| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01036/И |
| Дугаар | 305/ШШ2025/00862 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 305/ШШ2025/00862
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** сумын ********* багт оршин суух, М овогт Ч-н Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-А-н нэхэмжлэлтэй
Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-А нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багт эцэг Ш.Ч-н хамт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ч.Н нь 1975 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн. 1991 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ****** сумын 8 жилийн сургуулийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Ингээд 1991 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн мал дээр гарч аав ээжийн хамт мал малласан. Ч.Н нь 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 нас хүрсэн, 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус сумын харьяат В-н Б-тай гэр бүл болсон тул тус хугацааг хүртэл тогтоолгох хүсэлтийг гаргаж байгаа болно. Иймээс Ч.Нг 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ш.Ч-н хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /Ч.Н/
-Төрсний бүртгэлийн лавлагаа/Ч.Н/
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээ сарын 24-ний өдрийн 543 дугаартай С-н Д-г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасан талаарх лавлагаа, түүний хавсралт
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03-02/6554 дугаартай 1989 оны хүн амын тооллогын архивын лавлагаа
-Говь-Алтай аймгийн ****** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 379 дугаартай сурагчийн хувийн хэрэг, түүний хуулбар/Ч.Н/
-Бүрэн дунд боловсролын 114724 дугаартай гэрчилгээ, түүний хуулбар/Ч.Н/
-Гэрлэлтийн 08 дугаартай гэрчилгээ, түүний хуулбар/Ч.Н/
-Нас барсны бүртгэлийн лавлагаа/С.Д/
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 539 дугаартай тус аймгийн ****** сумын ******** багийн малчин өрхийн тэргүүлэгч Ш-н Ч-н мал маллаж байсан хугацаа/1992-1997 он/-ны лавлагаа, архивын эх баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн тодорхойлолт
4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ч.Н нь 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багт эцэг Ш.Ч-н хамт мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Нэхэмжлэгч Ч-н Н нь 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багт эцэг Ш.Ч-н хамт мал маллаж байсан болох нь:
-Нэхэмжлэгч Ч.Н-н Ч-н Н эмэгтэй, 1975 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн гэх мэдээлэл бүхий төрсний бүртгэлийн лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03-02/6554 дугаартай архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор аймаг Говь-Алтай, сум ******, байршил бригад хэсгийн төв гээд өрхийн тэргүүлэгч Ш-н Ч 58 настай, эхнэр С-н Д 54 настай, охин/хүү Ч-н Н 13 настай ... гэж бүртгэгдсэн... гэх архивын лавлагаа,
-Нэхэмжлэгчийн 114724 дугаартай бүрэн дунд боловсролын гэрчилгээ,
-Говь-Алтай аймгийн ****** сумын 8 жилийн дунд сургуулийн сурагч Ч-н Н-н хувийн хэрэг,
-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 160 дугаартай Ч-н Н нь 1991-1993 онд тус сургуульд суралцаж төгсөөгүй болохыг тодорхойлов гэх албан бичиг,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 10 дугар сарын 29-ний өдрийн CVL2582430001000081 дугаартай С-н Д 1995 оны 09 үгээр сарын 09-ний өдөр нас барсан гэх агуулга бүхий нас барсны лавлагаа,
-В-н Б, Ч-н Н нар 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон гэх гэрлэлтийн гэрчилгээ,
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 539 дугаартай Тус аймгийн ****** сумын ******** багийн малчин өрхийн тэргүүлэгч Ш-н Ч-н мал маллаж байсан хугацаа/1992-1997 он/ хүртэлх мал тоолуулсан байна гээд малын тоог он тус бүрээр хүснэгтэлж гаргасан лавлагаа, архивын эх баримтын хуулбар гэсэн баримтууд тогтоогдож байна.
4. Иймд М овогт Ч-н Н-н 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багт эцэг Ш.Ч-н хамт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар М овогт Ч-н Н-н 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн ****** сумын ******** багт эцэг Ш.Ч-н хамт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ