| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00328/И |
| Дугаар | 312/ШШ2025/00658 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/00658
| 2025 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 312/ШШ2025/00658 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох, 41,463,572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, хариуцагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь *******Банктай 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 1130111727 дугаартай зээлийн гэрээ байгуулан 44,240,000 /Дөчин дөрвөн сая хоёр зуун дөчин мянган/төгрөгийгжилийн 14.4 хувийн хүутэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. *******Банк нь харилцагч овогтой цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний даг/у Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгуүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагуй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг
зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаарддага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжуүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 1130111727 дугаартай Зээлийн гэрээ байп/улан 44,240,000 /Дөчин дөрвөн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 1,528,433.15 /Нэг сая таван зуун хорин найман мянга дөрвөн зуун гучин гурван төгрөгарван таван мөнгө/төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 11 сараас хойш 1130111727 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгуй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 39.885.322.76 (Гучин есөн сая найман зуун наян таван мянга гурван зуун хорин хоёр төгрөг далан зургаан мөнгө), зээлийн хүү 1,556,358.17 (Нэг сая таван зуун тавин зургаан мянга гурван зуун тавин найман төгрөг арван долоон мөнгө), нэмэгдүүлсэн хүү 21,891.13 (Хорин нэгэн мянга найман зуун ерэн нэгэн төгрөг арван г/рван мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 96 хоног болсон байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж , мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130111727 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 02-р сарын 10-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 39.885.322.76 (Гучин есөн сая найман зуун наян таван мянга гурван зуун хорин хоёр төгрөг далан зургаан мөнгө), зээлийн хүү 1,556,358.17 (Нэг сая таван зуун тавин зургаан мянга гурван зуун тавин найман төгрөг арван долоон мөнгө), нэмэгдүүлсэн хүү 21,891.13 (Хорин нэгэн мянга найман зуун ерэн нэгэн төгрөг арван гурван мөнгө) төгрөгийг Зээлдэгч ******* *******гаас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.******* миний бие ******* *******ны нэхэмжилсэн 41,463,572 төгрөгийг төлнө. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 41,463,572 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 41,463,572 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,268 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 365,268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 41,463,572 төгрөгийг хариуцагч А.******* төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,268 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 365,268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН