| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01038/И |
| Дугаар | 305/ШШ2025/00861 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 305/ШШ2025/00861
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын *********** багт оршин суух У овогт П-н Я-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Я/цахимаар/, гэрч С.Б нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сум “******** хоршоололд” ногоочин, тариаланчаар, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******** сумын ******** хоршооллын яслийн сувилагчаар, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******** сумын ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор” ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн агуулга: Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр дутуу бичигдсэн, ажилд орсон, гарсан тушаал байхгүй зэргээс болоод ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд бүрдүүлсэн баримтыг үндэслэн 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сум “******** хоршоололд” ногоочин, тариаланчаар, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******** сумын ******** хоршооллын яслийн сувилагчаар, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******** сумын ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч П.Я шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбартаа: 1987-1992 он хүртэл ******** хоршоололд ногоочноор, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ******** сумын ******** хоршооллын яслийн сувилагчаар, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ******** сумын ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор ажиллаж байгаад 1992 онд сургуульд яваад 1996 онд төгсөж ирсэн. Тэр хооронд ажиллаж байсан баримт олдохгүй байгаа учир шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа ... 1987 оноос эхлэн ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байгаа ... 1987-1992 он хүртэл заавал шүүхээр тогтоолго гэж хэлсэн ... Нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байгаа ... Тухайн үед хоршоололд үндсэн ажилтайгаа хамт ногоочин тариаланчийн ажлыг гүйцэтгэж байсан болно гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр/ П.Я /
- Хөдөлмөрийн 413847 дугаартай дэвтэр/П.Я/
-Нийгмийн даатгалын 479328 дугаартай дэвтэр/П.Я/
-Иргэний үнэмлэхийн лавлагаа/П.Я/
-******** хоршооллын яслийн 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-******** хоршооллын ХЗЭ-ийн үүрийн 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Талархлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн ******** хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай ногоочид ажиллуулах тухай тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
- Говь-Алтай аймгийн ******** сумын Засаг даргын 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаартай цалин нэмэгдүүлэх тухай захирамж хуулбар /архивын хуулбар үнэн дарагдсан/
- Нийгмийн бодлогын хэлтсийн даргын 1996 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 20 тоот тушаалаар гэх томилолт
- Говь-Алтай аймгийн ******** сумын Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай ажилд томилох тухай захирамж хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн CVL2582280001000142 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /Ч.М/
- Говь-Алтай аймгийн ******** хоршооллын 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай түр хугацаагаар ногоочид ажиллуулах тухай тушаалын хуулбар /архивын хуулбар үнэн дарагдсан/
- Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын газрын бүртгэлийн 187 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Говь-Алтай аймгийн ******** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн дарагдсан дунд сургуулийн цалингийн тооцооны хуулбар /2000 оны 01-12 дугаар сар/
- ******** хоршооллын яслийн эрхлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 7 дугаартай ажилд түр авах тухай тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
- Говь-Алтай аймгийн ******** хоршооллын даргын 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 9б дугаартай ногоочноор авч ажиллуулах тухай тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 689 дугаартай архивын лавлагаа, түүнд хавсаргасан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн бичгийн нотлох баримт: Байхгүй.
5. Шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг:
- Гэрч С.Б-н “... 1989-1991 он хүртэл цэцэрлэгийн сувилагчаар ажиллаж байсан талаар мэднэ. Би тухайн үед тогоочоор ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч П.Я нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч П.Я нь “1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сум “******** хоршоололд” ногоочин, тариаланчаар, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******** сумын ******** хоршооллын яслийн сувилагчаар, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******** сумын ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор” ажиллаж байсан болох нь:
2.1. Говь-Алтай аймгийн ******** хоршооллын даргын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай “... П-н Я нарыг 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс ногоочин, тариачнаар бүртгэн авч ажиллуулсугай...” гэх тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
2.2. ******** хоршооллын яслиас 1990 оны 03 дугаар сарын 08-ны өдөр П.Я-д олгосон Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2.3. ******** хоршооллын ХЗЭ-ийн үүрээс 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдөр П.Я-д олгосон Талархлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2.4. Говь-Алтай аймгийн ******** хоршооллын тамга дарагдсан 1989 оны 10 дугаар сарын 20-ны олгосон 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс ******** хоршоололд тариачнаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн П.Я-н хөдөлмөрийн дэвтэр.
2.5. Говь-Алтай аймгийн ******** хоршооллын тамга дарагдсан 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон “... 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс ******** хоршооллын яслийн сувилагчаар авч ажиллуулав ******** хоршооллын яслийн эрхлэгчийн 05 дугаар тушаалаар ... 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс ******** хоршооллын яслийн сувилагчийн ажлаас чөлөөлөв ******** хоршооллын яслийн эрхлэгчийн 12 дугаар тушаалаар ... 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор авч ажиллуулав ******** хоршооллын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 12 дугаар тушаалаар ... 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******** хоршооллын хүний их эмчийн салбарын тогоочийн ажлаас чөлөөлөв ******** хоршооллын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 08 дугаар тушаалаар ...” гэх бичилт бүхий 413847 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
2.6. ******** хоршооллын яслийн эрхлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 7 дугаартай “Тус яслийн сувилагч П.Я нь аймгийн тэмцээнд оролцохоор явсан тул тэмцээнд оролцох хугацаанд түр ажиллах ажилтан томилсон тушаалын хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
2.7. Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 689 дугаартай “тус аймгийн ******** сумын ******** хоршоололд ногоочноор ажиллаж байсан П.Я-н 1988-1991 оны цалингийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар/архивын хуулбар үнэн дарагдсан/
2.8. Гэрч С.Б-н “... 1989-1991 он хүртэл цэцэрлэгийн сувилагчаар ажиллаж байсан талаар мэднэ. Би тухайн үед тогоочоор ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт, *********** хоршооллын холбогдох албан тушаалтнуудын тушаалын хуулбарууд, Баярын бичиг, Талархал, гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Хэдийгээр Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 689 дугаартай лавлагаагаар П.Я-н 1988-1991 оны цалингийн лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар нь тус аймгийн ******** сумын ******** хоршоололд ногоочноор гэж гарч ирсэн боловч нэхэмжлэгч нь “...үндсэн ажлын хамт хавсран гүйцэтгэдэг байсан...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр Нэхэмжлэгч П.Я нь “1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сум “******** хоршоололд” ногоочин, тариаланчаар, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******** сумын ******** хоршооллын яслийн сувилагчаар, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******** сумын ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор” ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Шүүх хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч У овогт П-н Я-н “1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сум “******** хоршоололд” ногоочин, тариаланчаар, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******** сумын ******** хоршооллын яслийн сувилагчаар, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******** сумын ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор” ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Шүүхээс нэхэмжлэгч П.Я-н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар У овогт П-н Я-н “1985 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сум “******** хоршоололд” ногоочин, тариаланчаар, 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ******** сумын ******** хоршооллын яслийн сувилагчаар, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ******** сумын ******** хоршооллын хүний их эмчийн салбарт тогоочоор” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ