Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 312/ШШ2025/00711

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 312/ШШ2025/00711

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин *******, 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ийнх нь асраминд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн дундын хөрөнгө болох ******* дугаартай 64м .кв амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дугаар бүхий 337м2 газар эзэмших эрхийн хамт ******* нь хууль ёсны өмчлөгч тул хэвээр үлдээх, ******* дугаар бүртгэлтэй нэгж талбарын дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 21-р баг, Уртын гол Баянзам 8 гудамж, 8 тоот байршилтай газрын хууль ёсны өмчлөгч ******* тул өмчлөлийг хэвээр үлдээж, уг газар дээр барьсан 90%-ийн гүйцэтгэлтэй байшингийн гэрчилгээг миний бие *******т шилжүүлэн авах, бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, багийн Эко хороолол, 105 гудамж, 10 тоот хаягт байршилтай 148м2 амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, уг амины орон сууцыг барьхад *******ийн дүү болох зээлсэн 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг банкны хүүгийн хамт 45 000 000 /дөчин таван сая/ төгрөгийг буцаан олгох тул 50 000 000 /тавин сая/ төгрөгийг *******т шилжүүлэх, *******, ******* нар өөрсдийн нэр дээр авсан цалингийн зээлийг тус бүр дээр өөрсдийн нэр дээр үлдээж тус бүр өөрсдөө төлөх, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нэхэмжилж буй 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг ******* нь хариуцан төлөхөөр тус тус тохиролцсон байх тул эвлэрлийн гэрээг баталсугай.

4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймаг Баян-Өндөр сумын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Д.Одончимэгт даалгасугай.

6.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН