(арван дөрвөн мянга ерэн зургаа зууны наян нэг) төгрөгөөс 7,048.4(долоон мянга дөчин найм арван дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,048.4(долоон мянга дөчин найм арван дөрөв) төгрөгийг, хариуцагчаас 7,048.4(долоон мянга дөчин найм арван дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ