Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/00681

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2025/00681

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 11 хороолол 16б-40 тоотод оршин суух ******* ХХК /РД:*******/-д холбогдох 96,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 96,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас ******* ХХК-ийн захирал ******* нь 2024 оны 07 дугаар сарын сарын 24-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд бартерийн байрыг ажил гүйцэтгэсэн компаниасаа бетон зуурмагийн үнийн дүнд тооцож өгөхөөр гэрээгээ танай нэр дээр хийж авч ирж өгөөд Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ байгуулан хамтарч ажиллана гэх нөхцөлөөр анх марк 250-тай бетон зуурамгийн авч, тээвэрлүүлэн, автопомпоор барилгын ажилдаа авч эхэлсэн. Ажлын явцын дунд буюу 2024 оны 08 дугаар сарын 22-нд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Соёмбын баталсан Орон сууц захиалан бариулах гэрээ №24/03-А-52 гэх нэр, дугаартай гэрээг ирүүлсэн боловч удалгүй манай компани *******тай орон сууцны бартерийн гэрээ хийх боломжгүй, гэрээг баталгаажуулахгүй гэж мэдэгдсэнээр худалдан авагч ******* нь бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, компанид төлбөрийн үлдэгдэлтэй үлдээд одоог хүртэл тооцоо дуусаагүй, ямар нэгэн шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Тус компанитай бетон зуурмагийг худалдсан, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, автопомпыг хэрэглэсэн зардлын тооцоог тухай бүр нийлж ажиллаад, төлбөрийн үлдэгдэл одоо 96.070.000 /ерөн зургаан сая далан мянган/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний байдлаар тооцоог хийгээгүй байна. Иймд ******* ХХК, захирал Пүрэвсүрэн овогтой Олзбаяраас бетон зуурмаг худалдан авсан, тээврийн хэрэгсэл ашигласан зардлын төлбөрийн үлдэгдэл 96.070.000 /ерөн зургаан сая далан мянган/ төгрөгийн төлбөр тооцоог ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2.Хариуцагч ******* ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ******* ******* ХХ-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, ******* ******* ХХК-иас *******т олгосон итгэмжлэл /хх-4/, тооцооний хүснэгт /хх-5-6/, хүсэлт /хх-7/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, ******* ХХК -ийн дүрэм /хх-9-12/, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ /хх-13-18/ шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан бетон зуурмагны үнэ,тээврийн хэрэгсэл ашигласны зардал 96,070,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг бетон зуурмаг худалдан авсан боловч үнийг төлөөгүй. Авсан бетон зуурмаг, тээврийн зардал, автопомпыг хэрэглэсэн зардлын тооцоог тухай нийлж хийж байсан. Иймд үлдэгдэл төлбөр 96,070,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хуульд заасан үндэслэл журмын дагуу гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулан хариу тайлбар ирүүлэх хугацааг тогтоож өгсөн боловч тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч нь 2024-07-24-ний өдрөөс 2024-10-29-ний өдрийн хооронд бартерийн байрыг ажил гүйцэтгэсэн компаниасаа авч нэхэмжлэгчээс авсан бетон зуурмагийнхаа үнийн дүнд тооцож өгөх, ингэхийн тулд нэхэмжлэгч ******* ******* ХХК-г ******* ХХК-тай холбож талуудын хооронд гэрээ байгуулуулахаар зорьсон боловч хэрэгжээгүй байна. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчээс бетон зуурмаг авсаар байсан байх бөгөөд энэ явцад 2024-08-22-нд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Соёмбын баталсан Орон сууц захиалан бариулах гэрээ № 24/03-А-52 гэх нэр, дугаартай гэрээг ирүүлсэн боловч ******* ХХК нь удалгүй ******* ХХК-ийн захирал *******тай орон сууцны бартерийн гэрээ хийх боломжгүй, гэрээг баталгаажуулахгүй гэж мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна. Үүний дагуу хариуцагч нь бетон зуурмаг,тээврийн зардал зэргийн үнэ 96,070,000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 638,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 96,070,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 638,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 638,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН